“Хаан ширээний тоглоом”-ын одод гэрлэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 22

Дэлхий даяар байлдан дагуулсан “Хаан ширээний тоглоом” цувралын жүжигчин Кит Харингтон, Роуз Лесли нар сүй тавьжээ. Энэ жил 30 настай тэд энэхүү олон ангит киноны зураг авалтын үеэр танилцаж дотносчээ. Тэд бие биедээ хайртай хүмүүсийн дүрийг бүтээдэг юм. Дэлгэцэн дээрх хайр дурлал удалгүй амьдрал дээр биеллээ олжээ. Кит, Роуз хоёр 2012 оноос эхлэн үерхэж эхэлсэн байна. Харин 2016 онд л үерхэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн билээ. Тэд хамтдаа “Olivier Awards”-т оролцохоор ирэхдээ анх олны өмнө хөтлөлцөн гарчээ.

Кит, Роуз нар саяхан Англид байшин худалдаж авсан байна. Кит хайртай бүсгүйдээ романтик оройн зоог барин гэрлэх санал тавьсан талаар найзууд нь ярьжээ. Роуз баярласандаа уйлж байсан гэж тэд хэлсэн гэнэ. Хурим Шотланд маягаар болох аж.


О. Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top