Женко, Зи ба С.Баяр, М.Энхсайхан

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 20

  Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн анхны “нүүдэл”-ээ өчигдөр эхлүүлэв. Дан ганц Ерөнхийлөгчийн гэхээсээ илүү З.Энхболд тэр хоёрын улс төрийн тоглолт ч гэж болохоор. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нь Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах асуудлыг УИХ-тай зөвшилцөхөөр албан тоот илгээсэн нь олны анхаарлыг татаж байна. Хоёулаа МАН, АН-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан нөлөө бүхий кадрууд билээ. Яагаад энэ хоёроор Х.Баттулга, З.Энхболд хоёр оролдож эхлэв гэдэг хамгийн их сонирхол татна.

    З.Энхболд тайлбар хэлэхдээ “Сонгуулийн үед энэ хоёр Элчин сайд Монголд ирж сонгуулийн ажилд оролцсон нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн үйлдэл. Төрийн ямар ч албан хаагч улс төрийн сонгуульд оролцох эрхгүй. Энэ болгоныг УИХ-ын чуулган дээр тодорхой ярина. Өнөөдрийн хувьд Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу Ерөнхийлөгч улсаа төлөөлж чадахгүй байгаа хоёр Элчин сайдыг эргүүлэн татах саналаа оруулж байна” гэжээ. Мөн тэрээр олон нийт, ард түмэн С.Баярыг огцруулах, албан тушаалаас нь эргүүлэн татах чин хүсэлтэй байгааг онцолжээ. Үнэхээр ч С.Баярыг үзэн ядагсдын арми Монголд хүчээ авсан билээ. Оюутолгойн гэрээг Монголчуудад ашиггүй байгуулсан, гадаадад олон тооны үнэтэй хаус, үл хөдлөх хөрөнгөтэй гэдэг мэдээлэл нь ард түмний дургүйцлийг хүргэж буй. Энэ үүднээс нь харвал С.Баярыг огцруулах нь ард түмний хүсэл төдийгүй, шинэ ерөнхийлөгчид нэмэх оноо авчрах билээ.

М.Энхсайханы хувьд бол Женко, Зи хоёрын “дайсан”. Тавантолгойн ордтой холбоотойгоор тэдний хооронд зөрчилдөөн, сөргөлдөөн их өрнөж ирсэн. Хувь хүнийхээ хувьд ч тэд таарамжгүй.

Хоёр элчин сайдын хувьд нэг нь Оюутолгойн гэрээг ашиггүй байгуулсан. Нөгөө нь Тавантолгойн ордыг Хятадуудад ашиглуулах сонирхолтой явдаг эрхэм. Огцруулж чадвал уул уурхай, эрдэс баялгаа гадныханд өгч, дундаас нь хувь хүртсэн эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцсон үйл явдал болох билээ. Хуулиараа УИХ хоёр элчин сайдыг огруулах асуудлыг намрын чуулганаар хэлэлцэж таарна. МАН-д С.Баярыг огцруулах хүсэлтэй гишүүд ч бий. С.Баярыг Элчин сайдаар томилогдох үед хатуу эсэргүүцэж байсан МАН-ын гишүүд байв. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “С.Баяр таны Оюутолгойн гэрээ, хууль бус үйлдэлтэй би тэмцэх болно” хэмээн ширүүхэн шүүмжилж, эсрэг кноп дарж байлаа. Тэгэхээр С.Баярыг огцруулах асуудал нь МАН-ын удирдлага, УИХ-ын гишүүдийн дунд том маргаан дэгдээх нь ойлгомжтой билээ.

