Гэр бүлийн гадуурх харилцаа гэмгүй хүүхдийн аминд хүрсэн гашуун түүх

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 21

Санаатайгаар долоон настай хүүгийн аминд хүрсэн З.Сэлэнгэ, Б.Барсболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 22-нд болжээ. Тус шүүх хуралдаанаас долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөсөн тэдгээр этгээдүүдэд 15-23 жилийн ял оноожээ. Тодруулбал, шүүгдэгч З.Сэлэнгэд 23 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Б.Барсболдод 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 6-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багт гарсан бөгөөд 7 настай хүү амиа хорлосон гэсэн дуудлага Цагдаагийн газарт иржээ. Дуудлагын мөрөөр шалгахад хүүгийн үхэлд гадны нөлөө орсныг тогтоож, уг хэрэгт Б.Барсболдыг холбогдолтой гэж үзэн саатуулсан байдаг. Талийгаач хүүгийн эцэг залуу бүсгүйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, улмаар гэр бүлээ цуцлуулан хүүгээ орхиж чадахгүй гэснээр бүсгүй  Барсболд гэгчид захиалга өгч, хүүгийн амийг хөнөөлгөсөн байна.

Гэр бүлийн гадуурх харилцаа гэмгүй хүүхдийн амийг авч одсон гашуун түүхийг бусдад сургамж болгох үүднээс дэлгэрэнгүй нийтэлж байна. 

Аавыг нь "авах"-ын тулд хүүг нь хөнөөхийг хүссэн З.Сэлэнгэ

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй З.Сэлэнгэ 1992 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй. Тэрбээр хэрэг гарахаас өмнө талийгаач хүүгийн аавтай эр, эмийн харьцаатай байжээ. Улмаар эхнэртэй нь маргалдсаны улмаас өс хонзонгийн сэдэлтээр насанд хүрээгүй П.Барсболдод захиалга өгч, долоон настай хүүгийн амь насыг хөнөөлгөсөн байна.

Тэрбээр шүүхэд мэдүүлэхдээ “Хүүгийн аавтай дотно харилцаатай байсан болохоор би жирэмсэн болсон. Энэ талаараа эхнэрт нь хэлэхэд, намайг удаа дараа дарамталж зовоосон. Би хүүхдээ 12 долоо хоногоос дээш тээсэн байсан учир үр хөндүүлж болохгүй байсан. Надаас 20 насаар эгч байж маш бүдүүлэг, байж боломгүй үгээр доромжилж, мессеж бичдэг байсан.... Эрүүгийн төлөөлөгч нар үүрээр манайд орж ирэхдээ намайг залилж авч явсан. Тэгээд 2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр намайг хорьсон. Маргааш нь тогтоол танилцуулсан. Тэгэхэд л би юу болоод байгааг мэдсэн. Би Барсболдыг өөрийнхөө талаар худлаа мэдүүлээд байна гэж бодож байна. Тулган шаардалтаар энэ хэргийг хүлээлгэсэн. Би өөрөө 5 настай охинтой. Тийм болохоор надад тулгаад байгаа энэ хэргийг үйлдээгүй” гэжээ.

Захиалгаар хүний амь хөнөөсөн П.Барсболд

Хүүгийн амийг хөнөөсөн тэр 1998 онд төрсөн 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, эгчийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн ажээ. 

Тэр З.Сэлэнгийн захиалгаар түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны есдүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багт оршин суух 7 настай Т-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гар утасны цэнэглэгч, уртасгагч залгуураар хоолойг нь боомилж, санаатай амь насыг нь хөнөөсөн байна.

Тэрбээр шүүх хуралдааны үеэр мэдүүлэхдээ ”Өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн, зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Уучлалт гуйж байна” гээд, хөнгөн ял оногдуулахыг хүссэн байна.

