Курилын арлын төлөөх ЗАРЛААГҮЙ ДАЙНЫ ОРШИЛ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 21

ОХУ болон Японы улсын хооронд Курилын арлын төлөөх мөнхийн гэж хэлж болмоор сөргөлдөөн байдаг билээ.  Японы Ерөнхий сайд Курил хэзээ ч оросынх байгаагүй” гэж хэлдэг бол ОХУ-ын Ерөнхийлөгч Курилд айлчилж, өөрийн харьяаных гэдгээ илтгэхийг оролдсоор ирсэн юм. Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай хэмээх дөрвөн арлаас бүрдэх бүлэг арлууд дээр газрын тосны баялаг орд илэрсний дараа хоёр орны харилцаа хурцдах болсон юм. Байдал цаашдаа буруугаар эргэвэл Фолклендийн дайны түүхийг давтаж магадгүй байдалд хүрчээ.

Хэний ч сонирхдоггүй, хад чулуунаас тогтсон Фолклендийн бүлэг арлаас газрын тосны орд илэрсний дараа Англи, Аргентин улсууд түүхэнд “Фолклендийн дайн” гэж нэрлэгдсэн дайныг 1982 онд хийж байсан юм. Уг дайнд Их Британи ялалт байгуулж одоо арлуудыг эзэмшиж байгаа. Аргентины Ерөнхийлөгч Кристина Киршнер өнгөрсөн жил “Фолкленд бол манай нутаг” хэмээн мэдэгдэж, хэзээ нэгэн цагт дахин дайтна гэдгээ далдуур илэрхийлсэн. Тэгэхэд Өмнөд Африкийн бараг бүх орнууд тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан билээ. Харин Курилын асуудлаар дэлхийн аль ч орон зүрхлэн дуугарч чадахгүй л байна.        

Курил Сахалины арлуудын талаар хоёр улс цөөнгүй гэрээг байгуулж байсан бөгөөд Япончууд 1855 онд байгуулагдсан анхны гэрээг мөрдлөг болгодог юм.

 

1855 он

Симадскийн гэрээгээр Орос, Япон хоёр дипломат харилцаа тогтоов. Энэ гэрээгээр Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай арал Японд харьяалагдаж, Курилын бусад арал Оросын харьяанд vлдсэн юм. Харин Сахалиныг хоёр орны хамтын эзэмшил хэмээн зарлажээ.

1875 он

Петербургийн хэлэлцээрээр Курилын арлууд бvхлээрээ Оросын мэдэлд ирж, Сахалиныг мөн Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн Япон зарлав.

1905 он

Орос Японы дайн дэгдэв. Портсмутсийн хэлэлцээрээр Япон Сахалины өмнөд хэсгийг орхин гарав.

1945 он

Дэлхийн хоёрдугаар дайн. ЗХУ Японий эсрэг дайны явцад Курилын арлууд болон Сахалины өмнөд хэсгийг /Хойт өргөрөгийн 50 градусаас урагш/ эзлэн авчээ.

1951 он

Сан-Франциско хотод холбоотнуудтай энхийн гэрээ байгуулсан ч Япон Курилын арлуудын асуудлаас шалтгаалан татгалзсан. Энд ЗХУ ч бас оролцоогvй юм. Vvvнээс хойхно Япон Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай дөрвөн арлыг угаасаа манай нутаг хэмээн мэдэгдсэн билээ.

1956 он

ЗХУ Япон хоёр улсын хоорондох цэргийн ажиллагааг албан ёсоор дуусгаж энхийн хэлэлцээр байгуулсны дараа Москва Шикотан, Хабомай арлыг Японы талд эргvvлэн өгөх зөвшөөрлийг олгосон юм. Гэвч Японы тал дээрх дөрвөн арлыг бvгдийг нь эргvvлэн өгөх шаардлага тавьснаар энэ гэрээ байгуулагдаагvй билээ.

 

С.Төгөлдөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алдсан нутаг(122.201.31.109) 2017 оны 07 сарын 22

Түүхийг сөхөх аваас ОХУ болон Хятадын нутагийн ихэнх хэсэг нь Монголыг байждээ. Бид хэзээ нэгэн цагт хүчирхэг болбол бас алдсан нутгаа авна гэх байхдаа. хэ хэ

0  |  0
..(202.9.41.170) 2017 оны 07 сарын 21

Японууд төлөөсөө л төлсөн ш дээ

0  |  0
Top