Хуулийн салбарын дарга нарын ХОМ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 21

 Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг авч, олон нийтэд мэдээллээд байна. Энэ дундаас хууль, шүүхийн салбарын дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг онцлон хүргэж байна. Хуулийн салбарыг удирдаж буй эрхмүүдийн зарим нь тун даруухан амьдардаг бол заримынх нь үнэт эдлэл нь хэдэн тэрбум давжээ. Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц үнэт эдлэл урлаг түүхийн үнэт зүйлээ 53 тэрбум 500 сая төгрөгөөр үнэлжээ.

Сайд С.Бямбацогтын орлого огцом буурчээ

 (Хууль зүйн сайд С.Бямбацогт)

  Хууль зүйн сайд С.Бямбацогт нь 2012 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш Хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлж иржээ. Түүний нийт орлого 2012 онд 453 сая 81 мянга байсан бол огцом өссөөр 2015 онд 4 тэрбум 64 сая төгрөг болтлоо 10 дахин өссөн байна. Харин 2016 онд түүний орлого огцом буурч 235 сая болсон гэж мэдүүлжээ. Тэрбээр дөрвөн орон сууц, үйлдвэр үйлчилгээний нэг барилгатай аж.

Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл: 241 сая 700 мянган төгрөгөөр үнэлэгдэнэ. Адуу 18.

Тээврийн хэрэгсэл: Toyota,Tundra- 1,BMW,740- 1 

Газар: Өмчлөх, эзэмших нийт зургаан газартай.  Эзэмших 400м2-1, Эзэмших 500м2-1, Эзэмших 216м2-1, Өмчлөх, 227.45м2-1, Өмчлөх, 336м2-1, Өмчлөх, 372м2-1.

Эрдэнэс Таван толгой ХК, Агротехимпекс ХК, Силикат ХК, Зоос Гоёл ХК, Таван Толгой ХК, Говь ХК, Хар тарвагатай ХК, Ремикон ХК-иудад хувьцаа эзэмшдэг байна.  

Н.Лүндэндорж  120 саяар үнэлэгдэх 40 адуутай 

 (Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж)  

Н.Лүндэндорж даргын нийт орлого 44 сая 300 мянган төгрөг. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 150 сая 222 мянга. Эзэмших эрхийн гурван газартай. Хувьдаа автомашингүй гэж мэдүүлжээ. Нийт 120 саяар үнэлэгдэх 40 адуутай гэж мэдүүлсэн байна.

Орон сууц-1

576 саяар үнэлэгдэх нэг барилга байгууламжтай.

Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл 340 саяар үнэлэгдэнэ.

Газар: Эзэмших эрхийн гурван газартай.  (5га-1, 700м2-2, 800 м2-1) Эрдэнэс таван толгой ХК-иас өөр хувьцаагүй гэж мэдүүлсэн байна.

 

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан 27 сая төгрөгийн орлоготой

 (Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан)

М.Энх-Амгалан ерөнхий прокурорын нийт орлого 27 сая 362 мянган төгрөг. Тавин саяар үнэлэгдэх нэг орон сууцтай. Эзэмших эрхийн 0.14га нэг газартай.

Тээврийн хэрэгсэл: Toyota,Land Cruiser 200- 1, үнэлгээ 143000.00

Хадгаламж бэлэн мөнгөний үлдэгдэл 315551.28 

ОРБИТА ХХК компанийн 20 хувийг эзэмшдэг байна.

Х.Энхжаргал дарга  Toyota Prius XW20 автомашин хөлөглөдөг 

(Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал)   

АТГ-ын даргын нийт жилийн орлого 29 сая 770 мянган төгрөг. Гэр бүлийн гишүүдийн орлого 11551.62

Орон сууц барилга байгууламж 3, үл хөдлөх хөрөнгө нэг. Үл хөдлөх хөрөнгүүдээ 373 сая 220 мянган төгрөгөөр үнэлжээ.

Тээврийн хэрэгсэл: Toyota,Prius XW20 автомашинтай.

Мал аж ахуй: 100 хоньтой.

Эрдэнэс таван толгой ХК-иас өөр хувьцаа эзэмшдэггүй гэжээ.  Эзэмших ашиглах эрхийн таван газартай. Эзэмших, 1336м2-1, Эзэмших, 200м2-1, Эзэмших, 501м2-1, Эзэмших, 700м2-1, Ашиглах, 700м2-1.

 Б.Хурц 53 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй

 (Тагнуулын ерөнхий газрын дарга) 

Тагнуулын ерөнхий газрын даргын орлого 36 сая 202 мянган төгрөг. Гэр бүлийн гишүүдийн орлого 17 сая 903 мянган төгрөг. 

Орон сууц-3, үйлдвэр үйлчилгээний хоёр барилгатай. Орон сууц барилга байгууламжийн бусад гэсэн хэсэгт 3 гэж мэдүүлжээ. Тэгэхээр тэрбээр нийт найман ширхэг  үл хөдлөх хөрөнгөтөй аж. Эдгээр үл хөрөнгийн нийт үнэлгээ нь 5 тэрбум 554 сая 197 мянга.

