Хятад Улс Джибути Улсыг өрөнд оруулж байж цэргийн баазаа байгуулав уу

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 20

Хятадын эрх баригчид Африкийн Джибути улсад анхны цэргийн баазаа байгуулсан талаар “South China Morning Post” мэдээллээ. Джибути Улс нь Дорнод Африкт оршдог жижиг улс юм. Хүн амын тоо нь 800 мянга гаруй ажээ. Энэхүү улс нь нэн ядуу орны тоонд ордог байна. Өмнө нь Францын колони орон байжээ.

 Тус улс руу сүүлийн жилүүдэд Хятад ихээр зээл өгч байсан байна. Олон Улсын шинжээчид Хятад Улс тус улсыг өрөнд унагаасныхаа дараа цэргийн бааз барих нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж үзэж байгаа юм.

Джибути, Хятадын хамтран байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу өнгөрсөн жилээс баазын дэд бүтцээ барьж эхэлжээ. Энэ мягмар гарагт хятад цэргүүдийг үдэх ёслол Хятадын Чжаньцзян боомтод болов. Хятад улс хэдэн цэрэг илгээсэн болон хэзээ цэргийн бааз нь бүрэн хэмжээгээр ажиллаж эхлэхийг нууцалж байгаа аж. Одоогоор Хятадын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцнуудыг хангах хангамжийн бааз эхний ээлжид ажиллаж эхэлсэн байна.

Хятадууд Африкийн Йемен, Сомали улсын эрэг дагуу энхийг сахиулах, хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцдог аж. Шинэ баазаа “Торгоны зам”-ын дорно чиглэлийг хянахад ашиглахаар төлөвлөжээ. Улмаар Хятад хүчирхэг цэргийн баазаа байгуулж цэргийн хамтын ажиллагаа, далай тэнгисийн сургуулилт, аврах ажиллагаанд ашиглах гэнэ.

Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(203.91.115.38) 2017 оны 07 сарын 24

Mongol ulsiig orond oruulaan nam bol MAN 2008 ond AN Iig yalah gej Say 500 myangiig amlaj Hyatadiin Chailko kompanias 350 say dollar zeelj taraasan say l nuurs ugch duuslaa. Uunees heleed l asar ih or tavisan, Chingis bondiin mongonoos MAN han mash ihiig avch ergen toloogui bgaa . Odoo H Battulga eronhiilogch l sain ajillaj, ard tumen bid sain demjih heregtei.Undsen huulind odoo oorchlolt hiij ogt bolohgui Sain bodoh heregtei hungun goomoi hiij er bolohgui Anhaar!!!!!!!

0  |  0
ЗОЧИН(202.9.42.168) 2017 оны 07 сарын 22

АН МАН ГЭЭД МАРГАЛДААД БАЙХ ЮМ УЛС ТӨРИЙН НЭР БАРЬЖ НАМААР ДАМЖИН ТОГОЛДОГ ЗАЛЬТАЙ ХЭДЭН ХҮНИЙ ХИЙСЭН АЖИЛ ШҮҮ ДЭЭ. ОДОО ТЭР АН МАН МАХН ГЭДГЭЭ БҮГДИЙГ НЬ ТАТАН БУУЛГААД ЯМАР Ч НАМААС ХАМААРАЛГҮЙГҮЙГЭЭР ЯМАРЧ МӨНГӨНИЙ ХАНДИВГҮЙГЭЭР МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ТӨРИЙН СОНГУУЛЬД СОНГОГДОХ ХУУЛЬ ЗҮЙН ОРЧИНГ БИЙ БОЛГОЖ ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ ЦАГ БОЛСОН ТЭГЭХГҮЙ БОЛ ХЭДЭН НАМААР ДАМЖСАН МӨНГӨӨР ХАХУУЛДАГЧИД ХҮЧЭЭР НЭРЭЭ СОНГУУЛЬД СОНГОГДОХООР АРД ТҮМЭНД ТУЛГАДАГ СОНГУУЛЬ БОЛООД БНА СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГОО ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН БНА.

0  |  0
зочин(103.229.122.42) 2017 оны 07 сарын 20

Ан гэгч гамингийн үүрний өмхий өтнүүд Монгол улсыг дааж давшгүй их өрөнд хийсний цаад утга учрыг та нар ойлгов уу. Ердөө л энэ шүү дээ. Ан үнсэн чандруу болж дөтийн замаар тонилох болтугай.

0  |  0
Чухал байршил(27.123.214.116) 2017 оны 07 сарын 20

Европоос Ази явах олон улсын далайн тээврийн зам харилцааны хамгийн чухал газарт хяналтаа тогтоолоо доо.Одоо тэндээм холгүй Ази тивийн Йемен,Африкийн Сомалид иргэний дайн гараад олон арван жил болж байна.Энэ 2 улсад болсон иргэний дайны гол буруутан өдөөгч нар нь дэлхийн том гүрнүүд ОХУ, АНУ 2 болно.

0  |  0
Gansuh(122.201.22.196) 2017 оны 07 сарын 20

Bid M.Enkhboldiig songoson bol Mongol uls iim boloh bsan ireeduid. Sain bodooroi.

0  |  0
Top