Гадаадын Засгийн газрын тэтгэлгүүд зарлагджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 22

 

Сүүлийн жилүүдэд Монголын залуус гадаадад суралцах нь элбэг болсон. Тэдний хувьд хувиараа зардлаа даагаад явах нэг хэсэг байхад, тэтгэлэгт хамрагдаад суралцах багагүй хэсэг ч байгаа юм. Гадаадад суралцахыг зорьж байгаа залууст зориулж дараах мэдээллийг хүргэж байна. 
1. Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын Засгийн газраас олгодог тэтгэлэг :
"British Chevening Scholarships” Жилд дунджаар 1500 гаруй оюутанд олгодог энэхүү тэтгэлэг нь 30,000 фунт стерлинг орчим ба үүнд сургалтын зардал, ирж очих нислэг, сар бүрийн оюутны тэтгэмж, байр, амьжиргааны зардал, даатгал гэх мэт магистрын нэг жилийн бүх зардлыг багтаасан байдаг. Ихэвчлэн магистрын нэг жилийн хөтөлбөрт олгоно. Өргөдөл анкет бичиг баримтыг жил бүрийн 8 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 15-ныг дуустал хүлээн авдаг. Дэлгэрэнгүй
2. АНУ-ын Засгийн газраас олгодог тэтгэлэг:
2.1. "Fulbright Foreign Student Program”
Манай оюутнуудын нэлээд түгээмэл хамрагддаг тэтгэлэг бөгөөд жил бүр дэлхийн хэмжээнд 1800 гаруй тэтгэлэг олгодог. Ихэвчлэн магистр, докторын сургалтанд олгоно. Мөн зэрэг олгодоггүй мэргэжил дээшлүүлэх зарим хөтөлбөрөөр тэтгэлэгт хамрагдах боломжтой. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бол 2016/2017 оны хичээлийн жилийн тэтгэлт хөтөлбөрийн мэдээлэлийг энэ линкээр орж лавлагааг Local embassy or Fulbright Commission-с авна уу. Тэтгэлэгт сургалтын зардал, даатгал, оюутны сар бүрийн тэтгэмж, ирж очих нислэгийн зардал багтдаг.
2.2. "Hubert H. Humphrey Fellowship Program”
Мэргэжил дээшлүүлэх, зэрэг олгодоггүй сургалтуудад олгодог бөгөөд жил бүр дэлхийн хэмжээнд 200 орчим мэргэжилтнүүдийг хамруулдаг. Тэтгэлэгт, тухайн их сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал, хэрэв шаардлагатай бол англи хэлний сургалтын зардлыг оруулан тооцно. Ном сурах бичиг, нэг удаагийн компьютер авах зардал, ирж очих нислэг, мэргэжлийн судалгааны ажлын аялал, уулзалт, семинар сургалтын зардлууд багтдаг.
Суралцах мэргэжлийн жагсаалт:
• Agriculturaland Rural. Development • Communications/Journalism • Economic Development • Educational Administration, Planning and Policy • Finance and Banking • Higher Education Administration • HIV/AIDS Policy and Prevention • Human Resource Management • Law and Human Rights • Natural Resources, Environmental Policy, and Climate Change • Public Health Policy and Management • Public Policy Analysis and Public Administration • Substance Abuse Education, Treatment and Prevention • Teaching of English as a Foreign Language • Technology Policy and Management • Trafficking in Persons Policy and Prevention • Urban and Regional Planning Дэлгэрэнгүй
3. Европын орнуудын Засгийн газраас олгодог тэтгэлэг:
3.1. "Netherlands Fellowship Programme”
Голландын аль нэг их дээд сургуульд магистр, доктор, богино хугацааны сургалтад суралцах бол өргөдлийг илгээх боломжтой. Нийт 51 оронд олгодог ба категори нэгд байгаа улсуудад илүү боломжийг олгодог. Тэтгэлэгт сургалтын зардал, визаны хураамж, судалгааны ажлын зардлууд багтдагаас гадна суралцах явцад цалинтай ажил олгох боломж бий. Албан ёсны вэб хуудас
3.2. "Norwegian Quota Scholarship Scheme”
Тэтгэлэгт бакалавр, магистр, докторын сургалтанд 2017 оны 9 дүгээр сард эхлэн суралцах ба өөрийн суралцаж буй их дээд сургуулийн удирдлагаар дамжуулан хүсэлтээ илгээх шаардлагатай. Тэтгэлгийг олгохдоо 30% тэтгэлэг, 70% зээлийн нөхцөлтэйгээр боловч суралцаж дүүргээд өөрийн эх орондоо ажиллаж буй төгсөгчдийн 70% зээл нь тэтгэлэг болдог.
3.3.”DAAD Scholarships for Development-Related Postgraduate Courses” Германы Засгийн газраас магистрын сургалтанд 50% , 100% тэтгэлэг олгодог. Дараах жагсаалтанд буй улсын иргэд хамрагдах боломжтой. LINK Монгол улсын иргэд хамрагдах боломжтой ба Герман хэлний A2-B1 түвшинд байх, IELTS 6,0 , IBT TOEFL 80 оноотой байх шаардлагатай.
3.4. "Swiss Government Excellence Scholarships” 180 орчим улсын докторын буюу докторын дараах судалгааны ажлаа Швейцарийн төрийн санхүүжилттэй аль нэг сургуулийн буюу Швейцарийн хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад хийж гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажилтнуудад олгоно. Тэтгэлэгт сар бүрийн оюутны цалин, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, байрны зардал багтана. дэлгэрэнгүй
3.5. "Swedish Institute Study Scholarships” Шведийн их дээд сургуулиудад магистраар суралцах хүсэлтэй хөгжиж буй орнуудын оюутнуудад Шведийн Засгийн газрын тэтгэлэг олгодог. Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны зардал, зарим нэг аялал жуулчлалын зардал, даатгал зэрэг багтдаг. Ойролцоогоор 550 гаруй төрлийн тэтгэлэг санал болгодог. Сонгогдох эрхтэй магистрын програмуудын жагсаалтыг албан ёсны вэб сайт -аас харна уу.
3.6. "Denmark Government Scholarships for Non-EU Students " Дани улсын Засгийн газар
тус улсад магистраар суралцах хүсэл эрмэлзэлтэй олон улсын оюутнуудыг талархан хүлээн авдаг. Тэтгэлгийн тоог Европын Холбоо / Данийн Боловсролын яамнаас жил бүр тодорхойлдог. Дээд боловсролын байгуулагуудын жагсаалт – албан ёсны вэб сайт
