Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүндэтгэл үзүүлэх ёслолын жагсаал боллоо

2017 оны 07 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад  төрийн цэргийн байгууллагын Улаанбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар командалж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад рапорт өгөв.

 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал цэргийн үлээвэр найрал хөгжимд эгшиглэлээ. Ёслолын жагсаалыг нийслэлийн ард иргэд зочид төлөөлөгчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, генералууд, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд үзэж сонирхлоо. 

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өөнтөгч өвөө(135.23.229.11) 2017 оны 07 сарын 21

Хэн нь ерөнхийлөгч юм бэ? Ядаж ерөнхийлөгчөө баруун гар талдаа зогсоогоосой. Тусад нь тавцан зассан ч болно.

0  |  0
Top