”Эскадрон” дайралтын автомашин

2017 оны 07 сарын 20

Энэ оны 2 дугаар сард Москва хотноо Үндэсний гвардын бие бүрэлдэхүүн зориулагдсан тусгай зэвсэг, техникийн үзэсгэлэнгийн үеэр "Эскадрон" дайралтын автомашин танилцуулсан байна. Үүнийг автомашин үйлдвэрлэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг "Интралл" консорциум бүтээжээ.

Тусгай хүчний дайчдад зориулан бүтээсэн 3 тонн жинтэй уг автомашин нь 4 хүний суудалтай. Бартаат зам дээр 1.5 тонн жинтэй ачаа тээвэрлээд цагт 150 км хүртэл хурдтай давхих боломжтой аж.

Машины хөдөлгүүрээс ялгардаг дулааныг эрс бууруулсан нь дулаан мэдрэгч багажнуудад илрэх боломжийг багасгажээ. Мөн уг машиныг шүхэр ашиглан онгоцноос буулгах боломжтойгоор бүтээснээс гадна хамгийн сүүлийн үеийн зэвсэг, пуужин харвагчаар тоноглох гэнэ.

Image may contain: outdoor

Дэд хурандаа Р.Энхболд

WWW.ZINDAA.MN


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
69 uvuu(202.179.2.118) 2017 оны 07 сарын 29

za da 50 km yvaad l hamraa suhuud uhuulaad eheldeg 69 tuigee adil ym bgaa biz

0  |  0
hardarhan(150.129.140.128) 2017 оны 07 сарын 20

ynziin ed ym shig bn.

0  |  0
Top