3.7. "Italian Government Scholarships for Foreign Students” Италийн иргэн, гадаадын иргэн аль аль нь Итали-д суралцахад Италийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломжтой. Италийн улсын сургуулиудад магистр, бакалавр, Итали хэлний сургалтад суралцахад олгоно. Дэлгэрэнгүй
3.8. " Eiffel Scholarships in France for International Students” Францын гадаад харилцааны яамнаас санаачилсан Францын дээд боловсролын байгууллагуудад хамгийн сайн гадаад оюутнуудыг татах зорилготой Эйфелийн тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан магистр, докторын сургалтанд хөнгөлөлт олгодог.
Суралцах чиглэл : • инженерийн шинжлэх ухаан, тухайлбал математик, физик, хими нано, био технологи, дэлхий, байгаль орчин, мэдээлэл зүй, харилцаа технологи зэрэг • эдийн засаг, менежмент • хууль, улс төр Дэлгэрэнгүйг
4.Австрали, Шинэ Зеландын засгийн газруудаас олгодог тэтгэлэг:
4.1. "Australia Awards Scholarships” Энэхүү тэтгэлэг хөгжиж буй орны залуучуудыг дэмжих зорилготой ба тэтгэлгээр суралцаж дуусаад эх орондоо ирж, суралцсан мэдлэгээ бусдад түгээх эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах шаардлага тавьдаг. Мэргэжил дээшлүүлэх сургалт, бакалавр, магистр, докторын сургалтанд олгогддог энэ тэтгэлэгт сургалтын зардал, оюутны даатгал, ирж буцах онгоцны билет, амьжиргааны зардал багтана. Дэлгэрэнгүй
4.2. "Endeavour Postgraduate Scholarships in Australia for International Students” Магистрын
2 жил, докторын 4 жилийн сургалтанд олгодог тэтгэлэг юм. Уг тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд суралцах хугацааны сургалтын зардлыг бүрэн даахаас гадна, аялалд 3000 AUD, орон байр тохижилтын тэтгэмж 4000 AUD, сарын оюутны тэтгэмж 3000 AUD, эрүүл мэндийн даатгал зэрэг багтдаг. Дэлгэрэнгүйг
4.3. "Australia International Postgraduate Research Scholarships ”Магистр, докторын гадаад оюутнууд судалгаа шинжилгээ хийх явцдаа Австралийн тэргүүлэгч судлаач нартай хамтран ажилласнаар туршлага хуримтлуулан мэдлэг олж авах боломж олгодог тэтгэлэг юм. Жил бүр 330 оюутанд олгодог бөгөөд сургалт, даатгалын зардал багтдаг. Дэлгэрэнгүйг
4.4. "New Zealand Development Scholarships” Хөгжиж буй орнуудын дипломын дараах сургалтад хамрагдагчид Шинэ Зеландын их дээд сургуулиудад суралцсанаар олж авсан мэдлэг туршлагаа өөрсдийн эх орондоо шинэчлэл хийх, хөгжилд дэвшилд хувь нэмэр оруулахад нь дэмжиж, туслах зорилгоор олгодог энэ тэтгэлэгт сургалтын зардал, хоёр талын нислэг, эрүүл мэндийн даатгал багтдаг. Дэлгэрэнгүйг
5.Азийн улс орнуудын Засгийн газраас олгодог тэтгэлэгүүд:
5.1. "Japanese Government Scholarships for International Research Students” Японы Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас магистр, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад Японы их дээд сургуулиудад суралцах гадаад оюутнуудад олгодог тэтгэлэг юм. Сургалтын бүрэн зардал сар бүр тэтгэмж 143,000-145,000 иен, сар бүр оюутны цалин 2,000 or 3,000 иен, хоёр талын нислэг, зарим судалгааны ажлын зардлууд багтдаг. Дэлгэрэнгүйг
5.2. "Chinese Government Scholarships-Bilateral Program for International Students” Хятадын Засгийн газартай боловсрол солилцооны гэрээтэй улс орнууд, их дээд сургуулиуд, олон улсын байгууллагуудын хүрээнд хэрэгждэг ба бакалавр, магистр, доктор, эрдэм шинжилгээ судалгааны хөтөлбөрүүдэд 100 буюу 50 хувиар олгодог. 100 хувийн тэтгэлэгт сургалтын зардал, сарын тэтгэмж, орон сууцны зардал, даатгал багтана. 50 хувийн тэтгэлэгт зарим тэтгэмжүүд хасагддаг. Дэлгэрэнгүйг
5.3 "Taiwan Scholarships for International Students” Тайваны Засгийн газар боловсролын яамаараа дамжуулан тус улсын их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтанд суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад олгоно. Тэтгэлэгт сургалтын зардал, тэтгэмж багтана. Дэлгэрэнгүйг
5.4 "Turkey Scholarships for International Students” Туркын Засгийн газраас бүрэн санхүүждаг энэхүү тэтгэлэг нь магистр, докторын сургалтаар Туркын их дээд сургуульд суралцах гадаадын оюутнуудад олгогддог. Тэтгэлэгт сар бүрийн оюутны цалин, бүтэн сургалтын зардал, турк хэлний нэг жилийн бэлтгэл, улсын мэдлийн оюутны байр, хоёр талын нислэгийн зардал, эрүүл мэндийн даатгалыг бүрэн олгодог. Дэлгэрэнгүйг
5.6 "Malaysian Government Scholarships”
Малайзын Боловсролын яамнаас санаачилсан энэхүү хөтөлбөр нь дэлхийн хамгийн ухаалаг залуучуудыг Малайзын дээд боловсролын хөтөлбөрүүдэд суралцуулах зорилготой юм. Тэтгэлэгт бүрэн сургалтын зардал, ном сурах бичгийн зардал, эрүүл мэнд, аялалын даатгал гэх мэт бүх шаардлагатай зардалуудыг багтаасан байдаг. Дэлгэрэнгүйг
5.7 "Korean Government Scholarships”
Солонгос улсад дээд боловсрол эзэмших хүсэлтэй гадаад оюутнуудад олгодог боломжит хөтөлбөр бөгөөд үүгээрээ дэлхийн удирдагч бэлтгэх, дэлхийн хэмжээнд Солонгосын нөхөрсөг хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Тэтгэлэгт сургалтын бүрэн зардал, ном сурах бичгийн зардал, эрүүл мэнд, аялалын даатгал багтсан байдаг. Дэлгэрэнгүйг
"Залуу хүн зорилготой бол эх орон минь жаргалтай" гэдэг сайхан үг бий. Тиймээс эх орныхоо ирээдүй болсон залуус та бүхэн гадаадын өндөр хөгжилтэй оронд сурах зорилго тавиад хичээвэл, боломж байгаа гэдгийг энэ дашрамд дурдъя.
Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ану(66.181.160.39) 2017 оны 08 сарын 15