Тээврийн хэрэгсэл: Land Rover, Range Rover- 1, үнэлгээ 150000.00

Үнэт эдлэл урлаг түүхийн үнэт зүйл нь  53 тэрбум 500 сая төгрөгөөр

Хадгаламж бэлэн мөнгөний үлдэгдэл 135071.87,

Мал аж ахуй: 120 үхэртэй.

Сарнайх ХХК, Гранд степп ХХК, Гранд степп ХХК, Грийн вижитал ХХК, Пекасо ХХК-иудын ихэнх хувийг эзэмшдэг байна.

ЦЕГ-ын дарга хадгаламжиндаа есөн сая төгрөгтэй

(Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр)

 Мэдүүлэг гаргагчийн орлого 100 сая 752 төгрөг. Гэр бүлийн гишүүдийн орлого 14 сая 500 мянган төгрөг.

Орон сууц-2, нэг үл хөдлөх хөрөнгөтэй. Нийт үнэлгээ 287000.00 төгрөг.

Тээврийн хэрэгсэл:  Toyota,Land Cruiser 200 унадаг.

Мал аж ахуй: Ямаа-150, Хонь-300, Адуу-80

Үнэт эдлэл урлаг түүхийн үнэт зүйл нь137 сая 500 мянган төгрөгийн үнэлгээтэй. Женко тур бюро ХК, Ремикон ХК, Эрдэнэс таван толгой ХК-иудад хувьцаа эзэмшдэг. Авлага болон зээлгүй гэжээ.

Т.Амараа

 ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR MAXWELL(197.211.58.140) 2019 оны 11 сарын 02

Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү\nбидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай.\nИмэйл: birothhospital@gmail.com\nWhats програмын дугаар: 33751490980\n\nСайн сайхныг хүсье\nМЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР\nDR MAXWELL

0  |  0
zochin(66.181.160.27) 2017 оны 07 сарын 23

Lundendorj yamar ih hurungutei boloo ve yaduu bagsh l baisan ene dargiin ajild ochood ih hurungutei boljee. Hadaglamjindaa baigaa 1 terbum tugruguu yagaad bicheegui ve?

0  |  0
99999(103.10.23.88) 2017 оны 07 сарын 23

Ямарч гэмэгүй иргэн Энхбатын амь насанд Хурц хүрсэн Хурц бол алуурчин гэдэгийг дэдлхий нийт мэднэ

0  |  0
ЗЭЭ(103.10.23.88) 2017 оны 07 сарын 22

ЛУЙВАР, ХАХУУЛЬ, ХУЛГАЙ , ЗЭРГЭЭР ОЛСОН МӨНГӨ САЙН ШАЛГААД ҮЗХЭД ИЙМ ДҮН ГАРНА

0  |  0
0000(103.10.23.88) 2017 оны 07 сарын 22

Элбэгдорожийн бөхс долоогч долдой бууны нохой нарын одоо түргэн зайлуулах хэрэгтэй Хулгайч нарын гарт амь намаа алдсан Дангаасүрэн агсан шиг шудраг ажлаж чадах хүн хэрэгтэй

0  |  0
ард(103.10.23.88) 2017 оны 07 сарын 22

Монгол төр хулгайч нарын төр болсон Хулгайч нар төрийн нэрээр хуульгүй хулгай хийдэг болсон болхоор төрийн их бага албанд байгаа хүмүүс хулгай луйбар хахуулаар баясаар Ард түмэн явуурсаар байна Ядарсан байдгаа хулгайч нарт алдсан Ардтүмэн нэг л өдөр босож ирээд толгойг чинь таслана шүү хулгайч эрх мэдэлтэн нараа Ард түмний шудраг тэмцэлд ямарч хууль үүлчлэхгүй

0  |  0
борол(122.201.21.50) 2017 оны 07 сарын 22

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХААНААСАА ИНГЭЖ БАЯЖААД БАЙГААГЫНУЧИРЫГ ЭРЛЭГИЙН ЭЛЧ ОЛООД ЯЛЫГ НЬ ӨГӨХ БАЙХ ГЭЖ НАЙДХААС ТӨР.Л ЛАВ ЧАДАХГЗ ҮЙ

0  |  0
bugs doloogchid(103.26.193.27) 2017 оны 07 сарын 22

Энэ хурц энхтөр хоер АТГд дарга нарт солир элбэгдорж д их үйлчилж дарга болцгоосон хурцийг гэмт хэрэгхийсэн англи орноос ачрангуутаа дарга болгосон энэ бүгдийн нууцийг Х БАТТУЛГА ерөнхийлөгч янзлаач ард түмэн үүнийг хүсэж байна

0  |  0
сүрэн(103.229.122.224) 2017 оны 07 сарын 22

Энэ хурц энхтөр хоер АТГд дарга нарт солир элбэгдорж д их үйлчилж дарга болцгоосон хурцийг гэмт хэрэгхийсэн англи орноос ачрангуутаа дарга болгосон энэ бүгдийн нууцийг Х БАТТУЛГА ерөнхийлөгч янзлаач ард түмэн үүнийг хүсэж байна

