ӨНӨР ТҮМНИЙ БАЯСГАЛАН –ӨМНӨГОВИЙН НААДАМ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам энэ сарын 17, 18-ны өдөр өрнүүн сайхан болж өндөрлөв.

Баяр наадмын нээлтэд Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа болон аймгийн удирдлагууд, урлаг соёлын шилдэг уран бүтээлчид оролцлоо. 

Урлаг соёлын алдартнууд ая дуугаа өргөж, бие биелээчид нь ардын бүжгээ бүжин гадаад, дотоодын жуулчдад монголын сайхныг мэдрүүлж чадлаа. Түүнчлэн байгууллага, хамт олны хүндэтгэлийн жагсаал болж ажлын амжилт бүтээлээ танилцуулсан юм. 

 

Image may contain: 1 person, standing, hat, sky and outdoor

Image may contain: 4 people, people smiling, hat

 

Наадмын хоёр дахь өдөр МУ-ын 21 дэх аварга Г.Эрхэмбаяр ирж Их говьчуудад  хүндэтгэл үзүүллээ. 


Image may contain: 1 person, basketball court and outdoor

 

ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД АЙМГИЙН АРСЛАН Ш.ДАРХАНБАТ ТҮРҮҮЛЛЭЭ

Өмнөговь аймгийн түүхт 86 жилийн баяр наадамд улс, аймгийн цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан хүч үзэв. Үүнээс Хүрмэн сумын харьяат Аймгийн арслан Ш.Дарханбат 8 даван түрүүлж ХУРЦ хэмээх чимэг хүртсэн юм. Номгон сумын харьяат Аймгийн харцага Ц.Анхбаяр 7 даван үзүүрлэж АЙМГИЙН ЗААН цол хүртлээ. Их шөвөгт Хүрмэн сумын харьяат сумын заан Г. Энх-Эрдэнэ, Ханбогд сумын харьяат сумын заан Х. Даваадорж нар 6 даван АЙМГИЙН ХАРЦАГА цол хүртэв. Дунд шөвөгт Баян-Овоо сумын харьяат сумын заан Ц. Ганзориг, Хүрмэн сумын уугуул сумын заан Б. Тэнгис, Гурвантэс сумын харьяат сумын заан Б. Заандорж нар шалгарч АЙМГИЙН НАЧИН цол хүртлээ. Мөн Мандал-Овоо сумын харьяат аймгийн заан Б. Амгаланбаатар дунд шөвөгт шалгарч чимэг нэмлээ.

Image may contain: 4 people, people standing and outdoor

Image may contain: 7 people, people smiling, people standing

 

СУРЫН ХАРВААНД ДӨРВӨН АЙМГИЙН ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИВ

Мөн их говийнхны энэ түүхт 86 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд дөрвөн аймгийн 100 гаруй харваач цэц мэргэнээ сорьлоо.

Эрэгтэй: Даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр 40 сумнаас 38 онож тэргүүн байр, Спортын мастер Д.Чулуунбаяр 35 онож дэд тэргүүн байр, Дорнод аймгийн харьяат, Спортын мастер Ж.Оюунгэрэл 32 онож гуравдугаар байрт шалгарав. Харин Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, спортын мастер н.Чинзориг 30 онож дөрөвдүгээр байр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, спортын мастер Ц.Батхуяг 30 онож тавдугаар байр эзлэв.

Эмэгтэй: Монгол Улсын мэргэн С.Баярмаа 32 сумнаас 32 онож тэргүүн байр, Дундговь аймгийн харьяат спортын мастер Ц.Энхтуяа 30 онож дэд тэргүүн байр, Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуу харваач Б.Дуламсүрэн 29 онож гуравдугаар байрт шалгарлаа. Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат спортын мастер Б.Бямбаа 29 онож дөрөвдүгээр байр, Ханхонгор сумын харьяат Монгол Улсын гоц харваач О.Чинзүрх 29 онож тавдугаар байрт орлоо.

Image may contain: 5 people, outdoor

Image may contain: 2 people, outdoor


ШАГАЙН ХАРВААНД 230 ГАРУЙ ХАРВААЧ ӨРСӨЛДСӨН

Өмнөговь аймгийн наадмын үндэсний шагайн харваанд 4 аймгийн 230 гаруй харваач цэц мэргэнээ сорив. Тэднээс Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай баг тэргүүн байр, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Золбоо ахлагчтай баг хоёрдугаар байр, Монгол Улсын мэргэн Б.Тэгшээ ахлагчтай баг гуравдугаар байрт шалгарлаа. Харваан Монгол Улсын үлэмж дархан мэргэн-8, дархан мэргэн-1, гарамгай мэргэн-6, хошой мэргэн-6, мэргэн-9, аймгийн гоц мэргэн 11, МУ-ын хүндэт харваач-4, харьшгүй мэргэн-2 оролцжээ.

Image may contain: 9 people, people standing and outdoor

 

37 АЗАРГА  ТООСОО ӨРГӨЛӨӨ

Өмнийн говийнхны эл цэнгэл наадмын азарганы уралдаанд нийт 37 азарга тоосоо өргөлөө. Шандаст хурдан хүлгүүдээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Н.Амгалангийн зээрд түрүүлж, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат аймгийн Алдарт уяач С.Мөнх-Эрдэнийн цэгээн аман хүзүүдэн, тус аймгийн Сайхан-Овоо сумын Б.Мөнхбатын хар айргийн гуравт хурдаллаа. Харин айргийн дөрөвт Цогтцэций сумын Ч.Цоггэрэлийн хонгор, айргийн тавд Цогт-Овоо сумын Х.Төртогтохын хар азарга хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баясгасан юм.