П.Барсболд хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө буюу 2016 оны есдүгээр сарын 04-ний өдөр З.Сэлэнгээс хүүг алах захиалга авсан талаараа мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ. Мөн “Тухайн үед амыг нь дагуулаад “Тэгье” гэж хэлсэн. Яг ална гэж бодоогүй. Сэлэнгээ эгч Ц-тэй уулздаг байсан. Түүнээс жирэмсэн болсон байхад нь “Ц-гийн эхнэр хоолонд нь юм хийж өгсөн” гэж Сэлэнгээ эгчээс сонссон. Тэр үед Сэлэнгээ эгчийн хүүхэд нь зулбасан. Тэгээд адилхан түүний хүүхдийг нь хорлох гэж намайг гуйсан. 2016 оны есдүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгээ эгч намайг гуйсан. Тэгээд “Маргааш орой гэртээ байхад нь хоёулаа очъё” гэж ярилцаад, 2016 оны есдүгээр сарын 05-ны орой 20:00 цагийн орчим Сэлэнгээ эгч хамт дэлгүүрээс хоёр хос резинэн бээлий авсан. Гэтэл тэр орой гэрийнхэн унтахгүй байсан учраас гарч чадаагүй. Тэгээд маргааш нь буюу 2016 оны есдүгээр сарын 06-ны өдөр хоёулаа гарч, Ц-гийн гэрийн ойролцоо очиж, эхнэрийг нь гэрээсээ гарахаар нь би гэрт нь орж, хүүхдийг нь алсан. З.Сэлэнгээ эгч гудамжны үзүүрт хүлээж байсан” гэж мэдүүлсэн байна.

Хохирогч хүү хэрэг гарахын өмнө гал тогооны өрөөндөө түүнд гар утсан дээрх зургаа үзүүлээд, юм яриад сууж байжээ. Гэтэл гэмт этгээд хажуунаас нь хоёр гараараа хоолойг нь шахаж боосон аж. Улмаар хүүгийн бие сулрахаар нь боохоо больж, урт сандал дээр дээш харуулаад хэвтүүлсэн байна. Үүний дараа хүү гэнэт амьсгалсан гэдэг ба энэ үед гэмт этгээд сандарч, ширээн дээр байсан гар утасны цагаан өнгөтэй цэнэглэгчийн утсаар хоолойг нь ороож, шалан дээр хэвтүүлэн, залгуурт залгаатай байсан цахилгааны уртасгагчийг хүзүүгээр нь 2-3 удаа ороож, татсан талаараа мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байдаг.

Талийгаач хүүгийн аавын мэдүүлэг...

Талийгаач хүүгийн аав “З.Сэлэнгэтэй 2015 оны хавар, гуравдугаар сарын орчим анх танилцсан. Ер нь дотно харилцаатай байсан. Намайг Сэлэнгэтэй харилцаатай болохыг эхнэр мэддэг. Гэр бүлийн хэрүүл маргаан байнга гардаг байсан. Сэлэнгээ манай эхнэр рүү мессеж бичдэг байсан юм билээ. Хэрэг гарахаас сарын өмнө байх эхнэр “Сэлэнгээ хүүхдэд чинь заналхийлээд мессеж бичээд байна. Хүүхдийн чинь толгойг залгих юм биш биз дээ” гэж хэлэхэд “Хүүхэд ямар буруутай юм бэ, яав л гэж” хэлээд, хайхраагүй өнгөрсөн. Надтай дотно харилцаатай байхдаа 2015 оны намар Сэлэнгээ жирэмсэн болж, би авахуулах гэж мөнгө өгөөд, хот руу явуулахад авахуулаагүй. Дараа нь эгчтэй нь уулзаад, “Сэлэнгээ хүүхдээ яасан бэ” гэхэд “Эм уугаад зулбуулна. Хөдөө аваачиж, оршуулж ирээд хүүхдийнхээ хариуг авна гэж ярьж байсан. Тэр намайг гэр бүлтэйг мэдэж байгаа мөртлөө “Надтай сууна, танд хүү гаргаж өгнө” гэж ярьдаг байсан. Би түүнд “Чамтай сууна гэж юу байхав дээ” гэж хэлдэг байсан. Намайг гэр бүлээсээ салахгүй болохоор хүүхдийг маань хороож, хүүхэдгүй болвол эхнэрээсээ сална гэж бодож, хүүг маань хорлосон гэж бодож байна” гэж мэдүүлжээ.

