Г.Өсөхбаяр К2-ын оргилд дөхсөөр л байна...

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 23

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр дэлхийн ноён оргилуудын нэг К2 ууланд энэ өдрүүдэд авиралт хийж буй билээ. Түүний энэ удаагийн авиралтын талаарх мэдээллийг ZINDAA.MN сайт цаг тухай бүрт нь хүргэж буй юм. Манай уулчны хувьд маш хүнд сорилт, байгалийн давагдашгүй хүчин зүйлстэй нүүр тулж байгаа ч уулчин хүний арга ухаан, монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж, сар гаруйн хугацаанд К2 хайрханы оргил өөд тэмүүлсээр байгаа юм. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр гавьяат маань өнөөдрөөс эхлэн оргилд хүрэх үндсэн авиралтаа хийж эхлүүлсэн байна. Түүний төлөвлөж байгаагаар долдугаар сарын 26-ны шөнө К2 хайрханы оргил руу дайралтаа эхлүүлж, 27-ны өдөр гэхэд Монгол төрийнхөө далбааг дэлхийн хамгийн догшин уулын тэргүүнд мандуулахыг зорьж байгаа аж. Монгол түмний бахархалт хүү, дэлхийн шилдэг уулчдын нэг гавьяат Г.Өсөхбаяртаа амжилт хүсье.

С.Баяр 

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(94.191.128.220) 2017 оны 07 сарын 23

Амжилт хүсье мундаг бүсгүй бидний бахархал

0  |  0
kkk(202.70.46.217) 2017 оны 07 сарын 23

Aimar uhne neg bol domog bolno amjilt

0  |  0
yum-uz(216.240.89.20) 2017 оны 07 сарын 23

sain baitsgaana uu? Boljdee, bolj. TENGER ORSHOO.

0  |  0
1111(59.153.115.157) 2017 оны 07 сарын 23

бахархаж байна бусдын чадсныг Өсөхбаяр ч бас чадаж л таараа,гэхдээ л аймаар юм .

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 23

bolgoomjtoi l baigaarai daa, ingeh hereg baina uu

0  |  0
Top