”Harry Potter” киноны орлон тоглогчид тохиолдсон аймшигт осол

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 23

"Harry Potter" цуврал нь дэлхийд алдартай бэст селлэрүүдийн нэг билээ. Энэхүү цувралыг хүүхэд болон насанд хүрэгчид гээд бүхий л насны хүмүүс шимтэн уншдаг. Зохиолчдоо ч сая сая долларын ашиг орлогыг авчирч чадсан юм. Тус зохиолын кино нь дэлгэцнээ гарсан даруйдаа хит болж чадсан билээ. Гэвч  олон сая үзэгчдийг өөртөө татаж чадсан "Harry Potter" киноны ард нэгэн эмгэнэлт түүх байдаг аж. "Harry Potter and the Deadly Hallows: Part 1" киноны зураг авалтын үеэр хамгийн золгүй нэгэн осол тохиолджээ.  Зураг авалт амжилттай болно гэж зургийн багийнхан үзэж байсан ч тэдний бодсоноор болоогүй байна. Тодруулбал, жүжигчин "Daniel Radcliffe"-ийн орлон тоглогч болох "David Holmes" хана руу хүчтэй шидэгддэг нэгэн хэсгийг бүтээж байсан нь маш эмгэнэлтэйгээр төгсчээ. Учир нь тэрээр хана руу хэт хүчтэй шидэгдсэнээс болж түүний хүзүү хугарсан байна. Энэхүү ослоос үүдсэн гэмтэл түүний карьерийг төгсгөл болгож тэрээр насаараа эрэмдэг болсон төдийгүй хүзүүнээс доошхи биеийн хэсэг нь мэдээгүй болжээ.   

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top