Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга түймрийн нөхцөл байдлын талаар санал солилцов

2017 оны 07 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гал түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, ярилцлаа. Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал болон бусад албаны хүмүүс оролцов.

Уулзалтад оролцогчид түймрийн нөхцөл байдлын талаар газрын зураг дээр дэлгэрэнгүй ярилцаж, гал түймэр унтраах ажиллагаанд оролцогчдын хоол хүнс хангалтын ажлыг шуурхай зохион байгуулах тухайд анхаарал хандуулахаар болов. Мөн иргэдээс ирсэн хандив тусламжийг бодит хөрөнгө оруулалт болгож, түймэр унтраахад зориулагдах техник хэрэгсэл худалдан авахад зарцуулах нь зүйтэй талаар санал солилцлоо. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 22

onzgoihon hych mohos baidag umuudaa, yariad l baih um, ,,,,naad albaa hogjyyleh, technikjyyleh ajlaa hurdan hiigeechee

0  |  0
Цагаан-Өвгөн(43.242.243.29) 2017 оны 07 сарын 22

Ерөнхий сайд түймрийн голомт дээр очиж үзээд Ерөнхийлөгчийг дуудсан. Ерөнхийлөгч 30-аад хүнтэй очсон.Зураг үзүүлдэг, бие биенээ дуудаж үзүүлдэг тэглээ гээд түймэр унтрах юм уу. Шадар сайдад эрх мэдэл байна. хийгээч хэрэгжүүлээч Тусламж хэрэгтэй бол утсаар яриад шийдчихнэ шүү дээ. Бат-Эрдэнэ энэ хуралд илүүджээ.

0  |  0
зочин(202.9.42.252) 2017 оны 07 сарын 22

түймэрээр улс төр хийхгүй байвал сайнсан албан тушаалтай болгон хурал хийлгээд шийд гаргаад байвал энэ ажлыг гүйцэтгэх албад хөөрхий болно. эрх дархтай болгонд зураг үзүүлээд долигноод байх албагүй Бат эрдэнээс эхлээд үзэл бодол байдаг бол түүндээ тууштай баймаар төрийн толгой тэх тусмаа хэнээтэй улс болгон хурал хийдэгээ боль

0  |  0
Top