  МАН С.Баярыг огцруулахгүй авч үлдвэл авлигачин, албан тушаалтнаа өмөөрсөн хэрэг болно. Харин түүнийг элчин сайдаас буулгавал тун хортой. С.Баярыг огцруулснаар Сү.Батболд нарын фракцын дургүйцлийг хүргэж, МАН-ын удирдлагуудтай түнжин хагарах аюултай билээ. Энэ Засгийн газрыг эвгүйтүүлэхэд нэг шалтгаан болж мэднэ.  Намынхаа удирдлагуудад хариуцлага тооцох бодолтой яваа У.Хүрэлсүхийн хүсэл сонирхолд нийцэх учраас тэдэнтэй С.Баяр, Сү.Батболд нарын бүлэглэл нэгдсэнээр Засгийн газрыг эвгүйтүүлж мэднэ. С.Баярыг огцруулах энэ асуудал нь МАН-д том хагарал үүсгэх аюултай. Сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор дотооддоо эв түнжингүй  байгаа МАН-д С.Баярыг унагах нь улам л хортой. Үүнийг Женко, Зи хоёр сайн мэдэж байгаа учраас МАН-ыг талцуулах “хэрүүлийн алим”-ыг дундана шидэж орхилоо. Одоо үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй МАН ямар шийдвэр гаргахыг тэд хараад суух үлдэж байна. Харин М.Энхсайханыг УИХ дахь МАН-ын гишүүд огцруулахад төвдөхгүй. М.Энхсайханыг огцруулж таарах биз. Түүнийг эргүүлэн татах ноцтой баримт байгаа гэж санал гаргасан эрхмүүдийн ойр хавиас дуулгаж байгаа билээ. 

Т.Амараа

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 47 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ard tumen(103.229.123.217) 2017 оны 07 сарын 23

yu geed bgaan ene2-g tatah asuudal Battulga Z.Enhbold 2-n asuudal bish buh mongoliin asuudal tegch shaardsan uchiraas ene nees ehelj bgaa gej bodoj bn tegeedch ene asuudaas ehlene gej amlaj garj irsen bizdee bitgii buruu tiish ni mushgaad ergelt hiihgeed baigaach

0  |  0
Nohoi(43.242.243.205) 2017 оны 07 сарын 21

Alaan eheleh dee uulina oroi deer cuuj baiya

0  |  0
T(66.181.160.21) 2017 оны 07 сарын 21

Z.Enhboldod mash ih itgej bna. Demjdeg shuu

0  |  0
зочин(180.149.67.118) 2017 оны 07 сарын 21

утсан хүүхэлдэй Баттулга. жинхэнэ ерөнхийлөгч нь Зи байна. Зи уг нь айхтар хүн. Зөв зөв. Дэмжиж байна. Баттулга гэж зовж байлаа. Зи байгаа юм байна жинхэнэ нь

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 21

zov zov, shudarga baina, ajlaa hiij ehelj baina, nam hargalzahgui sain baina

0  |  0
Тт(202.9.40.197) 2017 оны 07 сарын 21

Хонзон

0  |  0
Zochin(202.9.41.134) 2017 оны 07 сарын 21

MAN Bayariigaa avch yldej t1th yum bish bizdee

0  |  0
Зочин(27.123.212.134) 2017 оны 07 сарын 21

З.Энхболдод таалагдахгүй байгаа хүн бол Монголд хэрэгтэй л хүн байж таарна.

0  |  0
Зочин(202.179.31.67) 2017 оны 07 сарын 21

Төрийг цэвэрлэх хэрэгтэй.Адгийн шаарнуудаас юу ч гарч мэднэ.МАН-ыг тараах хэрэгтэй

0  |  0
иргэн(202.179.24.130) 2017 оны 07 сарын 21

МАН-ынхаа тэгээд Луйварчин Хулгайч СБаярыг, Хүчингийн Гэмт хэрэгтэн эд бүхнийгээ хэзээ болтол өмгөөлөх юм вэ

0  |  0
зочин(202.179.24.130) 2017 оны 07 сарын 21

Хэрвээ МАН СБаярыгаа өмгөөлж хамгаалаад байх аваас Ард иргэдийн зүгээс МАН-д итгэх итгэл улам бүүр үгүй болж , дараа дараагийн Сонгуульд бүүр гарахгүй гэдгийг л анхаарах хэрэгтэй ,МАН

