Живж буй хөлгөө түрүүлж орхисон шившигтэй ахмад Ж.Эрдэнэбат

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 22

МАН-ын дотоодод өрнөж буй хөдөлгөөн нэлээд эрчимжиж ирлээ. Зарим нь тус намын дотор хагарал, зөрчил үүслээ гэж дэвэргэж байна. Үнэндээ бол энэ нь зөрчил тэмцлийн хэрээний өндрөө авсан үзэгдэл биш юм. Гагцхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлаас үүдсэн зүй ёсны хөдөлгөөн, түүнээс үүдсэн давалгаа гэж хэлж болохоор байна.

Энэ давалгаанд жижиг завь бол хөмрөөд, юүлэгдэхээр. Гэтэл МАН бол жижиг завь биш, нүсэр том хөлөг онгоц. Юу юугүй живээд сүйдчихгүй гэсэн үг л дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлаас үүдсэн хөдөлгөөн гэдэг нь М.Энхболдын оронд хөлгийн ахмадаар хэн очих вэ гэдгээс үүдэлтэй далд явуулга юм.

Нам буруу чиглэлд явж байгаа нь саяын сонгуулиар тодорхой болов. Тиймээс хөлгийн залуурыг зөв хүний гарт атгуулах хэрэгцээ үүсчээ.

Хөлгийн ахмад буюу намын дарга болчих санаархал тээж байгаа улстөрчдийн дүр эхнээсээ тодорч байна. Тэдний тэргүүн эгнээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэр цохиж явна. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд ялсан ч, ялагдсан ч намын дараагийн дарга болно гэж эртнээс ярьж байсан нь ийнхүү биеллээ олж байна. Нэг ёсондоо Ж.Эрдэнэбат М.Энхболдын оронд намын дарга болох биш, харин түүний орыг залгаж намын дарга болохоор санаархаж эхэллээ. Энэ хоёр бол том ялгаатай ойлголт гэдгийг уншигчид маань мэдэж буй биз ээ.

Нэгдүгээрт, энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан М.Энхболд хариуцлага хүлээж буй сэтэр зүүж, намын даргын суудлаа хүлээлгэж өгөх боловч нэдэр дээрээ өөрийн гарын хүнээ ор залгуулж, тамга өвлүүлэх гэсэн башир арга.

Хоёрт гэвэл, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МАН-ын дарга болсноор бусад хүний хүлээж байгаа шиг өөрчлөлт хийгдэхгүй бөгөөд хариуцлага тооцсон гэж хэлэгдэхгүй. Учир нь М.Энхболдыг хөлгийн ахмад хийж байх үед Ж.Эрдэнэбат тус хөлгийн орлогч капитан буюу гол туслагчдын нэг байсан юм.

Энэ үед Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар гэнэт тодорч гарч ирсэн нь нэг л зорилготой харагдаж байна. Тэр Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын хариуцлагаас эзнийхээ нэр төрийг цэвэр сугалж авч үлдэх даалгавар авсан бололтой. Хариуцлагаас хэн нэгнийг мултлая гэвэл зайлшгүй ирэх сумыг өөр бусад руу чиглүүлэх хэрэгтэй гэдгийг төлөвлөгөө зохиогчид андахгүй. Уг нь ном дүрмийн дагуу бол хариуцлагын сум МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарт хаяглагдах нь тодорхой байсан. Гэвч М.Ганбаатар гэгч энэ гурван байны зөвхөн нэгийг нь онилсон нь тун хачирхалтай.

Тэрээр хэлэхдээ “Би МАН-д элсээд 16 жил боллоо. Энэ хугацаанд чин үнэнч шударгаар намдаа зүтгэж ирсэн. МАН бол зөв нам. Зөв нам учраас хариуцлагын тогтолцоо зөв байж улс төрийн соёлыг тогтоох ёстой. Энэхүү зарчмыг бий болгохын тулд шаардлага гаргасан. Тиймээс бид МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардах бичиг хүргүүлж байна” гэсэн юм.

Д.Амарбаясгаланг хариуцлага хүлээж, албан тушаалаа өгөхийг шаардаж буй үндэслэлээ тайлбарлахдаа “МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежер Д.Амарбаясгалан нь сонгуулийн үйл ажиллагаанд намын анхан шатны байгууллага болон гишүүд дэмжигчдийнхээ хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шудара зарчмыг баримтлан ажиллаж чадаагүй. Мөн дотоод удирдлагаар хангаж, оновчтой үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй учраас бид ялагдлаа” гэж дүгнэжээ.