Сайн уу үнэхээр хэрэгтэй мэдээллүүд бнаа . албан ёсны линкүүд нь гарч ирэхгүй бхын

0  |  0
Herlen(202.9.43.148) 2017 оны 07 сарын 26

Yaj hamragdah we toddorhoi medeelel ogooch hna ochohuu yu bvrtgvvlehed ymar bichig barimt shaardlagatai shalguur geed

0  |  0
bolor(103.26.194.131) 2017 оны 07 сарын 25

Yaj hamragdah we

0  |  0
Tugu(27.123.212.131) 2017 оны 07 сарын 24

Medeellee update hiine uu. Zarim tetgeleg bha bolisn gj unshij bsn, jishe n norway

0  |  0
tugu(139.5.216.139) 2017 оны 07 сарын 24

Энэ тэтгэлэгт тэгээд яг яаж хамрагдах боломжтой вэ? Шалгуур нтр нь

0  |  0
Zochin(219.109.193.223) 2017 оны 07 сарын 24

Цаагуураа л хуваагаад авдаг шүүдээ ардын хүүхэдэд байхгүй

0  |  0
Bi(66.181.188.9) 2017 оны 07 сарын 23

Sain bna

0  |  0
88144187(202.70.46.226) 2017 оны 07 сарын 23

Mash herehtei medeelel bna yak hamrahdah ve

0  |  0
Ч.Байгалмаа(103.57.94.44) 2017 оны 07 сарын 22

Сайхан гэгээлэг мэдээлэл байна, ялангуяа залууст маань хэрэгтэй...Баярлалаа

0  |  0
Top