ОУВС Грект болзол тавьжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 21

Олон улсын валютын сан Грек улсад санхүүгийн тусламжийн ээлжит багцыг олгохоор болжээ. 1.6 тэрбум еврогийн тусламжийнхаа талаар ОУВС “Энэ тохиролцоо нь Грекийн эдийн засгийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэсэн баталгааг тус улсын түнш Европын орнууд нь гаргаж өгснөөр хүчин төгөлдөр болно” гэж мэдэгдсэн байна. Одоо захирлуудын зөвлөлийн хоёр дахь шийдвэрийг батлах үлджээ.

Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард өнгөрсөн сард Грек улсад ээлжит тусламж олгохыг дэмжихийг захирлуудын зөвлөлд уриалсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top