ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 23

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 23. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын 30. Адъяа гараг.   Билгийн тооллын битүүн. Таван шар мэнгэтэй, Найралт эх одтой, цагаагчин гахай өдөр.

                          Барилдлага: Арвидах
                          Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй
                          Суудал: 
Хий

Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. 17:46 цагт сар битүү болно. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Сарын эхнээс л таны хайр дурлалын асуудал тааламжтай байсан. Сарын сүүл рүү хайр дурлалаа илчлэх, муудсан хосууд эвлэрэхэд таатай. Гэр орныхоо талаар бүү март. Гэр орны ая тух, дотны хүмүүсийн халамж аливаа ажил хэрэгт найдвартай дэмжлэг тулгуур болно гэдгийг од эрхэс зөвлөж байна.


ҮХЭР (4/20-5/20)

Сэтгэл хөдлөл хүчтэй байх өдөр. Залуу хүмүүс өөрийн буруугаа хүлээхгүй эцэг эхтэйгээ муудалцана. Аавын үг алт гэдгийг мартаж болохгүй. Бүтээлч хүмүүсийг амжилт, урам зориг дагаж байна. Хайр дурлал бол таны цаашдын өсөн дэвжихэд хамгийн шаардлагатай зүйл юм. Хайр дурлалгүй бол танд "далавч" ургахгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны түргэн зан чанар чинь сайнаар нөлөөлнө. Та амжилтад хүрэхийн тулд бүхий л хүч бололцоогоо дайчлан ажилла. Таны гэр бүл найдвартай ар тал болж чадна. Хайр дурлалын хувьд тийм ч онцгой сар биш байна. Эрүүл мэндийн хувьд эрч хүч дүүрэн эрүүл чийрэг байх хэрэгтэй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Сарын турш жижиг сажиг хэмээн тоохгүй байсан зүйлс тань уур уцаарыг хүргэнэ. Бусадтай харьцахдаа түргэн огцом зан гаргана. Эрүүл мэндэд таагүй зүйлс тохиолдож магадгүй. Ямар нэгэн чухал шийдвэр гаргахад муу цаг үе. Амжилт гаргаж мөнгө олох ч ядартлаа ажиллавал эрүүл мэндээрээ хохирох магадлалтай байна. Сарын сүүлээр мөнгө санхүүгийн алдагдлаас зайлах аргагүй бололтой. Хямгатай байж чадвал энэ бүхнийг сайнаар эргүүлэх боломж бас байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Танай гэрт нөхөрсөг уулзалт болж, сонирхолтой яриа өрнөнө. Та найз нөхөддөө эвсэг гэдгээ харуулна. Энэ явдал таны сэтгэл санаанд нөлөөлнө. Нийтэч хөгжилтэй зангаараа бусдыг өөртөө татахыг хичээ.


ОХИН (8/23-9/22)

Хайр дурлалын асуудал нам гүм байна. Хосуудын харьцаа тогтвортой тайван хэвээрээ үргэлжилнэ. Хэрвээ болгоомжилж байгаа бол тусдаа байх нь тохиромжтой. Хайрын харилцаа тань танд нулимс, ирээдүйдээ итгэлгүй байдал авчирч байгаа бол таслахаас бүү ай. Гэрийн гишүүд ба эцэг эхтэйгээ тааламжтай, тайван харилцаатай байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таны маадгар ихэмсэг бардам зан өдөөгдөнө. Энэ нь дотны хүмүүсд тань амаргүй байх болно. Эдгээр өдрүүдэд та өөрийн эрүүл мэнддээ анхааралтай хандаж хянамгай бай. Эдгээрийг энэ өдөр эмчлэх гээд хэрэггүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Санхүүгийн байдал урьдын л түвшинд байна. Найз нөхөд, ивээн тэтгэгчдээс муугүй тусламж хүлээж авч магадгүй. Одоохондоо ирээдүйнхээ төлөө ажилла. Санхүүгийн сайн сайхан байдал ойрын ирээдүйд ирнэ.


НУМ (11/22-12/21)

Олонхи нумууд нь байр зуслан, гаражаа тохижуулахыг хүснэ. Гэвч ойр дотныхоо хүмүүсийг тулган шахаад байвал таны санаачлагыг хүлээн авахгүй л болов уу. Тэднийг бүү шахаж шавдуул. Та уян хатан байх хэрэгтэй. Эс тэгвээс санамсаргүй хэрүүл болно. Түүний оронд хамтдаа цагийг зугаатай өнгөрөөх ямар нэг арга санаачилж санал болго.


МАТАР (12/22-1/19)

Хайрттайгаа таны цаашдын харилцаагаа шийдэх чухал яриа өрнүүлнэ. Мартагдсан шахуу холын хамаатнаасаа мэдээ хүлээн авна. Хувийн амьдралд өөрчлөлт гарах тул үүнд бэлэн бай. Шалтгаан нь таныг аймхай, өөртөө итгэлгүй байдал юм.


ХУМХ (1/20-2/18)

Энэ өдөр хайр сэтгэлд амжилт авчирна. Шинээр дурлаж татагдах, эсвэл шохоорхох явдал гарахыг үгүйсгэхгүй. Ажил хэрэгч хандлага, хүч бололцоогоо зүй зохистой ашиглах, үйл хэргээ зөв зохион байгуулах нь эрэгтэйчүүдэд өөрийн нэр хүндийг өргөх, санхүүгийн байдлаа сайжруулахад тус дөхөм болно.


ЗАГАС (2/19-3/20)

Сарын сүүлийн хоногуудад золгүй явдал учирч, бэртэж гэмтэн аюултай. Энэ өдөр хутга шөвөг зэрэг мэстэй анхааралтай харьцаж, спортын аюултай төрлүүдээр хичээллэхгүй, боевик киноны өндөр зэрэглэлийн “орлон тоглогч”-ийн дүрд тоглох гэж оролдох хэрэггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top