-ОУВС гэрээгээ цуцалбал хариуцлагыг нь хэн үүрэх вэ, Ерөнхий сайд аа-
Хэлсэн, ярьсандаа байдаггүй, хийсвэр нэгнийг бид хөнгөн зантай хүмүүс хэмээдэг. Тийм хүмүүс төрийн эрхэнд байгаа тохиолдолд дагаад тухайн улс орон Олон улсад тунч тогтворгүй харагддаг нь тодорхой юм. Эл бүхнийг эшлэл болгон өгүүлдгийн учир нь Монгол Улсын Засгийн газар, ОУВС-ийн хоорон дахь гэрээ хэлэлцээрт үүсээд байгаа үл ойлголцолтой шууд холбоотой. Үл ойлголцол ч гэж дээ, үнэндээ бол хэлэлцэж тохирсондоо байгаагүй манай улсын Засгийн газар, түүний тэргүүн Ж.Эрдэнэбатын л хийж буй балаг л даа.
ОУВС-ийн хөтөлбөрийн эерэг үр дүн
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сараас ОУВС-тай хэлэлцээ хийж, энэ оны тавдугаар сарын сүүлээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр
Энэ бүхэн бол ОУВС-ийн хөтөлбөрийг дагаж, Монголын эдийн засагт ирсэн хийгээд ирэх эерэг үр дүн юм.
ОУВС-аас олгосон боломжийг алдсанаар Монголд...
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай зөвшилцсөнөөр эдийн засагтаа дээр дурдсан эерэг үр дүнгүүдийг авчрах боломжтой. Эхнээсээ ч эерэг үр дүнг хүртэж байлаа. Байлаа гэдэг нь одоо байхгүй болох эрсдэлд орсон болохоор тэр. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үйл ажиллагаанд ОУВС онцгой сануулга өгсөнд оршино. Хэрвээ ОУВС-аас олгосон боломжийг Монгол Улсын Засгийн газар алдвал манай улсын эдийн засагт асар хүнд цохилт өгөх нь тодорхой. Жишээ нь,
Сануулга сайны дохио биш
ОУВС, Монгол Улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээний дунд үүсээд байгаа нөхцөл байдлыг товчхон өгүүлье. ОУВС-гаас хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг нягтлаж, урьдач нөхцөлүүдийн хэрэгжилтэд улирал тутамд хяналт тавьдаг жишгээр энэ сарын 19-ний өдрөөс эхлэн манай улсад ажиллаж эхэлсэн билээ. Шинжээчдийн бүрэлдэхүүнд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй зургаан төлөөлөгч багтаж байгаа аж. Тэд яамд болон Төв банкинд тусгай графикийн дагуу ажиллаж, холбогдох уулзалтуудаа хийж буй юм. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд манай Засгийн газар долоон төрлийн татвар нэмэн, тэтгэврийн насыг 2018 оноос жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх зохицуулалт хийсний зэрэгцээ “Хүүхдийн мөнгө”-ийг 60 хувьд нь олгохоор болж, УИХ-аар батлуулсан билээ.
Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэтгэврийн насыг уян хатан болгох агуулга бүхий хуулийг УИХ-аар оруулан, улмаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон билээ. Мөнхүү автомашинд ногдуулах гаалийн албан татварын хэрэгжилтийн хугацааг хоёр сараар сунгаж, нөхөн төлөлтөд 600 гаруй сая төгрөг зарцуулсан юм. Харин ОУВС-гийн шинжээчдийн зүгээс Монгол Улсын Засгийн газрыг энэ мэт хэд хэдэн урьдач нөхцөлүүдээ зөрчиж, хөтөлбөрийн хэрэгжилтийг сааруулсан гэж үзэж буйгаа илэрхийлээд байна. Шинжээчид тухайлсан нөхцөлүүдийг эргэн харж, ОУВС-тай тохирсон хувилбараар нь явуулах САНУУЛГЫГ өгөөд байгаа юм.
ОУВС-ийн хөтөлбөрийн мөнгийг юунд зарцуулах ёстой вэ?
