Завхан аймгийн сумын наадмын үеэр мориноос унасан хүүд ”Блу Скай Авиэйшн”-ы хамт олон тусалж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 23

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 19-21 өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Тус наадмын их насны хурдан морьдын уралдааны үеэр 13 настай унаач хүү мориноосоо унаж хүнд бэртэл авсан тухай мэдээлээд байгаа. Тодруулбал, Л.Баасандорж хүү тархины суурь ясны гэмтэлтэй гэсэн анхан шатны хүнд оношийг эмч нар гаргасан аж. Hoou яаралтай ахисан шатны шинжилгээнд хамруулж, эмчилгээг эхлүүлэх шаардлагатайг эмч нар хэлээд байсан. Гэвч тус сумаас хүүг нийслэл хот руу хүргэх боломжгүй аж. Учир нь хүүг шороон замаар хөдөлгөөн ихтэй тээвэрлэж болохгүй ба тээвэрлэсэн тохиолдолд цус харвах магадлал маш өндөр гэдгийг эмч нар хэлж байсан. Улмаар Завхан аймгийн Түдэвтэй сумын засаг даргын тамгын газраас ЭМЯ болон холбогдох хүмүүст хандаж  нарийн мэргэжлийн эмч болон нисдэг тэргээр үйлчилж тус болохыг хүсч албан бичиг хүргүүлсэн. Тэгвэл "Блу Скай Авиэйшн"-ы хамт олон хүүд тусалж, түүнийг УБ хотод онгоцоор авчирч байгаа аж. Л.Баасандорж хүү хурдан эдгэх болтугай.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (119.40.103.186) 2017 оны 07 сарын 24

Ene Ervvl mendiin Said awgaig Soliooochee ajilaa hiihgvi ene tend Namiin ajil hiij ywsan l hun baihiimaa.Uls Ex OPniixoo tuluu Xvn ardiin Euul mendiin tuluu yum hiih heregtei bainaa.ajilgvi duraakiig soliooooocheeeeee.........

0  |  0
Gold(202.179.24.247) 2017 оны 07 сарын 23

Ene vil ajillagaag tamir gej emch zaluu huviaraa gardan zohion baiguulj hvg hotod avchirsan shv

0  |  0
Top