0  |  0
Bayar(109.12.70.53) 2017 оны 07 сарын 21

sain xulgai xiijee ene bodit unen ue damjisan noed bayachuudiin xurunguu

0  |  0
Zochin(27.123.212.130) 2017 оны 07 сарын 21

Hurts har zaluugaasaa l Moskvad tiom naimaa hiideg bsn sanagdaj bn

0  |  0
Zochin(150.129.140.236) 2017 оны 07 сарын 21

Bugd nuuchihjee arai huurtaad bgaan yum bish biz dee

0  |  0
Mgl(202.70.46.220) 2017 оны 07 сарын 21

Hvvh ene hurts chin yamar aimaar bayn ym be

0  |  0
ЭМГЭНЭЛ(202.9.41.220) 2017 оны 07 сарын 21

ЭНЭ УЛСУУД НАСААР Л ДАРГА ХИЙСЭН ХҮМҮҮС ТЭГЭХЭЭР ЭНЭ ТӨРД ДАРГА ХИЙХЭД БАЯЖДАГ НЭГ ЮМ ДАА ТИЙМ Л БАЙГАА БОЛОХООР Л ХҮМҮҮС ТЭР ДУНДАА ЗАЛУУС ДАРГА БОЛОХ ГЭЖ ИЧИХГҮЙГЭЭР ДАРГЫН БӨГС ДОЛООЖ БАЙНА

0  |  0
Wolibo(103.229.123.159) 2017 оны 07 сарын 21

Yaj hubitsaa abdag yaj bayan bolsnoo nom bolgood gargachih bid hudaldaaf abaya

0  |  0
Ouyngererl abgaa(103.229.123.159) 2017 оны 07 сарын 21

Zarim ni bur 0.7ch ugui baigaa shuu erenhiilugchee

0  |  0
иргэн(202.9.43.13) 2017 оны 07 сарын 21

Хурц чн аймаар нөхөр бн эрлнстэй кк

0  |  0
Ouyngerel abgai(103.229.123.159) 2017 оны 07 сарын 21

Yamar aimaar bayan humuus be burhan mini heleh ug alga

0  |  0
Зочин(58.185.87.66) 2017 оны 07 сарын 21

Төрд ажиллаад яаж ингэж хагартлаа баяжсанаа ном болгомоор юм масс бүгд авышд

0  |  0
Зочин(58.185.87.66) 2017 оны 07 сарын 21

Алуурчин хурц одоо хүртэл байдгымуу европт хүн хулгайлж алсан хэргээр шоронд байгаагүймуу

0  |  0
Шалгаачээ(122.201.31.111) 2017 оны 07 сарын 21

Ийм орлогтой байж яаж ийм их хөрөнгөтэй болсон бэ нууцаа дэлгээч ард түмэнд арай ядан олддог 0.7 г газар эдэнд зуу зуугаараа олдоод эзэмшээд бүр өмчлөөд авчихаж энэ шудрага ёс уу эднээс эхлэж өөрчлөх хэрэгтэй ерөнхийлөгчөө бизнес хийгээгүй цагаан захтангууд шүү дээ. Оросын Шериф гэдэг кино манайд хэрэгжсэн юм биш үү

0  |  0
irgen(202.9.43.125) 2017 оны 07 сарын 21

Ardchilaliin buaynaar ene IH hurungu ezemshigchdiig bii bolgojee Shalgah geheer hen ?????????? Ard tvmen!!!!!!!!!!!!!!!

0  |  0
zoch(202.21.105.12) 2017 оны 07 сарын 21

ix orlogotoi xvmvvc ymaa ~ owoo garuud ymaa

0  |  0
ganaa(202.72.242.4) 2017 оны 07 сарын 21

цалингаас өөр орлоггүй хүмүүс байж яаж ийм хөрөнгтэй болсоныг шалгах хэрэгтэй

0  |  0
Oyu(202.9.41.255) 2017 оны 07 сарын 21

төрд л шургавал ийм баян болох юм биш үү

0  |  0
zochin(202.9.41.174) 2017 оны 07 сарын 21

UNENDEE TASARTSAN BAYCHUUD YUMAA

0  |  0
Зо Зи Санг(202.9.42.33) 2017 оны 07 сарын 21

Баян хүн дарга болдог тогтолцоог Ми овогт Панда бий болгосон.

0  |  0
Bat(172.88.98.35) 2017 оны 07 сарын 21

Bugdeerei bayn nohoduud bna

0  |  0
арлд(139.5.217.9) 2017 оны 07 сарын 21

уг сурвалжийг нь тодруулах хэрэгтэй

0  |  0
зочин (122.201.31.98) 2017 оны 07 сарын 21

Хурц гадаадаас хүн хулгайлж авчраад блаблабла болгож байгаад ийм их хөрөнгөтэй болсон юм байхдаа золиг гэж

0  |  0
Top