Германчууд ажлаа алдахаас айгаад хүүхэд төрүүлдэггүй

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 23

ХБНГУ-ын Forca социологийн судалгааны агентлаг "Eltern Family" сэтгүүлийн захиалгаар төрөлт буурсан үндсэн шалтгааныг тогтоох судалгаа хийжээ. Судалгаанд 22-25, 25-дээш насны, хүүхэдгүй 1000 гэр бүл хамрагдаж, тусгайлан асуултад хариулсан байна. Тэдний 79 хувьд нь “Материаллаг бааз бүрдээгүй байна” гэсэн бол 67 хувь нь “Сайн боловсрол эзэмшсэнийхээ дараа хүүхэдтэй болно” гэж хариулсан байна. 25-40 насны ангилалд “Хүүхэд гаргавал бие биенээсээ хамааралтай болчихно” гэсэн хариулт 57 хувиао толгой цохижээ. Хоёр бүлгийг нийтэд нь авч үзвэл 81 хувь нь ажлаа алдахаас айдаг гэсэн хариулт хамгийн их хувийг авч тэргүүлжээ. Тэгсэн атлаа 69 хувь нь хүүхэдгүй амьдрах уйтгартай гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top