Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 21

Францын 35 настай дуучин үзүүлбэрийнхээ үеэр тогонд цохиулан нас баржээ. Лео Феррегийн нэрэмжит хөгжмийн фестиваль дээр дуулж байсан Барбара Велденс гэнэт ухаан алдсан байна. “The Independent” сонины мэдээлснээр, үзэгчид түүнийг зүгээр л ухаан алдаад уначихлаа гэж бодсон ч эмч нарыг үзэхэд дуучин амьсгал хураасан байжээ.

Дуучин бүсгүй микрофоноо солиход тог цохиж, зүрх нь зогссон гэж эмч нар тогтоосон байна. Харин үзэгчид тийм юм байж болохгүйг, ямар ч цахилгааны утас болон бусад зүйлийг хараагүйгээ хэлжээ. Болсон хэрэг явдлыг цагдаа нар шалгаж байгаа аж.

Барбара Велденс нь Францад шинээр гарч ирж байсан дуучин юм. Дуучин Жак Брелийн нэрэмжит уралдаанд түрүүлснээсээ хойш алдартай болсон тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард “Le Grand H de l”Homme” гэх анхны цомгоо гаргажээ.


О.Чанцаа

 WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
po(59.153.113.188) 2017 оны 07 сарын 21

la la malugi gvl deer bhaa kkk yun um mani pad mehum bhda yahu de

0  |  0
уншигч (122.201.31.98) 2017 оны 07 сарын 21

Ум ма ни бад мэ хум.

0  |  0
Top