Одоогийн байдлаар ОУВС-гаас 38.6 сая ам.долларын зээлийг Монгол Улсын Засгийн газарт шилжүүлэн өгөөд байгаа аж. Тус сангийн зүгээс гурван жилийн хугацаанд 5,5 тэрбум ам,долларын зээл олгохоор төлөвлөөд буй. Тодруулбал, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-аас 441 сая гаруй ам.долларын санхүүжилтийг төлбөрийн тэнцлийн зориулалтаар олгох юм. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллага, Япон Улс, БНСУ зэрэг хоёр талт түншлэгч орнуудаас хөтөлбөрийн хүрээнд нийт 3 тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг төсвийн дэмжлэг болон төслийн санхүүжилтийн зориулалтаар, БНХАУ 15 тэрбум юанийн свот хэлэлцлийн хугацаагаа сунгах замаар дэмжиж хамтран ажиллахаар болоод байсан..
Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум гаруй ам.доллар байна. Үүнд: Санхүүжүүлэгч |
Үнийн дүн /сая ам.доллар/ |
Санхүүжилтийн төрөл, зориулалт |
|
ОУВС |
441 |
Төлбөрийн тэнцэл |
|
АХБ |
900 |
Төсвийн дэмжлэг – 600 сая ам.доллар Төслийн санхүүжилт – 300 сая ам.доллар |
|
Дэлхийн банк |
600 |
Төсвийн дэмжлэг – 440 гаруй сая ам.доллар Төслийн санхүүжилт – 160 сая ам.доллар |
|
Япон Улс |
850 |
Төсвийн дэмжлэг |
|
БНСУ |
500 |
Төслийн санхүүжилт |
|
Төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилтийн дүн |
3,291 |
Төсвийн дэмжлэг - Төслийн санхүүжилт - |
|
БНХАУ |
Своп хэлцэл сунгах |
15 тэрбум юанийн свот хэлэлцлийн хугацааг 3 гаруй жилээр сунгах |
|
НИЙТ |
5,500 |
||
Хөнгөлөлтэй зээлээр өгч буй энэ мөнгийг ОУВС-ийн зүгээс улс орны тогтвортой хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор захиран зарцуулах үндсэн шаардлагыг тавьж буй.
ОУВС-ийн Монголоос татгалзах шалтгаан
Гуравхан сарын өмнө уйлан дуугарч, хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсэж байсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар өдгөө ийнхүү дураараа дургиж байгаа нь ОУВС-ийнхны дургүйг хүргэхэд хүрчээ. Учир нь ОУВС-аас орж ирсэн мөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулж эхэлснийг олон улсын шинжээчид эхний шалгалтаараа тогтоосон нь энэ юм. Уг нь энэ мөнгө улс орны эдийн засагт "эмчилгээ" болох ёстой ч Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хэт улс төржсөн шийдвэрийг гүйцэлдүүлэхэд зарцуулагдаж байгаа нь харамсалтай. Үүнийг гэрчлэх хамгийн том жишээ бол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Хүүхдийн мөнгөний нөхөн олголтод 48,6 тэрбум төгрөгийн зарцуулсан явдал юм. Сонгууль болохоос яг нэг хоногийн өмнө эл мөнгийг тараасан нь Засгийн газар халамжийн бодлогыг зөөлрүүллээ гэхээсээ илүү Ерөнхийлөгчийн сонгуулийн пиар, улстөржсөн шийдвэр болохыг нь бататгаад өгч байгаа юм.