Хэрэв энэхүү дүгнэлт үнэн зөв байхын зэрэгцээ бас шударга бол үүнд хамгийн их хамаатах хүмүүс нь Д.Амарбаясгалангаас гадна М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар байх учиртай. Гэвч М.Ганбаатарын “том шаардлага”-д тэдний нэр байсангүй. Хачин жигтэй улс төр гэж энэ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын дарга М.Энхболд, дэд дарга Ж.Эрдэнэбат нарыг суманд өртүүлэхгүйгээр сонгуулийн штабын менежерээр хариуцлагын тугаа мялаагаад өнгөрөх гэсэн явуургүй санаа эндээс нэвт үнэртэж байна. М.Энхболд бол намын даргын суудлаасаа ховхрох нь нэгэнт ойлгомжтой болсон. Тиймээс түүнээс сум зайлуулаад байх шаардлага байхгүй. МАН-ын даргаас бууж, УИХ-ын даргын суудалтайгаа үлдвэл мань хүнд дээд аврал нь болчихоод байгаа гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл хариуцлагаас бултах сонирхол Ж.Эрдэнэбат дээр л тунаж байна. Тэр намын даргын суудалд очихын тулд эхлээд хариуцлагаас нэр цэвэр мултрах шаардлагатай нь мэдээж. Ингээд бодож олсон арга нь зайлбаргүй ирэх шийтгэлийн аманд хамгийн бага залуугаа шидэж өгөх хувилбар юм. МАН-ын дарга М.Энхболд гарцаагүй шалтгаанаар суудлаа тавьж өгч, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын гишүүдийн шаардлагаар албан тушаалаасаа огцорсноор хариуцлагын тухай яриа намжиж таарна. Ийм л төлөвлөгөө боловсруулж, М.Ганбаатар гэгчийг сумлан  тавьсан нь тэр.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ үйлдлийг уснаас хуурай гарах хийгээд живж буй хөлөг онгоцоо хаяад зугтсан ахмадын үйлдэлтэй адилган зүйрлэж болмоор санагдана.

Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо осолдож живсэн "Севол" хөлөг онгоцны ахмад И Жун Сук ослын үед хөлөг онгоцоо түрүүлж орхисон гэдэг шалтгаанаар ял авсан байдаг.  Солонгосын Чежү арлыг чиглэн хөвж явсан "Севол" гатлага онгоц даац хэтрүүлэн ачсан байснаас огцом эргэлт дээр тэнцвэрээ алдан хөмөрч, осолдсон юм. Хөлөг онгоцон дээр 475 зорчигч байснаас ердөө 170 гаруй хүнийг аварч чадсан юм. Хөлөг онгоцны ослоос эсэн мэнд аврагдсан хөлгийн ахмад И Жун-сук болон багийн бусад 15 гишүүн зорчигчдыг бүхээгнээсээ гарахгүй байхыг анхааруулсан хэрнээ өөрсдөө хөлгөө орхижээ.

Хөлөг онгоц живэхэд хөлгийн гишүүд тодорхой дүрмийн дагуу хөлгийг орхих ёстой байдаг аж. Багийн гишүүдээс хамгийн эхэнд хархнууд хөлгийг чөлөөлөх ёстой. Дараа нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд (энэ хоёр бүлэг тэнцүү эрхтэй) чөлөөлнө. Үүний дараа бүх эрчүүд хөлгийг чөлөөлөх бөгөөд хамгийн сүүлд хөлгийн ахмад живж буй онгоцоо орхих ёстой.

МАН-ын хувьд үүнтэй адилтгаж болох нөхцөл байдалд орсон гэж үзвэл Ж.Эрдэнэбат хөлгийг түрүүлж орхиж буй ахмадтай тун адилхан харагдаж байна. Яагаад гэвэл, сонгуульд ялагдсаныг хөлөг онгоц живэхтэй зүйрлэвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүнд зохих хувь нэмрээ оруулсан гэдэг нь маргаангүй билээ.

МАН-ын нэр хүндийг унагаж, сонгуульд ялагдал хүлээхэд хүргэсэн гурван том шалтгааны хоёр нь Ж.Эрдэнэбаттай холбогдоно. Эхнийх нь Засгийн газрын зарим татварыг нэмсэн шийдвэр. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед албан тушаалтан, дарга нарын эрх ямба хэрэглээг танахын оронд ард иргэдийнхээ халаас руу гараа дүрэх шийдлийг сонгосон нь эрх баригч намын рейтингийг унагаасан. Хоёр дахь нь мэдээж томилгоо. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амлалт өгч гарч ирсэн МАН-аас Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилж, танхимаа бүрдүүлэх эрх хэмжээг түүнд олгосон. Гэтэл тэр мэргэжлийн бус хүмүүсээр танхимаа бүрдүүлж, ард нийтийн дургүйцлыг илэрхий өдөөсөн юм. Гурав дахь шалтгаан нь урт зангилааны үзүүрт түүнтэй холбогдож мэдэх нигууртай. Тэр нь алдарт 60 тэрбумын асуудал. Албан тушаалын томилгоо, хуваарилалтаар дамжуулж 60 тэрбум төгрөг босгох төлөвлөгөөний нэг бүрдэл хэсгийг Ж.Эрдэнэбат гардан гүйцэтгэсэн ч байж болох талтай. БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах болсон шалтгааныг намдаа олж ирэх учиртай мөнгөө босгож чадаагүй гэх үндэслэл байсан гэх жиг жуг яриа ч дуулдаад өнгөрснийг санах хэрэгтэй.

Ийнхүү нам нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад оройлон үүрэг гүйцэтгэсэн Ж.Эрдэнэбат одоо дараагийн намын дарга болох гээд санаа бэлчээж, хор гүйлгэж суугаа нь хэр зохистой вэ. Тэрээр уг нь нэгэнтээ “Би ажлаа хийе. Та нар улс төрөө хий” гэж өөрийн гүйцэтгэх засаглалын үүрэг ролийн чухлыг ухаарсан өнгө аястай үгийг хэлж байсан нь саяхан. Гэвч ундуй сундуй байгаа улсын ажлыг үл хайхран, намын даргын суудалд улайран элч, зараалаа илгээн, илд бамбайгаа агсаж эхэлсэн нь энэ.

