Жүдо бөхийн ДАШТ-д зодоглох бөхчүүдийн нэрс тодорлоо

2017 оны 07 сарын 21

“Будапешт-2017” жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 28-аас есдүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж. Тус тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг МЖБХ-оос зарлалаа.

Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч сорих аж.

Тухайлбал эрэгтэй 7 жинд манай улс 9 тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байна. Эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн 9 тамирчнаа явуулахаар боллоо.

Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзнэ. Холимог багийн төрөл нь эмэгтэй 57, -70, +70, эрэгтэй 73, 90, +90 кг-д зохион байгуулагдах аж. Холимог багийн төрөл нь “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтсанаар энэ жилээс багийн ДАШТ энэ системээр явагдахаар болсон байна.

Монгол Улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдана. Туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллана. Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогджээ. 

Image may contain: 5 people, people standing and text


Жүдо бөхийн ДАШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүн

Эрэгтэй баг:

60 кг: Ганбатын Болдбаатар, Дашдаваагийн Амартүвшин

66 кг: Ганболдын Хэрлэн

73 кг: Ганбаатарын Одбаяр

81 кг: Отгонбаатарын Ууганбаатар

90 кг: Гантулгын Алтанбагана

-100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар

+100 кг: Найдангийн Түвшинбаяр, Өлзийбаярын Дүүрэнбаяр

Эмэгтэй баг:

48 кг: Мөнхбатын Уранцэцэг

52 кг: Чинтогтохын Аззаяа, Бишрэлтийн Хорлоодой

57 кг: Доржсүрэнгийн Сумъяа, Лхагватогоогийн Энхрийлэн

63 кг: Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг

70 кг: Батбаатарын Хулан

+78 кг: Баттулгын Мөнхтуяа

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ок(202.70.46.239) 2017 оны 07 сарын 23

Манай эр эм хөнгөн жингийнхэн л юм дуулгахын, дээд жингүүдээ анхаармаар юм. Дэлхийн аварга төрөх болтугай

0  |  0
Zochin(59.153.112.18) 2017 оны 07 сарын 22

Tuwshinbayar mini delkhiin awarga bolood ireerei.

0  |  0
гутранг(150.129.140.134) 2017 оны 07 сарын 21

манай алдарт 60, 66 ингээд дууслаа. гэхдээ бид дунд жингээ харна. угаасаа хүндийхэнд төвшөөгөөс өөр гайхуулах хүн байхгүй

0  |  0
Top