0  |  0
ард анар(139.5.217.9) 2017 оны 07 сарын 21

зөв, МАН нурвал хэрэгтэй

0  |  0
GG(103.229.121.156) 2017 оны 07 сарын 21

MAH BOL TER CHIGTEE HEDEN HUNII MEDELD ULSIIG HURTEL TIIM BAILGAH ARD TUMENRUUGEE BUU SHAGAISAN YADUU BAILGAH UURSDUU HUCHIN HULGAI LUIVAR HIIJ HUULI SHUUHIIG HURTEL AVCHIHSAN SUUH SONIRHOLTOI HUMUUS!!! HEN DURTAI OHIN SHIGEE EM TEVERCHIHEED ULSAA ZARCHIHAAD GADNII ELCHIN SUULGAJ ZUGEER HEDHEEN HUNII ERH MEDELD ENE ULSIIG BAILGAHIIG HUSDEG NAM!!! TER GISHUUDTEIGEE NAMIIN BAIR NI TAMD SHATAG!!!b

0  |  0
Баттулга чаднааа(103.9.90.195) 2017 оны 07 сарын 21

Баяр Энхсайхан нар Монголын ард түмний төлөө биш өөрсдийнхөө шунал тачаалыг л дагаж ард түмнийг гуйлгачин болгож Элбэгдоржтой нийлж язартлаа баяжсан новшнуудын оймсыг гоцойлгох цаг тун удахгүй. Баттулгаа одоо Элбэгдоржийн томилсон хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солиод жинхэнэ Үндэсний сэтгэлгээтэй хүмүүсээр даргыг нь томилоод наад Баяр, Энхсайхан, Элбэгдорж тэргүүтэй хувалзнуудыг нэг нэгээр нь хагалаад өгөөө ард түмэн хүлээж байна шүү ерөнхийлөгч Баттулгаа.

0  |  0
иргэн(103.229.121.186) 2017 оны 07 сарын 21

Zoljargalaa avchiraa Zi.

0  |  0
Нэмэрээ(103.26.195.208) 2017 оны 07 сарын 21

Угаасаа эх орноо зарсан луйварчинг өмөөрөөд байгаа энэ бөгс долоогчдыг ойлгохгүй юм. Шударга ёсыг тогтоож ард түмнийг ядуурлаас гаргах хэрэгтэй.

0  |  0
Чимээ(112.72.11.110) 2017 оны 07 сарын 20

Энхболд гэдэг этгээд одоо өөрийгөө ерөнхийлөгч гээд бодчихсон пээдийгээд хууль зөрчөөд байгаа юмуу. Ер гь Энх болдын заасан замаар энэ ерөнхийлөгч чиг шухам хазайхгүй явах нь ойлгомжтой боллоо.

0  |  0
монголхүү(27.123.214.119) 2017 оны 07 сарын 20

Хамгийн их гай тарьсан хүн бол халзан Д . Ганболд .

0  |  0
зочин(27.123.214.119) 2017 оны 07 сарын 20

З . Энхболд өөрийгөө ерөнхийлөгч гэж бодоод байгаа юм байх даа .

0  |  0
Иргэн(202.9.40.5) 2017 оны 07 сарын 20

З Энхболд уулаасаа Монголын хуулийг яаж ч зөрчиж болно гэж үздэг Ардчилал шударга ёсны дайсан.Энэ бичиг нь Энхболдын гарын үсэгтэй байх шиг байсан Ерөнхийлөгчөөр энэ нөхөр сонгогдоогүй тул хүчингүй л бичиг харагдаж байна.

0  |  0
Болдбаатар (150.129.141.229) 2017 оны 07 сарын 20

Хужаа Энхсайханыг транзит визтэй нь хятад нутагт нь буцаа!