 

Д.Дамдинжав

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 123 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.115.40) 2017 оны 07 сарын 31

Намын дарга солигдох нь ард түмэнд ямар хамаатай юм бэ. Нам төр хоёрыг заагалмаар юм Намад хамааралтай нь сайн дурын ажлаа хийнэ биз Ард түмнээс санал авч сонгогдсон түшээд төрийн үүргээ хариуцлагатай гүйцэтгээч.Наад намын ажил чинь төртэй ямар ч хамаагүй шүү.Ард түмэн нам дэмжиж та нарыг сонгодоггүй гэдгийг ухамсарлаарай төрийн түшээдээ

0  |  0
Khurelsukh(139.5.218.234) 2017 оны 07 сарын 25

Uu saihan mandahbayriig namiin dargaa bolgochih yum uu

0  |  0
Zochin(103.26.193.5) 2017 оны 07 сарын 24

Battulgaa hulsnii bicheech naraa boliulaach

0  |  0
зочин(150.129.141.137) 2017 оны 07 сарын 24

Ж.Мөнхбат Хаянхярваа бас хариуцлага хүлээх естой

0  |  0
Батаа(27.123.214.123) 2017 оны 07 сарын 24

Энэ Эрдэнэбат гэж хужаа залуу Монголыг удирдана гэж юу байдаг юм. Улс орныг ард түмнийг ёстой шороотой нь хутгаж дууслаа. Ард түмэн өлсөж, хужаа дарга нар баяжиж байна. Хурдан зайлуул.

0  |  0
Батаа(27.123.214.123) 2017 оны 07 сарын 24

Энэ Эрдэнэбат гэж хужаа залуу Монголыг удирдана гэж юу байдаг юм. Улс орныг ард түмнийг ёстой шороотой нь хутгаж дууслаа. Ард түмэн өлсөж, хужаа дарга нар баяжиж байна. Хурдан зайлуул.

0  |  0
оо(103.10.22.55) 2017 оны 07 сарын 24

солиорсон юмнууд юугаа бичээд байгаа юм бэ. МАН, АН хоёрт хоёуланд нь хачин залуучууд их байна даа. Худлаа эх оронч царайлаад. Харин ч Эрдэнэбат бол маш их төлөв төвшин, аятайхан хүн. Нам томрох тусам л хогоор дүүрэх юм даа, ойворгон юмнуудыг зайлуулж, Эрдэнэбатыг намын даргаар тавиасай. УИХ-ын сонгуульд олонхи болоход хамгийн их үүрэг гүйцэтгэсэн гавьяатай хүн бол Энхболд ш дээ. гэтэл одоо өөрийнх нь сонгуулийн ажлыг удирдсан хүмүүсийн царай гэж..

0  |  0
Зочин(202.179.26.124) 2017 оны 07 сарын 24

Буурьтай суурьтай хүн л намын дарга болох ёстой том нам шүүдээ

0  |  0
60тэрбум(103.10.21.81) 2017 оны 07 сарын 24

МАНын онгоцонд мөнгөө төлөөд суусан залуучууд хамт сүйрэхнээ хаха

0  |  0
жирийн иргэн(103.10.23.161) 2017 оны 07 сарын 24

Улс эх орноо өөдөлж явааг муулж АНамын хийсэн өтны үүрийг арайхийж цэвэрлэж байгаа хүнийг чи муу долиг хэдэн халтар төгрөг авснаар монгол хүн хууртахаа өнгөрсөн .Хол очиж хуц да

0  |  0
дорж(27.123.214.125) 2017 оны 07 сарын 24

Энэ одоо Зи ноёноос чулж шидэж эхэллээ. Нэг кометчинд 500000 төг өгөөд АН байр, Залуучууд зочид буудалд байрлуулсан бна.

0  |  0
Зочин(122.201.24.105) 2017 оны 07 сарын 23

Дамдинжав худлаа хуцаад л.

0  |  0
ззззз(103.57.93.146) 2017 оны 07 сарын 23

МАН дотроо яануу байнуу та нарт ер нь ямар хамаа байнаа. Зүгээр л урдах ажлаа хүн шиг хийгээд явж болдоггүй юм уу

0  |  0
МЭДЭХ ХҮН НЬ(202.9.41.46) 2017 оны 07 сарын 23

МАНДАХБАЯР ПАЦАН ХЭНИЙ ТАЛД УЛИН ГУЦАВ

0  |  0
Иргэн(103.26.195.208) 2017 оны 07 сарын 23

МАН ын шуналтай шившигнүүд

0  |  0
Дамдинжавт(112.72.11.112) 2017 оны 07 сарын 23

Хөлсний янханы /Дамдинжав/ үгийг битгий тоо

0  |  0
Санаа зовогч(202.9.43.241) 2017 оны 07 сарын 23

Эрдэнэбат, Чойжилсүрэн, Хаянхирваа нар хамаатай. Татвар нэмсэн, хүүхдийн мөнгө хассан, монголчуудын зовж олдог дундаж давхаргыг тонох бодлого явуулж буй гээд тэдний хувь нэмэр их байсандаа.

