Д.АМАРБАЯСГАЛАН УУ, 60 ТЭРБУМ УУ, ТАТВАРЫН НЭМЭЛТ ҮҮ. ЭСВЭЛ...

2017 оны 07 сарын 20

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээсэн нь “Д.Амарбаясгалангаар удирдуулсан штабаас болсон” гэх өнгө аястай хэвлэлийн хурлыг Нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатар тэргүүтэй нийслэлийн намын хэсэг гишүүд хийлгэв. Тэд Д.Амарбаясгалан өөрөө огцрох ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн сэтгүүлчийн “60 тэрбумын асуудалд холбогдсон Ц.Сундуйг мөн огцруулах хүсэлт тавих уу” гэх асуултад “Эхлээд хариуцлага алдсан намын удирдлагуудад, дараа нь хариуцлага алдсан шат шатны байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцно” гэх хариултыг өгсөн нь захиалагчаа барьж өгсөн гэлтэй үйлдэл болов.

Ер нь МАН-ын ялагдлын шалтгаан нь юу байв. Том жижиггүй өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа ч хамгийн их оноо цуглуулах шалтгаанд 60 тэрбумын бичлэг гэх олны үг ортой бололтой. Дээр нь нэмээд энэ Засгийн газрын томилгооноос аваад өнөөдрийг хүртэлх 1 жилийн хугацаан дахь үйл ажиллагаанд сонгогчдын тавьсан дүн гэж хэлж болох юм. Яаран сандран нэмсэн 7 төрлийн татвар тэр дундаа приусны татвар нэмсэн, тэтгэврийн нас уртасгасан гэдэг бол ард түмнээс “салаавч” авах том шалтгаанууд гэвэл санал нийлэхгүй хүн цөөн байх.  Түүнчлэн нэр дэвшигчийн гарал үүсэл, дээшээ доошоо өнгөгүй уйтгартай нэгэн хэвийн, эв хавгүй имиж бүрдүүлэлт, трэнд болтлоо балбуулсан аядуу зөөлөн зан гэх бөөрөнхий байдал, намаа ялуулчихаад Засгийн газрынхаа тэргүүн болоогүй, “газрын наймаачин” гэх олон жилийн настай, овог болтлоо хоногшсон тодотгол  зэрэг нь Женкод тахим өгөх байдал руу түлхэж оруулсан гэхэд болохоор.

Дээр нь нэмээд УИХ-ын дарга, 1 дүгээр зэргийн хамгаалалттай орон гэр, ажил өрөөнөөсөө удаа дараа бичлэгүүдээ алдсан явдал нь нэрмээс болсон гэж харагдахаар.

Эцсийн дүндээ мэргэжлийн нэртэй “мулгуу” Засгийн газрын тэргүүн нь Сонгуулийн төв штабыг нь удирдсан гэдгийг өчнөөн жил улс төрд явчаад “бууны нохой”-ноос хэтрэхгүй яваа нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатар мэдэхгүй байна гэж үгүй. Тиймээс өрсөж, галын чигийг өөрчлөх гэж бас нэг “мангуу” үйлдлүүдийн эхлэлийг тавиулсан унхиагүй ноёны захиалга гэж тодоор уншигдаж байна. Асуудал нь Д.Амарбаясгаландаа бус туг тахиж, гал өрдөж, дундаас нь амьд үлдэх гэсэн 60 тэрбум, 7 төрлийн татвар, гарал үүсэлтэйгээ живж байгаа хэсэг бүлгийн арьс хамгаалах төлөвлөгөөний нээлт нь болж. Юутай ч МАН дахь алааныг ажигласан шигээ зугаатай зусах нь байна та минь.

Эх сурвалж: ipost.mn


 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.87.195) 2017 оны 07 сарын 22

МАН ерөнхийлэгчийн сонгуульд намын нэр хүнд унагасан арчаагүй нэр хүнд хөөцөлдсөн аймгийн дарга нарт хариуцлага тооцвол болно

0  |  0
Зочин(59.153.87.195) 2017 оны 07 сарын 22

МАН ерөнхийлэгчийн сонгуульд намын нэр хүнд унагасан арчаагүй нэр хүнд хөөцөлдсөн аймгийн дарга нарт хариуцлага тооцвол болно

0  |  0
zochin(27.123.212.130) 2017 оны 07 сарын 21

NAM dagasan hooson tolgoinuudaas bolj ene nam zamharlaa

0  |  0
БОЛДОО(172.58.38.241) 2017 оны 07 сарын 21

ЭНЭ НАМЫГ ТАТАН БУУЛГАХ ЦАГ НЬ ИРСЭН

0  |  0
Иргэн(103.212.116.87) 2017 оны 07 сарын 21

Дарга нь хариуцлагаа хүлээнэ гэсэн байхад, Амарбаясгалан мэт нь өрөгдлөө өгөх л хэрэгтэйшдээ

0  |  0
khu(119.40.103.186) 2017 оны 07 сарын 21

teneguudiin bardam zantanguudiin khiirkhel

0  |  0
Горьдлого(202.131.250.130) 2017 оны 07 сарын 21

Юутай үнэн энэ нам тарах хэмжээний эрс шинэчлэл хийхгүй бол шүд сугалах, Раш тэргүүтэй коммунист ажлын хэсэг блах зэргээр бол цаг алдахын нэмэр... хөлд нь улс орон унах нь...яасан ч ухаарч өгдөггүй улс юм. Миний аав өвөө л гэх юм. Өөрийн үзэл бодол гэж бдаггүй юм уу. Ийм хүн муутай хоцрогдсон юмнууд л намуудыг өөрсдөө унагаад бна ш дээ..

0  |  0
zochin(202.9.40.72) 2017 оны 07 сарын 20

yag l unen gargalgaa bn da, surguuliin huuhdees doloon dor yum shiv de, ter ard n zogsoj bga baagiinuud yuga ch medehgui zailuul, ichmeer

0  |  0
zz(2.71.40.248) 2017 оны 07 сарын 20

Estoi zygaatai yumaa er bugdeeree suuj bgaad yriltsaad iim yum hiideg bhaa ed nar kk

0  |  0
Top