Хуурамч виз ашиглан Монголын хилээр нэвтрэхийг завджээ

2017 оны 07 сарын 22

Монгол Улсад түр ирж буй гадаадын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдлыг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлжээ.

Тэд манай улсад хөрөнгө оруулах, бизнес, аялал жуулчлалын зорилготой байсан байна.

Уг үйлдэл гаргасан этгээдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар албадан гаргана. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг холбогдох газраас анхаарууллаа.

Иймд хил дээрээс виз хүсч буй гадаадын иргэд виз олгохыг зөвшөөрсөн баримт бичгийг зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллагаас авахыг зөвлөж байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХИЛЧИН(202.179.31.89) 2017 оны 07 сарын 23

Өнөөдөр байдал ийм байхад хуурамч виз гэсэн юм бичээд их том ажил хийсэн мэт дүр эсгэж яахав.Тэр гадаадын иргэн визийг хуурамчаар үйлдээд паспортондаа нааж ирэхгүй нь тодорхой.Мэдээж тодорхой зуучилж буй манай иргэд үүний цаана байгааг би лав үгүйсгэхгүй.

0  |  0
Зочин(202.179.31.89) 2017 оны 07 сарын 23

Зөвшөөрөл олгодог төрийн байгуулагууд нь бүр ч их хүнд сурталтай.Энэ гадаадын иргэн харъяатын алба гэж маш том хүнд сурталын газар мөнөөс мөн.Гадаадын хөрөнг оруулагчид эхлээд манай оронд ирэхээс өмнө виз авахын тулд урилга гаргуулах гээд гадаадын иргэн харъяатын албанд хандана.Тэд тагнуулын газар уг урилга гаргуулагч этгээдийн талаар бичиг өгнө тэгээд ТЕГ зөвшөөрөхгүй байна гээд сарын дараа хариу өгнө.Ингээд виз ч үгүй урилга ч үгүй болж сүүлд монголчууд худлаа ярьдаг гээд үргээд алга болно.Аль эсвэл замаас өндөр үнээр виз урилга гаргаж өгнө гээд маш том мөнгө нэхэж зуучилдаг хүмүүс гардаг.

0  |  0
Top