0  |  0
hui(89.24.97.72) 2017 оны 07 сарын 23

MAN bol mash hertsgii nam.yagaad gvl hulgaichdiihaa shaasan mungiig ard tumneeree tuluulj bga.ter bol yanz buriin tatvar munuus mun

0  |  0
хуульч(202.9.42.59) 2017 оны 07 сарын 23

Ерөнхий сайд байгаа хүн ЯАГААД ,, МАН,,-ын даргын ажил хийж болохгүй гэж ??? НАМЫН ДАРГА НАР ,,Ерөнхий сайд,, байдаг уламжлал парламентын засаглалтай улсад тогтоод 200 жил болжээ???

0  |  0
zochin(202.179.17.162) 2017 оны 07 сарын 23

Vgvi mun demiireh uyma tsaana chini Gan zyd nvvrleed bna ytaa hvleej bna ingej yls turjdug ajil gvi hvnii zan vgvi bol an iin yavyylga

0  |  0
Irgen (202.9.41.28) 2017 оны 07 сарын 23

2017 oni Erunhiilugchiin songuulid Zasgiin gazriin haralgan hungun shiidveruud hamgiin iheer nuluulsun. Tiimees Erunhii said hariutslaga huleeh yostoi

0  |  0
Иргэн(202.70.46.222) 2017 оны 07 сарын 23

Хүүгий ах сум тавьжээ дээ янз нь.кккк. хү ах нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан нь зүүн хэсгийн сонгуулийн дүн архангай зэргээс тодорно доо. Өмнөх санал хураалтаар тэнд Ганбаатар байсан бол дараагийнхад зүүн тийш хазайх магадлал өндөр учир нь хоеулаа ЖЭНКО эсрэг байр суурьтай сонгогчид байсан. Ми гарсан бол Хү ах дараагийн сонгуулийн дүн гартал чимээгүй болох байв.тэр үүнийг хүсэхүү

0  |  0
zochin(202.179.17.162) 2017 оны 07 сарын 23

Ta nar hyjaa hyjaa gej hytsah uym hyjaagaar tejeelgej baigaagaa meddeggvi malyydyy

0  |  0
zochin(202.179.17.162) 2017 оны 07 сарын 23

Nam ajlaa hiigeed bolj l bna hajyygaar n bitgii demii balai uym dongosch bai 1n yalagdaj 1n yalagdah n hyyli bitgii yls turjvvl novshoo

0  |  0
zochin(103.10.20.58) 2017 оны 07 сарын 23

za Ganbaatar neg ch ih yavahgyi biz dee. Iim sonin * neelt* hiij uahnav dee

0  |  0
Ж.Эрдэнэбатад амжилт(27.123.212.132) 2017 оны 07 сарын 23

Улс орныг эдийн засгийн өндөр мэдлэгтэй Ж.Эрдэнэбат шиг хүн удирддаг юм, ширээ шааж нударга буулгадаг хөөрүү, сагсуу хүний хийдэг ажил огт биш

0  |  0
иргэн(103.10.23.88) 2017 оны 07 сарын 23

Шинэ үндсэн хуулиар Намын төрд эзлэг эрх мэдэл Намын эд хөрөнгө Байр байшинг хаязгаарлах хэрэгтэй

0  |  0
Зочин(139.5.217.79) 2017 оны 07 сарын 23

Эрдэнэбат шиг мундаг сайд ойрын мөд гараагүй шүү. Хүмүүсийн дунд болжмор нисгэхээ зогсоо. Угаасаа санаа чинь цухалзаад мэдэгдээд байна.

0  |  0
Зочин(122.201.31.51) 2017 оны 07 сарын 22

Ялагдлыг үндсэн шалтгаан бол МАН зөв хүн дэвшүүлж чадаагүй. Энхболд үнэндээ хувийн нэр хүнд нь унасан хүн.

0  |  0
zochin(66.181.186.237) 2017 оны 07 сарын 22

ene hun mash sain ajillaj bga.odoo bur ene hunii suudlig avhaar ulaan tsaim ulairch bna.mongol oodolj bolohgui yum bhda

0  |  0
иргэг(202.70.46.232) 2017 оны 07 сарын 22

энэ хүн одоо буйрт зугаалж явна араас нь аймгийн хурган дарга нар ажилаа бодохгүй дагаж далдагнаад бэлэг сэлт өгж авалцаад явж бна даа

0  |  0
Өвгөн(202.179.31.116) 2017 оны 07 сарын 22

Монголчуудад төлбөрийн чадвар сонин биш улсын өр бүр ч сонин биш, улсын хөрөнгийг хурдан барах уралдаан АН шиг зарлаад ардчлисан гэж орилоод байвал ард түмэн та нарыг сонгоно итгэнэ. Өөрийгөө цэвэр монгол, бусад бүгд хужаа гээд орилоод байвал л нам нь ялна, сайд ерөнхий болдог гэдгийг залуус маань мэдэж авлаа. Үүнийг хэрэглэж улс төрд хүчээ ав. Ард түмэн гэдэг цагаан цаас бүр биш харин харин хар цаас л байна шүү дээ. Монгол гээд орилоод байвал хөгжлөө гэж боддог гаруудыг хэн ч тоохгүй харин бид л тоодог юм байна.

