С.Баяр, М.Энхсайхан нарыг эргүүлэх татах саналд УИХ хариу өглөө

2017 оны 07 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичгийг өчигдөр (2017.07.19) Монгол Улсын Их Хурлын даргад хаяглан ирүүлсэн билээ.

Уг албан бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу илгээв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандсан “Хариу өгөх тухай” эл албан тоотод:

“Танаас ирүүлсэн “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичигтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” гэж тус тус заасан.

 

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг. Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна.

Цаашид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр Улсын Их Хуралтай харилцаж байхыг хүсье” гэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.4.234) 2017 оны 07 сарын 21

Аян шалтаг олоод өнөөдөр буцаасан байж болно,энэ өмөөрөөд гийгээд байгаа нөхлүүд ч гэсэн хамт хөөрхий л болох болно,ард түмэн та нараас илүү хүчтэйгээ мэдэрчихсээн зуйгуул эрлийз хурлийзийн үлдэгдлүүд минь

0  |  0
зочин(182.160.4.234) 2017 оны 07 сарын 21

МАН-ынхан энийг ингэж буцаах юу ч биш өөр их юм амжуулцгааж байгаа байхдаа.Гэхдээ салхи нэгт үлээчихсээн та нар булхай бузархолилдсон энэ савнаасаа хийсч л таараа.Өөр арга байж л байгаа.Ард түмэн хөдлөнө шүү хөдлөнө.

0  |  0
Bi(202.9.42.195) 2017 оны 07 сарын 21

Tamgiin gazriin dargiin bichgeer shiiddeg yum bish bha

0  |  0
uenen(182.160.0.48) 2017 оны 07 сарын 20

ene 20iig tataad irvel 5 tolgoin bulhai ilerne bas bus zunduu yum garch irne .Man nuur hiih gazargui boloh uchraas hudlaa zaavarchilgaa ugch giiguulj bgaa bololtoi hamgiin aimaar ni ene 2 hun 5 tolgoigoor togoplson baij medeh hen hentei hamsaatan gedeg ni ilerne odoo ter 5 tolgoi ch budaa bolson bhaa.MAN zasag avsan tsagaas ehleed ugui bolson geed yariad bsan bidnii g huurch bsan bololtoi ene 3 iig zaaval tatah heregtei gedeg tegj baij uchig ni tailagdana .Enhsaihan jarvaichihaad MONGOL ulsaar yaj ch togloj chadah hun shuu.Guliisun BEEJIN zaluu geed uuriiguu nerelsen bgaag ni beejin HAV baij .

0  |  0
bb(202.179.26.229) 2017 оны 07 сарын 20

төрийн албан бичиг ”эгүүлэн дуудах тухай” гайхалтайяа

0  |  0
за за (66.181.184.174) 2017 оны 07 сарын 20

Хоргодох байрнаас нь гаргавал юу болох билээ дээ

0  |  0
ИРГЭН(202.9.42.85) 2017 оны 07 сарын 20

ЭНЭ БАЯРЫГ ЕРӨНХИЙ САЙД БАЙХАД НЬ МӨНЧ ИХ ДЭМЖИЖ БАЙЖ БИЛЭЭ ТЭГСЭН ХУДАЛЧ АВИЛАГЧ БЭЛЭН ТОМ ЯРЬСАН ХУУРАМЧ ЮМ БАЙСИЙН БАЙНА ЛЭЭ ОДОО УХАМСАРЫН ХЭЛТЭРХИЙ БАЙДАГ БОЛ САНАЛААРАА ОГЦРООСОЙ! ИНГЭЖ АРД ТҮМНИЙХЭЭ ДУРГҮЙГ ХҮРГЭЖ ОЛОН ХҮНИЙ ХАРААЛ ИДЭЖ АМЬДРАХААР БОЛИОСОЙ

0  |  0
Монгол(202.179.4.250) 2017 оны 07 сарын 20

Хуулийн цоорхой ашиглан муу новшийн 2 мудакийг хаацайлж байгааа юм бна.

0  |  0
Zochin(150.129.142.11) 2017 оны 07 сарын 20

Zi Jenko nar huulia sain sudalj suraltsahgui bol ichmeer um bna daa

0  |  0
irgen(202.179.26.159) 2017 оны 07 сарын 20

tataachee hognuudiig,yagaad saad bolood baigaa um be

0  |  0
зочин(202.179.26.95) 2017 оны 07 сарын 20

шууд зарлиг гаргачихвал ман хачин асуудалд орох юм бна. эрх нь бий.

0  |  0
Irgen(122.201.22.50) 2017 оны 07 сарын 20

Erunhiilugchiin ajiliig umnuus ni hiideg hen be

0  |  0
irgen(202.179.26.159) 2017 оны 07 сарын 20

MAN iim baidlaar asuudald handah um bol muu deeree muuhai gegch l bolno doo.

0  |  0
Pohahaha(66.181.184.243) 2017 оны 07 сарын 20

Whahahaha

0  |  0
Zochin(202.179.31.80) 2017 оны 07 сарын 20

Zuv. Huulia l murduj ajillah.

0  |  0
Top