Өвөрмонголчууд хандив өргөлөө

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 21

 Олон газар түймэр гарсантай холбоотойгоор хувь хүн албан байгууллага Онцгой байдлын ерөнхий газарт хандив өргөж буй юм. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хандивлаж буй эд материалын болон мөнгөн хандив тасралтгүй ирсээр байгаа гэж ОБЕГ-аас мэдэгдэж байна. Түүнчлэн Өвөрмонголчууд хандив өргөсөн байна.  

Өвөрмонголчуудын “Би Монгол хүн” холбооноос өрнүүлсэн хандивын аяны хүрээнд цугларсан 1,599,999 төгрөгийг ӨМӨЗО-ы иргэн Д.Баянжаргал, “Нүүдэлчин сэрэхүй” ТББ-ын гишүүн Н.Бишгарам нар ОБЕГ-т хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.191.102) 2017 оны 07 сарын 21

bayrlalaa

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 21

bayarlalaa mongol ah dyystee

0  |  0
Top