0  |  0
Иргэн(27.123.214.120) 2017 оны 07 сарын 22

ЭРДЭНЭБАТ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ. БОДЛОГОТОЙ, ЧИМЭЭ БАГАТАЙ Ч АСУУДЛАА АЛХАМ АЛХМААР ЗӨВ ШИЙДЭЭД ЯВЖ БАЙГАА. АН-ЫН СҮЙРҮҮЛЭЭД ӨГСӨН УЛСЫГ ӨРИЙН БОЙМНООС ГАРГАЖ, ӨСӨЛТИЙН СУУРИЙГ ТАВЬСАН. ОДОО ЗАСГИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ НЬ ЮУНААС Ч ЧУХАЛ !!!

0  |  0
DABAA(66.181.189.139) 2017 оны 07 сарын 22

saua ardiin namiin piariig hariutsan humuus masn muu ajillasan, harin zasgiin gazar masn hund ediin zasag, uls orniig huleej abaad masn bogino hugatsaand bosgoson ni bodit unen, masn sain ajillasan snuu

0  |  0
зочин(103.229.121.139) 2017 оны 07 сарын 22

1921 оны ардын намыг зөв чиглэлээс нь хазайлгасан үйл явц юу вэ гэдгийг сайтар судлах хэрэгтэй. Зөв шударга бүхнээ нэг нэгээр нь намнан Япон, Хятадын тагнуул гэж нэр хоч өгөн хэлмэгдүүлж коминтерний бууны нохойнууд хэт хувьсгалчирхаж гарч ирсэн гашуун түүхийг бүү давтаасай билээ. ”Элбэгдорж Ренчино” нь хэн бэ гэдгээ зөв таниасай даа

0  |  0
иргэн(122.201.24.61) 2017 оны 07 сарын 22

Эрдэнэбат, Амарбаясгалан нарт атаархаад үхэх эж байгаа нөхдүүд л бичээд байна даа.

0  |  0
Garid(77.218.245.232) 2017 оны 07 сарын 22

Bicheg bgaa hvn bol ochij hutsdaa

0  |  0
Эрхэмээ(112.72.11.119) 2017 оны 07 сарын 22

Амарбаясгалан гэж муу хэвтэж их зантай нэг муу хорчин гарыг зайлуулах нь зөв

0  |  0
зочин.(203.91.115.43) 2017 оны 07 сарын 22

Нэг хужааг зайлуулаад өөр нэг хужаа сууна гэж юу байхав!дүндээ дүн

0  |  0
zochin(27.123.214.120) 2017 оны 07 сарын 22

Erdeebat ooroo namiin darga boloh geegui baihad omnoos ul buteh amitad sandraad olon ym zohiogood baih ymaa hooson tolgoi horon sanaatnuud boloisoo amltan hun ajil hiilgehgui horsood ywah ym bolij uzee

0  |  0
ииииии(37.169.74.189) 2017 оны 07 сарын 22

том нам биш болсон

0  |  0
Зочин(103.212.119.124) 2017 оны 07 сарын 22

Юун МАН том онгоц ч гэх шигсүржигнээд л. МАН ямар онцгой юм уу, гэмт хэрэгтнүүдийн үүр болохоос...

0  |  0
зочин(138.68.93.229) 2017 оны 07 сарын 22

намын дарга болох гэж ингэж улайрч байгаагийн учир юу вэ? мэдээж 60 тэрбумаа үргэлжлүүлэн босгох л зорилго шүү дээ

0  |  0
МАКАР(182.160.5.135) 2017 оны 07 сарын 22

Их хорон санаатай бичлэг байна. Ямар их хорсол вэ? Д.Дамдинжаваа. Түүгээр явсан гайг чирч авчран залуу ерөнхий сайдад тохох гээд байх юм.

0  |  0
зочин(192.162.242.10) 2017 оны 07 сарын 22

МАН намд шинэчлэл хэргэтэй. энэ энхболд яасан идэж ханадаггүй хүн гэхээрээ ийм бдг юм бэ?

0  |  0
зочин(192.162.242.10) 2017 оны 07 сарын 22

МАН намд шинэчлэл хэргэтэй. энэ энхболд яасан идэж ханадаггүй хүн гэхээрээ ийм бдг юм бэ?

0  |  0
Зочин(202.21.106.156) 2017 оны 07 сарын 22

Эдийн засгаа сэргээж чадаж бнаа МАН . Ямар АН шиг бүхэл бүтэн улсын баялгийг хуваагаад идцэн биш. Монгол жаахан өндийж босох гэхээр л АН ын шулмаснууд хахир муухайгаар орилолдоод унах юм. Эн бол бодит үнэн. За тэгээд бариад идчив лөгөгнүүдээ

0  |  0
Саруул(89.234.157.254) 2017 оны 07 сарын 22

Намын генсек Амарбаясгалан нь уг нь энэ намд гэрэлтээд байгаа гайгүй нөхөр юмсан. Одоо тэгээд сонгуулийн ялагдлаас болоод шахалт шантаажинд орох шив. Үхсэн баас залуу хүн юунаас нь айдгийн 60 тэрбумынхантайгаа эцсээ хүртэл үзэх л хэрэгтэй шд

0  |  0
Jagaa(88.168.220.213) 2017 оны 07 сарын 22

Ж.ERDENEBAT iig ingej xelj boloxgvi baixaa xen neg ataarxagchiin sanaa niitleliig ynshixad exneesee dyystal n gants xvn rvv l chiglesen baina.

