Кайя Гербер: Ээжтэй зураг авахуулах дургүй

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 22

Алдарт Синди Кроуфордын охин Кайя Гербер ээжтэйгээ маш адилхан. Синдигийн залуугийн төрхтэй бол усны дусал мэт ижил. Кайя яагаад ээжтэйгээ хамт зураг авахуулах дургүйгээ “Glamour” сэтгүүлд ярьжээ. Гэхдээ л түүнтэй адилхан байхыг охин хүсдэг гэнэ.

Кайя 15 настай ч моделийн ажлаа аль хэдийн эхэлсэн. Охин “Marc Jacobs Beauty”-гийн нүүр царай. “Miu Miu”, “Versace”, “Alexander Wang”-ийн рекламд оролцдог. Өөрийнхөө нэрийн цүнхийг ч гаргасан авьяаслаг охин. Түүнийг их ирээдүйтэй модель гэдэг.

Гэхдээ Кайя ээжийнхээ алдааг давтахыг хүсдэггүйгээ ярьжээ. “Ээжийн минь хамгийн сайн тал нь түүний надад өгдөг зөвлөгөө. Хамгийн муу нь түүний гоо үзэсгэлэн. Ээжтэй хамт зургаа авахуулахыг үзэн яддаг. Тэр үргэлж сайхан гарсан байдаг болохоор. Бас ээж ерөөсөө өтлөхийг хүсдэггүй. Энэ нь шударга бус” гэж Кайя ярьсан байна.

“Vogue”-гийн нүүрэнд анх удаа гарахдаа Кайя ээжтэйгээ тэврэлдэн гарсан билээ. Тэд хамтдаа ямар моделиуд гэдгээ харуулахыг хүсдэг аж. Синди охинтойгоо хамт хэд хэдэн удаа сэтгүүлийн нүүр чимсэн билээ. Кроуфорд охиныхоо моделийн карьерийг зөвшөөрдөг аж. “Би зургаа авахуулж эхлэхдээ 17 настай байсан. Охиныхоо төлөө санаа зовдоггүй. Тэр өөртөө үнэнч байдаг шударга охин. Юу хүсч байгаагаа мэддэг. Охин минь надад тохиолдож байсан гайхалтай зүйлүүдийг санагдуулдаг. Аялал, олон сонирхолтой танилууд, зураг авалтууд гээд. Эргээд бодоход энэ бүхэн их гоё байж. Тэр үедээ бол том ачаа байдаг байлаа” гэж Синди ярьжээ.

Кайя “Би ээжтэйгээ загварт дуртайгаасаа гадна залуу үетэй нь маш адилхан. Бидний үг яриа, үйл хөдлөл гээд бүхий л байдал ижил. Ээжийн хуучин бичлэгүүдийг үзэж байхдаа би өөрийгөө харж байгаа юм шиг л байдаг” гэжээ.

Гербер охин саяхан “Marc Jacobs”-той хамтран дуртай ретро стилээрээ цүнх хийжээ. “Би үргэлж ер бусын зүйл хийж бүтээхийг хүсдэг” гэж Кайя ярьжээ. Түүний бүтээсэн жижиг цүнхийг худалдаанд гарахыг нь олон охин хүлээж байгаа аж. Ээж нь охиноороо их бахархаж байгаа гэнэ.


Кайя аавтайгаа.

Охин ахтайгаа ч бас их адилхан.

О. Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Totoo(78.234.66.61) 2017 оны 07 сарын 22

Akh ni yag eej, ohin ni yag aav bhd!!!

0  |  0
Лло(27.123.214.115) 2017 оны 07 сарын 22

Ах нь харин яг ээж бн шд

0  |  0
Top