Сэтгүүлчийн дүгнэлт
ОУВС болон Ж:Эрдэнэбатын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрт үүсээд буй нөхцөл байдлыг өгүүлэхэд ийм байна. Олгож буй мөнгөө ОУВС-ийн зүгээс зориулалтаар нь зарцуулж байгааг хянах нь зүйн хэрэг. Харин амлаж, тохирч хэлэлцээр хийчихээд хэлсэндээ хүрэхгүй байгаа Ж.Эрдэнэбатын Засгийн газар Монгол Улсын нэр хүндийг Олон улсад шаварт унагааж байгаа нь даанч харамсалтай. Уг нь ОУВС-ийн зүгээс энэ зээлийг УИХ-д 65 суудал авсан МАН-д итгэж олгосон. Гэвч парламентаасаа давуу эрх эдэлсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газар үүрэг хариуцлагаа умартан, өөрсдийн эрх ашгийн төлөө увайгүй аашилж буй нь өнөөдөр ОУВС-ийн хөтөлбөр зогсох хүртэл эрсдэлтэй байдлыг буй болгочихоод байна. Гурван жилийн турш хэрэгжих учиртай зээлийн хөтөлбөрийн сахилга батыг гуравхан сарын дотор ингэтлээ алдуулж байгаа энэ Засгийн газарт ОУВС-аас итгэх итгэл бүр мөсөн нуран одлоо. Магадгүй зээлийн хөтөлбөрөө зогсоохыг ч үгүйсгэхгүй. Учир нь зээл зогсоох бүрэн эрх нь ОУВС-д буй. Ингэсэн тохиолдолд Монгол Улсын эдийн засаг далайд живж буй хөлөг онгоцын адил улам л уналтад орно. Ийм л эгзэгтэй, эмзэг цаг үед Засгийн эрхийг барьж буй Ж.Эрдэнэбат болон түүнийг тойрон хүрээлэгчид улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавих учиртай байлаа. Даанч тэд тэгж чадсангүй. Амлалт өгч Олон улсаас авсан зээлээ хүртэл албан тушаал, амин хувийн тансаглалдаа тавиад туусныг ОУВС-ийнхан олоод тогтоочихлоо. Санхүүгийн сахилга баттай байхыг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт онцгой анхаарууллаа.
Гэвч Засгийн газрын тэргүүн маань ОУВС-аас өгсөн сануулгад санаа зовохоосоо илүү ирэх есдүгээр сард болох МАН-ын Их хурлаар намын даргад өрсөлдөх гэсэн өөрийн өчүүхэн хүслийг л тээж яваа нь эмгэнэл гэлтэй. Уг нь улс төржилтөөс илүү улс эх орноо боддог Ерөнхий сайдтай байсан бол ОУВС-ийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, анхны шалгалтад нь ингэж бүдрэхгүй л байлаа. Хэрвээ энэ байдал даамжирч, ОУВС гэрээгээ цуцлах дээрээ тулбал хариуцлагыг нь хэн үүрэх ёстой вэ. Амин хувийн эрх ашиг, албан тушаалын төлөө улайрсан улс төрчид үү. ОУВС-аас орж ирсэн мөнгийг улс төржсөн шийдвэртээ ашиглаж суугаа Ж.Эрдэнэбатын Засгийн газар үүрэх үү... Бодох л асуудал.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 25 )
Ардчилсан намын 2012-2016 онд эрх барьсан жилүүдэд Монголчууд бид дандаа хохирч, төрийн сан хөмрөг хоосорч, Монгол улсын зээлжих зэрэглэл буурч байдгийг үеийн үед мартаж болохгүй, сайн санаж байх хэрэгтэй. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ өнгөрсөн жилд хулгай луйвар хийсэн, улсын хөрөнгө ашигласан төрийн өндөр албан тушаалтнуудад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ? Схйханбилэг, Алтанхуяг, Баттулгаас авхуулаад нэрсийн урт дараалал хөвөрнө дөө
Ардчилсан намын 2012-2016 онд эрх барьсан жилүүдэд Монголчууд бид дандаа хохирч, төрийн сан хөмрөг хоосорч, Монгол улсын зээлжих зэрэглэл буурч байдгийг үеийн үед мартаж болохгүй, сайн санаж байх хэрэгтэй. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ өнгөрсөн жилд хулгай луйвар хийсэн, улсын хөрөнгө ашигласан төрийн өндөр албан тушаалтнуудад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ? Схйханбилэг, Алтанхуяг, Баттулгаас авхуулаад нэрсийн урт дараалал хөвөрнө дөө
Khurelsukh shig khuchtei kharizmtai khun Erunkhii said bolokh yostoi.
Яасан нуршуу, хөгийн нийтлэл вэ. Хэт улс төржиж намчирхсан, олон улсын багууллагыг турхирсан. АН-ын сүйрүүлсэн эдийн засгийг босгох чиглэлээр хийсэн юмтай хэлэх үгтэй ЕС шүү. Хуцалдахаа боливол яасын
Уул нь овоо юм хийж байгаа Еренхий сайд юмсан. МАНгарууд ичихгуй унагах гээд дайрах байхдаа
genet songuuli dohood irheer ard irgedee sanadag ni uls torchidiin zan shuudee. Hrn ene udaad nugeliin nudiig gurilaar huurna gdg shig l yum bolloo doo...
тэнэг малнуудын ачаар амандаа орсон шар тосоо хэлээрэй түлхүүллэйдээ...