0  |  0
зочин(167.114.159.186) 2017 оны 07 сарын 22

МАН нам дотроо бугшиж идээтэж байна шүү дээ Энхболдын суганы үс өөрчлөлт хэрэгтэй

0  |  0
Иргэн(103.212.116.87) 2017 оны 07 сарын 22

Арай гэж ЭЗ-аа сэргээж байхад нь одоо бужигнуулах хэрэггуй ээ?! Эрдэнэбэт нь аваад явах нь дээрдээ?!

0  |  0
Ариунаа(31.131.4.167) 2017 оны 07 сарын 22

Гайтай 60 тэрбумын эздийг тонилгохоор гараа зангидсан генсекийгээ МАН-ынхан дотроосоо гөвөөд эхэллээ. Гөвөөд байгаа хэд нь 60 тэрбумын ханхүү Сандуйгийн багийнхан ч байх шиг. Сандуй өмдөндөө шээж байгаа юм шиг байна хөөрхий

0  |  0
зочин(66.181.178.119) 2017 оны 07 сарын 22

ман амлалтаа биелүүлж ажилласан бол энэ сонгуульд ногоон гэрлээр ялах байлаа даанч амлалтын биелэлт ямархуу байсныг бүгд л мэдэж байгаа шүү дээ

0  |  0
зочин(66.181.178.119) 2017 оны 07 сарын 22

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдсан нь ЗГ буруутай байхад Эрдэнэбат юун намын дарга болох вэ намын дарга болчих өөр хүн алга у

0  |  0
Сараа(202.70.46.222) 2017 оны 07 сарын 22

Ж.Эрдэнэбат МАН-ын дарга болсноор бусад хүний хүлээж байгаа шиг өөрчлөлт шинчлэлт хийгдэхгүй гэдэгт итгэлтэй байна МАН ийн Е сонгуульд ялагдал хүлээхэд хамгийн ихээр нөлөөлсөн хүн мөнөөс мөн

0  |  0
зочин(192.162.242.170) 2017 оны 07 сарын 22

Хүн гэдэг хүнээ байсан л хорвоо юм даа. Өөрийнхөө гар хөлийг гаргабал тэр хүн өөрөөл байж байна гэсэн үг бишүү. улс төр гэдэг тоглоом биш ард түмний ухааныг самууруулж хууран мэхлэж байгаан харагдаж байгаа. Энэ Эрдэнэбат гарвал илт мэдэгдэх байх. Миний бодлоор Эрдэнэбат гарах ёсгүй хэрэгчгүй

0  |  0
puushkaa(46.101.72.70) 2017 оны 07 сарын 22

Odoo MAN d shinechleliin salhi heregtei bn. Nemegdehuunii bairyg solihod niilberiin chanar oorchlogdohgui gegcheer ERDENE BOLD l bolno shvvdee tiimees yg zorigtoi duugarch shinecvhlel hiih hvn heregtei bndaa

0  |  0
ЗОЧИН(138.68.95.145) 2017 оны 07 сарын 22

Энэ МАН хагараад байгаа юм биш Энхболдын 60 тэрбумын засаглал хагарч байна Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг гэдгийг харуулах хэрэгтэй

0  |  0
Залуу(202.70.46.222) 2017 оны 07 сарын 22

Ман одоо шинэчлэгдэх цаг нь өолсоон гэхдээ эрдэнэбат л биш шүү тэр намын дарга болуул шинэчлэгдэх нь битий хэл идээ бээр нь өүр л бугшина шүү дээ Ман ын залуус нэгдэх цаг нь болсон

0  |  0
Зочин(192.162.242.165) 2017 оны 07 сарын 22

Улс төрийн бас нэг том тоглоом л байх.. Энхболд үнэхээр тэр хүмүүсийн яриж байгаа шударга ёс суртахуунтай хүн л бол намын даргаа зөв сонгох учиртай.. ингэж өөрийн хөл гараа шахаж байгаан ямар хүн гэдэг нь харагдаж байгаа байхаа

0  |  0
BAtsaan(192.162.242.11) 2017 оны 07 сарын 22

ugaasaa erdenebat chin aimgiin zasag dargyn hemjeenii l hvn shvvdee huurhiidoo

0  |  0
BAtsaan(192.162.242.11) 2017 оны 07 сарын 22

ugaasaa erdenebat chin aimgiin zasag dargyn hemjeenii l hvn shvvdee huurhiidoo

0  |  0
BAtsaan(192.162.242.11) 2017 оны 07 сарын 22

ugaasaa erdenebat chin aimgiin zasag dargyn hemjeenii l hvn shvvdee huurhiidoo

0  |  0
Иргэн(202.9.42.235) 2017 оны 07 сарын 22

МАН-хан АН-г хагалан бутаргасан одоо еерсдее етсен идээ бээрээ шахаж шахан узэлцэж дээ сайн байна ээлж чинь болсон булавч бултайж даравч далдаана шуу дээ

0  |  0
irgen(139.59.44.64) 2017 оны 07 сарын 22

MAH d gishuudee udirdaj chaddg hariutslaga tootsdog hun hergtei tiimees uru 60 terbumiin hergt orootsoldson ner hund hiisen yumgu hooson am bolsn erdenebat metiin humuus herggu

0  |  0
иргэн(202.179.31.91) 2017 оны 07 сарын 22

Батсуурь ч биш, Эрдэнэбат ч биш, М.Энхболд ч биш хамгийн түрүүнд хятадыг монголоор холхилдуулах атгаг санаатай Оюунхорол, цэрэг офицер нь үхээд байгаа Бат-Эрдэнэ нар л огцрох ёстой шүү. Энэ бол бодит үнэн.

