Энэтхэгчүүд хамгийн доод гаралтай хүнийг Ерөнхийлөгчөөрөө сонгов

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 21

Энэтхэгийн шинэ Ерөнхийлөгчөөр 71 настай Рам Натх Ковинд сонгогджээ. Тэрбээр эрх баригч Ардын намаас нэр дэвшсэн байна. Энэтхэгийн 14 дэх Ерөнхийлөгч болсон түүнийг нийгмийн хамгийн доод давхаргаас гаралтайг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Рам Натх Ковинд энэ сарын 25-нд тангарагаа өргөнө. Одоогийн Ерөнхийлөгч Пранаба Мукержигийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 24-нд дуусах аж.

Нийгмийн хамгийн доод гарал болох далит удамтай Рам Натх Ковинд нь худалдаа, хууль эрх зүйн чиглэлээр суралцсан байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр албан тушаалаасаа татгалзжээ. Улсынхаа Дээд шүүхэд өмгөөлөгч, Бихар мужийн захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан түүнд энэтхэгчүүдийн 65 хувь нь итгэл хүлээлгэжээ. Тэгвэл одоо түүнтэй адил доод давхаргынхан болох далитууд нь хар ажил хийх л эрхтэй байдаг аж. Тэднийг Энэтхэгт хамгийн дорд хүмүүст тооцдог байна. Тус улсын 200 сая иргэн ийм гаралтай аж.

Хуулийн дагуу Рам Натх Ковинд таван жил Ерөнхийлөгчөөр ажиллана. Гэхдээ Энэтхэгт үндсэн хуулиараа Ерөнхийлөгчийн эрх мэдэл их ч Ерөнхий сайд нь илүү давуу эрхтэй билээ. Олон улсын тавцанд ч Ерөнхий сайд нь улсаа төлөөлдөг.  

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.47.177) 2017 оны 07 сарын 21

Манайд ч гэсэн аль муу нь л дарга ,сайд болсоор 20 гаран жилийг үдлээ.

0  |  0
Би(203.91.115.44) 2017 оны 07 сарын 21

Доодхи нь дээрхийн гэгээн болно гэдэг Энэтхэгийн дэвшлийг л харуулж байна. Гайхаад байх юм алга. Толгой нь сайн, улс орныхоо төлөө хэрхэн бодож сэтгэдэг нь л чухал.

0  |  0
Зочин(202.131.227.174) 2017 оны 07 сарын 21

Ехөнхийлөгч албан тушаалаасаа татгалзах нь зөв байхаа,Манайд бол албан тушаалаа хадгалж байгаад дэвшдэг. Ялагдвал хуучин ажил нь хүлээж байдаг,

0  |  0
Мангар масс(202.9.42.161) 2017 оны 07 сарын 21

Манайд 2 том олигархи луйвар хийн, дордос руугаа мөнгө цацсаар байж тэднийгээ худалдан авё байж арай гэж гарч ирсэн дээ.Одоо шархаа нөхөх гэж өнөөх дордосуудаа шулж өгнө дөө. Үүнийг Монгол ардчлал гэнэ

0  |  0
Top