Домогт жүдоч Илиас Илиадис Монголд зочилно

2017 оны 07 сарын 21

Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн хуудас болсон домогт жүдоч Илиас Илиадис манай улсад зочилно гэдгийг Жүдо бөхийн холбооноос мэдээллээ. 

Тэрбээр энэ сарын 30-нд ОУЖБХ-ны шугамаар манай улсад ирэх аж. Энэ үеэр жүдо бөхийн ирээдүй болсон хүүхэд багачуудын аж амьдралтай танилцах гэнэ. Мөн өсвөр үе болон залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийнханд туршлагаасаа хуваалцах аж.

Илиас Илиадис нь Олимпийн наадмын алт, хүрэл, ДАШТ-ий гурван алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт Грек улсын бахархал болсон тамирчин юм.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top