0  |  0
Ganaa(139.5.217.52) 2017 оны 07 сарын 22

Jenko giin hiij bgaa tugjil ajil shude

0  |  0
gana(202.72.245.165) 2017 оны 07 сарын 22

manaihaas busad soyltoi orond yalagdsan namiin darga shuud ajlaa ugdug yos bn,MAN-n heden mal uhej hevteed tenegteh yumaa, uilj gonshgonolgui ajlaa uguh heregtei shd

0  |  0
ЭНХБОЛД(103.229.123.159) 2017 оны 07 сарын 22

Эрдэнэбатыг яаж ч сайлсан байлаа гээд тэр Энхболдын хүн шүүдээ. Намынхан нь үүнийг мэдэж байгаа. Энхболдоос салах цаг нь болсон

0  |  0
ёстой нэг(202.21.106.128) 2017 оны 07 сарын 22

Хүрэлсүхийн явуулга гэдэг нь харагдаж байнашдээ. Энэ овилгогүй этгээдийг яав ч намын дарга руу зүтгүүлж болохгүй

0  |  0
Нэргүй(66.181.178.127) 2017 оны 07 сарын 22

Тэнэг хүн хуурч байгаа юм шиг л бичиж. Хүрэлсүхтэн мөн ч их улайрч байна даа. Хүрэлсүхээ чамд Шадар сайд бол томдсон бялуу шүү. Чи хэзээний л ийм муу юм сэдэж, хонжоо харж явдаг хүн дээ хөөрхий. Үр хүүхэд чинь нүглийг чинь дийлэх үү гэж асууж, айж яваарай. Ард түмэн тэнэг биш шүү.

0  |  0
ЭНХБОЛД (202.9.42.15) 2017 оны 07 сарын 22

Мандахбаяр гэдэг луйварчин залилангийн хулгайч Амарбаясгалан гэдэг шаарыг емеерч байгаа царай нь

0  |  0
uiliin ur(202.9.43.140) 2017 оны 07 сарын 22

ARDIIN NAMIIN TUUH MUUGAAR EHELSEN YM CHIN MUUGAAR TOGSONO

0  |  0
зочин(202.70.44.238) 2017 оны 07 сарын 22

Олигарх бүлэглэлЖ.Эрдэнэбатыг МАН-ын даргаар гаргах сонирхол байгаад байгаа юм биш үү. Уг нь бүлэглэлээс илүү улс орноо л бодвол дараа дараагийн улс төрийн карьер нь зөв байхсан. Эсвэл бүлэглэлээ бодоод дараа нь улс төрөөс бүр зайлуулагдах ийм л зам үлдэж дээ хөөрхий

0  |  0
Zochin(112.72.11.121) 2017 оны 07 сарын 22

Erdenebat bol hun chanartai medlegtei uhaalag zuvuus zuv hun shuu.ene aria dendnee!!!

0  |  0
Hi(202.70.46.236) 2017 оны 07 сарын 22

Hurelsuhiig gargaj hurdahan ene asuudalaa shiideerei. Hurelsuh shig hun oldohgui ee

0  |  0
хүн(27.123.214.123) 2017 оны 07 сарын 22

Яахаараа танай намыг монгол хүн удирдаж чадахгүй болчихвоо

0  |  0
ман(202.9.40.188) 2017 оны 07 сарын 22

Эрдэнэбат МАН-г авч явж чадах ганц хүн шүү тэгж яарьвал. Ухаантай дөлгөөн хүн болохоор нь ингэж элдэв янзаар хэлээд байж болно гэж бодоо юу. Хүрэлсүх муу луйварчин. Намынхаа араар элдэв хор хутгаж явдаг эргүү малшдээ. тэр ч нэг иймэрхүү л юм бичүүлнэ дээ

0  |  0
ЖАРАН ТЭРБУМ. САНДУЙ(202.9.43.43) 2017 оны 07 сарын 22

Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар ГЭЖ ОНИГООНЫ ЭЗЭН БАЙХ ЮМ.ЭНЭ СОНГУУЛИАР МАН НИЙСЛЭЛД СУРАГГҮЙ БОЛТЛОО ЯЛАГДСАН.ТЭГЭЭД НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДЭД ДАРГА ХЭНД АРГА МХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗЭЭД БАЙГАА ЮМ БОЛ.

