Хамтарч бизнес хийнэ гэж 700 хүнийг залилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 23

Их Британийн цагдаа нар санхүүгийн луйвар хийж их хэмжээний мөнгө завшсан Терри Фримэн гэгчийг баривчилжээ. Тэрбээр 300 гаруй хүнийг бизнесийн хамтрагчаа болгоно хэмээн хуурч 14 сая паунд авсан нь тогтоогджээ. Түүний залилан хийдэг арга нь санхүүгийн пирамид босгох биш байсан гэж шүүгч кристофер Харди хэлж байна. Хохирогчдын тоо цаашид нэмэгдэж 700 хүрч ч магадгүй байгаа аж. Т.Фримэн бусдаас луйвардсан мөнгөөрөө Францад тансаг байшин, Range rover машин, Тоттенхэм цэнгэлдэхийн тусгай суудлыг бүтэн жил эзэмших эрх зэрэг зүйлд үрсэн байжээ.   

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top