Зуун буудалт даамын Дэлхийн цом гурав дахь өдрөө үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 23

 Зуун буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн энэ баасан гаригт МУБИС-ийн байранд  эхэлсэн. Монголын даамын холбоо, Дэлхийн даамын холбоо, Азийн даамын холбоотой хамтран “Mongolian Open 2017” тэмцээнийг зохион байгуулж байгаа.

 “Дэлхийн цом 2017” 100 буудалт даамын тэмцээнд найман улсын нийт 56 тамирчин өрсөлдөж байна. Тэдний дунд дэлхийн 10 удаагийн аварга, ОХУ-ын их мастер Алексей Чижов, дэлхийн есөн удаагийн аварга А.Георгиев, дэлхийн аварга, Латвийн их мастер Гунтис Валнерис, эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч, ОХУ-ын их мастер Айгуль Идрисова, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн аваргын медальтнууд оролцож байгаа юм.  Монгол Улсаас улсаас Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Азийн аваргууд Г.Ганжаргал, О.Түвшинболд, М.Нямжаргал, Р.Манлай нарын их мастерууд оролцож байгаа юм. Тэмцээн 28-ны өдрийг хүртэл үргэлжилэх юм байна. 

Т.Амараа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top