Хүрэлсүх чинь жинхэнэ мужик шүү дээ. Хүрэлсүх нь дээр
МАН Хүрэлсүхийгээ сонгоод 20 оны сонгуульдаа бэлдэцгээсэн нь дээр дэ
erdenebat idej hanahgvi erh medlee urwuulan ashiglaj bna shdee
Enhbold Erdenebat hoer erh medlee aldchih wii gehees vhchih geed bna. ene hvmvvst hze ch erh medel ugch bolohgvi
Enhbold Erdenebat hoer erh medlee aldchih wii gehees vhchih geed bna. ene hvmvvst hze ch erh medel ugch bolohgvi
Enhbold erdenebat 2 ene ulsiin ediin zasagaar tgolj hanahgui maa hariutslaga tootsoh ch hun alga
С.Баяр чи юмны голыг олж бичээч. Уул нь өөрөө сэтгүүлч гэсэн сэтэртэй юм байгаа биздээ? Энэ сэдвийн гол буруутан нь бид өөрсдөө та нар яах гэж энэ хэдэн балай юмнуудыг хөөрцөглөж сонгосон юм.Энэ намууд цөм нэг тэрэгний дугүйнууд. Эд нараас авах хүн нэгч үгүй цөм хулгайчид. Товчхондоо зохион байгуулалтанд орсон хулгайчид. Наад зах нь шинэ ерөнхийлөгчөө хар нэг муу хар захын спиртчин өнөөдөр мөнгөөр од болоод байна. ИЙМ Л ХУВЬТАЙ АРД ТҮМЭН БОЛООД БАЙНА.
MAN huuhdiin munge neren dor saya songuulid zartsuulah mungee gargaj avsan, ternees bish olon ulsiin baiguulagad egsen amlaltaa sanah estoi , munge taraana geedzarlaad baisan daljignasan hooson tolgoituud bainaa, iimerhuu populistuud uls orniig maan suidleh yum
Saya songuuliar olon ulsiin zeel tuslamjiin mungiig humuust taraaj ur dungui zartsuulsan, negee ediin zasgiig eruuljulne gesen yasan be, 4 jil ta nar taraahiig ny taraaj , ur dagavariig ny daraagiin 4 jil ard tumen uurch gardag bolsoor udaj baina
Хүрэлсүхээ дэмжээд үзвэл зүгээр бх аа
Хүрэлсүхээ дэмжээд үзвэл зүгээр бх аа
Сонгуульд ямарч үнээр хамаагүй ялах гэж улайрч баахан мөнгө цацсандаа хамаатангууд
хүрэлсүх нь дээр байх аа
ингэж ОУВС г хульхидаж чадаж байгаа нөхдүүд хэдэн монголчуудаа харин ч нэг хульхидах юм байхаа эрх мэдэл ийм л хүчтэй бна
ЭРДЭНЭБАТ гэхээсээ илүү ЗГХЭГ-н дарга Ж.МӨНХБАТ сайдаасаа илүү их далжигнаад байсан Энэ нөхөр сонгуульд хүүхдийн мөнгөөр далимдуулж төсвийн мөнгөнөөс хулгайлж сонгуульд зарцуулсан байж мэднэ
ЭХ ОРОН ХҮНД БАЙХАД ЭЛГЭН ОЛОН ТҮМЭН ЧИНЬ ХҮҮХДИЙН МӨНГӨ ӨГСӨНГҮЙ ЭНЭ ТЭР ГЭЖ ХЭЛЭХГҮЙ Ч , ХӨӨЦӨЛДӨХГҮЙ Ч ШҮҮ ДЭЭ.ЯАЖ ИЙГЭЭД ХҮҮХДҮҮДЭЭ ӨСГӨЖ Л ТААРНА ,АМЬДРАЛАА АВААД Ч ЯВНА .БАРАГ 50 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА ШҮҮ ДЭЭ.ҮГҮЙ МӨН Ч СОНИН ХҮМҮҮС ЮМ АА .
СОНГУУЛИЙН УЛАЙРАЛД СОЛИОРЧ ЭЭ ЭД
yum hiij chadahgui hun selenge ruugee zailah heregtei AN -N heden gishuudruu biee umuurch hereldej bgaa ni zevuutei haragdaj bsan ene udahguiee