Британи улс хойч үеийнхээ төлөө тэтгэврийн насыг 68 болгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 20

Их Британи улсад тэтгэврийн насыг 68 болгох гэж байна. 2037-2039 оны үед энэ шийдвэр хэрэгжиж эхлэх талаар тус улсын Хөдөлмөрийн яам мэдэгджээ. Эхэндээ 2044-2046 онд тэтгэврийн насыг 68-д хүргэхээр төлөвлөж байсан аж. Гэхдээ энэ шийдвэр 1970 оны дөрөвдүгээр сарын 5-наас хойш төрсөн британичуудад хамаатай.

Их Британид одоо эрэгтэйчүүд 65 насандаа, эмэгтэйчүүд төрсөн оноосоо хамаарч 60-65 насандаа тэтгэвэрт гардаг.

Британийн Хөдөлмөр, тэтгэврийн асуудал эрхэлсэн сайд Дэвид Гок “Наслалтын дундаж нэмэгдэж, тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тоо өсч байна. Хойч үеийнхний эрх ашгийн үүднээс дээрх шийдвэр гарч байгаа юм” гэжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gana(202.72.245.165) 2017 оны 07 сарын 20

haa baisan anglichuud bidend yamar hamaa bn aa mal MAn-haan hutsdagiin be?

0  |  0
Top