0  |  0
БОЛД(182.160.32.202) 2017 оны 07 сарын 20

ТЭГЭЭД ЛУЙВАРЧДЫГ ӨРШӨӨХ ХЭРЭГ ҮҮ

0  |  0
Mgl(183.100.27.67) 2017 оны 07 сарын 20

Shuud vg duugvi Buudah htei shvv de Bayr buzariig

0  |  0
Зочин(122.201.31.51) 2017 оны 07 сарын 20

Засгийн газар эдгээр элчин сайдыг эргүүлэн татах асуудлыг яаралтай тавихыг шаардаж байна. Алин болгон авилгачдыг хаацайлах юм бэ? Энэ асуудлыг ерөнхийлөгч босгон тавьсан даруйд дэмжин асуудлыг тавихгүй бол засгийн газрыг огцруулахыг бид хатуу шаардан тэмцлийн ямарч хэлбэрийг ашиглахад бэлэн.

0  |  0
Харгана(139.5.218.117) 2017 оны 07 сарын 20

Өөр чадах ажил байх биш. Тэнэгүүдийн хийрхэлийг дандаа ашиглаж ирсэн улс өс хонзонгоо авч өөрсдийнхөө хэтэвчийг л бодно

0  |  0
пүрэвдорж(203.91.117.8) 2017 оны 07 сарын 20

хэлсэн үг эндээ эзэн ,идэх хоолон доо сав болж,,,эхлээд үндсэн ажлаа эхлүүлж байгаад ,,эх орноо нэг сайн хараад ав,,,дээрээс шүү дэ,дараа нь гадагшаа хөршүүдээ ажигла,,,мөн холын андууд бий шүү,,, бодлогоо эргэж харна,хийх ажлаа цэгцэл,,намаа мартаарай гэдгийг хүмүүс эртнээс захиад байгаа,тэгээд өөрийгөө эргэж хар аарай,,,алдаа оноо чинь харагдана,тэгээд алсыг харнаа хөө ,,яарамгүй сууж ажиллах хэрэгтэй ,,. өөд нь хаясан чулуу хаана буудаг билээ,,,

0  |  0
зочин(202.9.42.252) 2017 оны 07 сарын 20

шинэ ерөнхий ,тамгын дарга 2 хийх ажил мөндөө энэ 2 иимэрхүүл юмаар оролдож атаа хорсол өш хонзонгоо тайлана , хийж чадах ажил нь тэр. шудрага эх оронч хорчин 2 оос амлалтаа нэхцэгээе ,Дорж зовдод баатар аа өгөрэй, ард түмэнтэйгээ байгуулсан гэрээгээ нэг хараарай, өр зээлээ хэзээ тэглэх, овшоороос өөрийн болон бусадын мөнгө хөрөнгөө даруй татаарай. хоосон хэрүүл хий гэж чамайг сонгоогүй

0  |  0
ард(27.123.214.113) 2017 оны 07 сарын 20

Удахгүй С.Баяр ирсэнээр Элбэгдорж гэдэг хүний ч нар нарсны асууудал яригдана . Энэ ихгайг Элбэгдорж гэдэг луйварчин чирч ирсэн шүү дээ .

0  |  0
СОНГОГЧ(202.179.31.12) 2017 оны 07 сарын 20

ОДОО ЖИНХЭНЭ УТГААРАА.( МОНГОЛОО ЯЛЖ ) ЭХЛЭХ НЬ ДЭЭ ХҮМҮҮСИЙН ЭМЗЭГ СЭДВЭЭР ТОГЛОЛТ ХИЙГЭЭД Л УДАХГҮЙ СОНГОГЧ НЬ ХАРАМСАЖ ЭХЛЭНЭ ДЭЭ БОГД ШИГ БИД ЮУ ХИЙЧИХВЭЭ ГЭЖ БАЙТАЛ ОРОЙТСОН БАЙХ ВИЙ МАН НАМ ЗӨВ БОДОЛТОЙ ХҮМҮҮС НЬ ИЛҮҮ ШҮҮ

0  |  0
Top