Кейт Миддлтон: Би сайхан бүсгүй биш

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 20

Кембрижийн гүнж гадаад төрхөндөө сэтгэл дундуур явдаг бололтой. Кейт Миддлтон, ханхүү Уильям нар Польш, Германд анхны албан ёсны айлчлалаа хийж байна. Энэ долоо хоногийн сүүлч хүртэл тэд хүүхдүүдтэйгээ Берлинд байх аж. Өмнө нь Варшавт хоёр хоног байхдаа тэд Польшийн сурагчидтай уулзжээ. Мөн тус улсын Ерөнхийлөгч Анджей Дуда болон Тэргүүн хатагтайтай зоог бариад дараа нь хотоор зугаалсан байна.

Их Британийн ханхүү, гүнж нарыг шүтэн бишрэгчид нь хаа явсан газар нь дагаж байжээ. Мөн “The Daily Mirror”-т мэдээлснээр, Их Британийн хаан ширээнд зориулсан цахим групп нээн ажиллуулж байгаа сурагчид гүнжтэй уулзах мөрөөдөлдөө хүрсэн байна. Тэд Кейт Миддлтонд хэлэхийг хүссэн үгээ хэлцгээжээ. “Бид түүнд гайхалтай эмэгтэй гэдгийг нь хэлсэн. Тэр өөрөө байгаагаараа төгс гэдгийг нь хэлэхэд Кейт “Огт тийм биш ээ. Би сайхан бүсгүй биш. Энэ харагдаж байгаа зүйл бол будагны ач гэсэн” гэж 21 настай Магда Мордака сэтгүүлчдэд ярьжээ. Тэгвэл Кейттэй уулзах мөрөөдөлдөө хүрсэн 17 настай Патрика Челминска “Тэр их сайхан бүсгүй” гэж дэргэдээс нь харсан сэтгэгдлээ хуваалцсан байна.

Кембрижийн гүнж Польшт очоод сайхан сэтгэгдэл олныг төрүүлсэн талаар тус улсын хэвлэлүүд ч мэдээлсэн байлаа. Их Британид 15 жил амьдарсан 39 настай Себастьян Бродовски л гэхэд Кейт Миддлтоныг шинэ Диана гүнж болно гэж ярьж байна. Их Британи төдийгүй дэлхий дахинд нэр нь цуурайтсаар байгаа Диана гүнжийн дараа гарч ирсэн Кембрижийн гүнж Кейт хоёр хүүхэд төрүүлснээсээ хойш маш сайхан бүсгүй болж байгаа билээ. Ханхүү Уильям, Кейт нарын дундаас төрсөн Жорж, Шарлотта нарын зургийг авахаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хошуурдаг нь тэдний дундаас маш өхөөрдөм хүүхдүүд төрснийг гэрчилдэг. Анхандаа олны хэл ам, хараанд ихээр өртөж байсан Кейтийн нэр хүнд одоо британичуудын дунд их өндөр юм.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top