Жигшүүрт эл хавтаст хэргийн түүхээс харахад гэр бүлийн гадуурх харилцаа ямар их хор хөнөөлтэй болох, түүнээс гарах үр дагавар ямар аймшигтай хэрэг болдгыг бэлхнээ харуулж байгаа юм. Хамгийн гол нь энэ бүхний эцэст хүүхэдп хохирч, бүр амь насаа хүртэл алдаж байгаа нь дэндүү харамсалтай. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.114.156) 2017 оны 07 сарын 29

Hodoonii biee unelegch buzar emsuuded busadiin ehner huuhediin zovlon gunig yu ch bish.Ter zavhai ertei ni hamt tsaazaldag bol bur sain.

0  |  0
00000(103.10.23.88) 2017 оны 07 сарын 24

Үнэн хоёр эхнэртэй байх хуультай байсан болийм юм болохгүй

0  |  0
9999(103.10.23.88) 2017 оны 07 сарын 24

Хоёр энхэнтэй байх хууль батлаа эм хүн олон эр хүн хэт цөөн байна

0  |  0
altan(202.9.47.177) 2017 оны 07 сарын 22

ter nuhurt ni arga hemjee avaach adilhan shiitgeh heregtei

0  |  0
Uska(202.70.46.217) 2017 оны 07 сарын 21

Бурхан минь ээ.. энэ хамаа замбараагүй юмнуудыг аль альхныг нь шийт гэвэл таарнаа.тэр хөгшин баагийг ч бас шийтгээчээ.эмийн бузар эрд.эрийн бузар үрд гэж..хөөрхий үр хүүхэд тоглоом биш.хар хүний сүгнүүдээ

0  |  0
Bat(202.9.42.55) 2017 оны 07 сарын 21

Huurhii amitan gemgui ur burhnii orond turuh boltugai

0  |  0
ИРГЭН(103.26.195.197) 2017 оны 07 сарын 21

ӨӨ ЯАСАН ТЭНЭГ ХҮҮХЭН БЭ? ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙХААР ЗҮГЭЭР Л ОЧООД ЭХНЭРТ НЬ БИ ТАНАЙ НӨХӨРТЭЙ СЭГСИЙТЭЛ СЭЭКСДДЭГ.ХҮНЭЭ АВЬЯАА ТАНЫ ЭРХТНИЙГ АЙМААР СУНАЧИХСАН ХЭРЭГЦЭЭНЭЭС ГАРСАН ТЭГЭЭД Ч АМ НЬ ҮМХИЙ АЛ НЬ ХОЛ УЧРААС АМ САЙХАН ҮНЭРТЭЙ БАРИУ БООЖГОЙТООГООРОО БИ НААД НӨХРИЙГ ЧИНЬ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭН АВЧ ӨДӨРЖИН ШӨНӨЖИН ЭДЛЭЖ ЖАРГАЯ ГЭЭД Л ХЭЛЧИХСЭН БОЛ НААД ЭМЭГТЭЙ ЧИНЬ АВ АВ ХАРИН ГАМТАЙ ХЭРЭГЛЭЭРЭЙ ГЭЭД АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ ЮУ? ОДОО СЭЛЭНГЭЭ ГӨЛӨГӨӨ ЧИ ЛУУСАНГИЙН МААНУУДАД ХҮҮРЭЭ ТАРААЛГАХ БОЛЖДЭЭ.ТЭНД ЦАХИЛГААНААР АЖИЛЛАДАГ ХИЙМЭЛ БЭЛЭГ ЭРХТЭН 15000 ДОЛЛАР ЧИ ОДОО САЙХАН ЛУУВАН ОЛОНГ САЛТААД

0  |  0
Irgen(85.126.26.10) 2017 оны 07 сарын 21

Haha duurtsen uvgun yumdaa. Zaluu huni amdralaar Toglood untaj untchihaad huuhedtei bolohoirn zulbuul gej mungu ugdug. Anhnaasaa huuhed hiihgui bhgui yasiin

0  |  0
zochin(103.212.118.187) 2017 оны 07 сарын 21

Солонгос кино шиг юм бн.Өшөө авалт өс хонзон худал хуурмагаар дүүрэн

0  |  0
Bi(202.70.46.218) 2017 оны 07 сарын 21

Buzar

0  |  0
а(202.131.243.186) 2017 оны 07 сарын 21

эцгийг нь бас ялла

0  |  0
Top