0  |  0
Цагаан-Өвгөн(43.242.243.29) 2017 оны 07 сарын 22

Бид ямар нэг намын бодлогоор явах ёсгүй шүү дээ. Төрийн бодлого гэж хуульчлагдсан юм алга. Уг нь Төрийн бодлого түүнээс Үндсэн хуулийн чиглэл гарах ёстой юм. Төрийн бодлого хэрэгжиж буйг хянах газар Төрийн бодлогын цэц, Үндсэн хуулийн чиг төрийн бодлогоос гажаагүйг хянах газар Үндсэн хуулийн цэц байх ёстой юм. Эрх баригчид ажлаа Төрийн бодлого, Үндсэн хуулийн үзэл санаанд тулгуурлах ёстой. Тиймгүйгээс луйвраар төрийн эрхийг МАН-АН авч чадна. Энэ бичвэрт МАН-ын одоогийн намын төлөвшил, популизмыг дурдаж, хариуцлага хүлээх эздийн тухай хэлжээ. Ер эмзэглэх юм ер алга. Чааваас

0  |  0
elch(202.131.243.190) 2017 оны 07 сарын 22

hurelsuh zugeerl pop.ali ertnees mungu tsusalsan luivarchin.har zaluugaasaa nam uls tur gej yavchihaad haanaas ter ih mungu hurungiig olson baihuu.solongost ajildag egchni ugsun yum bolovuu.odoo bolio baga darga hurelsuhee.zugeerl. zulgen deer geree bariad zuvchuulsn munguu ideed hevtej bai.

0  |  0
ардын элч(202.9.40.188) 2017 оны 07 сарын 22

Сонгууль,нэр дэвших цаг нь болохоор л талцаж муудалцах юмаа.Хүрэлсүх иймэрхүү санаагаар хол явахгүйээ ард түмэн харж, шүүж суугаа шүү.

0  |  0
зочин(202.70.46.216) 2017 оны 07 сарын 22

Одоохондоо Хүрэлсүхээс өөр харах хүн энэ намд алга даа. Эрдэнэбатад ийм зангараг байхгүй дээ.

0  |  0
Хэн нэгэн(202.9.40.188) 2017 оны 07 сарын 22

Ийм хөгийн юмыг ямар мал нь бичээд суудаг байна аа харваас захиалгат бичвэр байна. Болиочээ ичилдээ

0  |  0
ARD(27.123.213.2) 2017 оны 07 сарын 22

MAN D HVRELSVH SHUDARGA HVN SHIG SANSGDDAG

0  |  0
Иргэн(202.9.43.232) 2017 оны 07 сарын 22

Энэ намыг Ж.Эрдэнэбат л чирнэ дээ Хүрэлсүх бол хэрэггүй муу нэртэй дээрээс нь поп шүү дээ

0  |  0
zochin(202.179.24.138) 2017 оны 07 сарын 22

Hurelsuh n deer baih aa

0  |  0
8(112.72.11.118) 2017 оны 07 сарын 22

Эрдэнэбат эхлээд хариуцлага хүлээх ёстой

0  |  0
ман(66.181.180.183) 2017 оны 07 сарын 22

эрдэнэбат нь хавьгүй дээр дээ.. захиалгат яс хаялт муухай л харагдаж байна даа. энд ч бас хүрэлсүхийн нэр алга даа Дамдинжаваааа

0  |  0
Шүүмжлэгч(27.123.214.124) 2017 оны 07 сарын 22

Олигтой сэдэв нэр олоод өгчиж чадахгүй байна уу хүмүүсийн толгойг эргүүлж ийм лалрын юм бичиж байхаар өөр олигтой юм олоод биччээч!!!! Арчаагүй юм

0  |  0
(27.123.212.132) 2017 оны 07 сарын 22

Ж.Эрдэнэбат нь дээр дээ

0  |  0
Үнэн(103.26.193.91) 2017 оны 07 сарын 22

Ганхбаатар үнэнийг л хэлж дээ. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр тэргэнд нохой өшөөтэй гэж. Амарбаясгалангийн дураараа авир, дээрэнгүй харьцаа, ялгаварладаг бодлогоос болж МАН-ны зарим гишүүд ч холдож эхэлсэн гэдэг. Даанч тэр үнэнг мэдэх ёстой хүмүүс нь мэдэж, засах болоижгүй хаалт тавьж эрх мэдлээрээ далайлга

0  |  0
Монголэрдэнэ (103.10.23.218) 2017 оны 07 сарын 22

Яг одоо энэ намд удаан хулээцтэй хун негее намын хулгайч нарт идуулээд дуусна. Сая тодорхой хараа биздээ

0  |  0
.(27.123.214.84) 2017 оны 07 сарын 22

Маныг тараавал таарна ер нь бүх намыг

0  |  0
Хүк(27.123.214.125) 2017 оны 07 сарын 22

Энэ бол Хүрэлсүхийн маш муу захиалгат бичвэр байна....Чааваас

0  |  0
Сонголт(202.9.43.155) 2017 оны 07 сарын 22

Хүрэлсүхээс өөр МАН -ын дарга болох лидер хаана ч алга даа. Үгүй бол Эрдэнэбатыгаа дарга болгоод энэ намынхаа үүдийг хааж болох юм.

0  |  0
дайн(103.229.123.159) 2017 оны 07 сарын 22

Хүрэлсүх, эрдэнэбат хоёрын дайн ингээд эхэлж байгаа энэ дээ аль нь ялах бол

0  |  0
Huuchin kommunist(202.179.24.50) 2017 оны 07 сарын 22

Alban tushaaliin tuluuh alaldaan ehellee.Manlailagch hi U.Hvrelsvh. Ene bol unuugiin mongolchuudiin yos surtahuunii hem hemjee yum.

0  |  0
Top