Image may contain: 1 person, riding on a horse, outdoor and nature


ЦОГТЦЭЦИЙН ХЯЗААЛАН АЛТАН ЖОЛООГОО ӨРГҮҮЛЭВ

Тус аймгийн баяр наадамд 62 хязаалан тоосоо өргөснөөс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын М.Адъяабаатарын бор халзан алтан жолоогоо өргүүлж, Луус сумын Г.Мягмарсайханы халиун аман хүзүүдлээ.  Айргийн гуравт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Б.Мөнхбатын зээрд айргийн дөрөвт Цогтцэций сумын Ч.Батжаргалын саарал хурдлав. Харин Төв аймгийн Бүрэн сумын Т.Түвшинбатын зээрд айргийн тавд хурдаллаа.

Image may contain: one or more people, people riding on horses, outdoor and nature


АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Н.АМГАЛАНГИЙН ХАЛИУН СОЁОЛОН ТҮРҮҮЛЛЭЭ

Мөнхүү баяр наадамд нийт 46 соёолон тоосоо өргөснөөс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн Алдарт уяач Н.Амгалангийн халиун түрүүлж, Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач В.Насанбатын бор аман хүзүүдэв. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат сумын Алдарт уяач О.Ундрахбаярын ногоон айргийн гуравт хурдалсан юм. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Д.Эрдэнэбаярын загал айргийн дөрөвт, Ханхонгор сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Нэргүйн хээр айргийн тавд хурдаллаа.

Image may contain: one or more people, people riding on horses and outdoor


ДУНДГОВИЙН ШҮДЛЭН ӨМНӨГОВИЙН ТҮРҮҮГ АВСАН

Уг  баяр наадамд 61 шүдлэн тоосоо өргөснөөс Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Баянбилэгийн хээр түрүүллээ. Харин аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн Алдарт уяач н.Батжаргалын алаг шүдлэн хурдлав.  Айргийн гуравт Дорноговь аймгийн Замын- Үүдийн аймгийн Алдарт уяач Ш.Сүхбаатарын хүрэн, айргийн дөрөвт тус аймгийн Даланжаргалан сумын харьяат Э.Дэмчигнямын хамар цагаан хар давхисан бол Дундговь аймгийн Хулд сумын харъяат Э.Мөнхбатын хээр айргийн тавд хурдлав.

Image may contain: one or more people, people riding on horses, outdoor and nature


 48 ДААГАТАЙ 96 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ

96 жилийн ойн баяр наадамд 48 даага уралдсан билээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн Алдарт уяач Н.Бямбацогтын саарал түрүүлж, Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы хул аман хүзүүдлээ.  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат М.Адъяабаатарын хар айргийн гуравт хурдалсан.  Цогт-Овоо сумын харьяат Э.Чинбатын зээрд айргийн дөрөвт, Ханхонгор сумын харьяат аймгийн Алдарт уяач Ж.Эрдэнэбулганы алаг айргийн тавд хурдалж хурсан олноо баясгалаа.

Image may contain: one or more people, outdoor and nature

 


 

Image may contain: 1 person, car and outdoor

Image may contain: 10 people, people standing, beard, hat and outdoor

Image may contain: 10 people, outdoor

Image may contain: 2 people, motorcycle and outdoor

Image may contain: 1 person, outdoor

Image may contain: one or more people, hat and outdoor

Image may contain: 7 people, people smiling, people standing and outdoor

Image may contain: 4 people, people smiling, people standing, child and outdoor

Image may contain: 1 person, child, sky and outdoor

Image may contain: 3 people, outdoor

Image may contain: 2 people, child and outdoor

Image may contain: one or more people, people standing, child and outdoor

Image may contain: 8 people, people smiling, people standing, child and outdoor

Image may contain: 4 people, people standing, child and outdoor

Image may contain: 3 people, people standing, child and outdoor

Image may contain: one or more people, crowd and outdoor

Image may contain: one or more people, people on stage, basketball court and outdoor

Image may contain: 5 people, people standing, child and outdoor

 

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

зочин [ 103.194.176.98 ]      |     Лхагва, 02:20 минутанд

өмнөговийн наадам яахав дээ шүүм апартур нь гацсныг эс тооцвол гайгүй шүү Гэхдээ их халуун байсан шүү

zochin [ 103.57.93.10 ]      |     7-р сарын 20 -нд, 05:24 минутанд

tenegtdeg baina sh dee urisan bolood l ochson bgaa sh dee Avarga n tegeed uuruu fuimer untraagaad yavj bhuu heterhii tuilshrah yumaa Tegeed ch selengiin tuimer untarsan Bohchuudiig yu gej bodood bdgiin handiv tuslamj ugsnuu neg ih zarlaad bdgui l uls bdag yum shuu

Гоё нааджээ [ 202.21.100.210 ]      |     7-р сарын 20 -нд, 01:27 минутанд

Сэлэнгэ аймагт түймэр дүрэлзэж онцгойнхон амрах завгүй ядартлаа ус үүрч явахад аварга нь наадам хэсээд явж байгаа юм байх даа гэсэн бодол төрчихлөө байна. Ёс зүй, жудаг энэ тэр гэж их ярьцгаадаг биш бил үү