ТАНЫ ХҮҮХЭД АЛЬ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 24

-Цэцэрлэгийн онлайн бүртгэл өнөөдөр шөнийн 00.00 цагт эхэлнэ-

Энэ жил анх удаа цэцэрлэгийн бүртгэлийг онлайнаар зохион байгуулахаар болсныг албаныхан зарласан. Тэгвэл одоогийн байдлаар цэцэрлэгийн бүртгэлийн системийн бэлтгэл ажил дууссан байгаа гэнэ. Эцэг, эхчүүдийн хувьд өнөөдөр шөнийн 00:00 цагаас эхлэн хүүхдээ цэцэрлэгт онлайнаар бүртгүүлэх боломжтой болж байгаа юм.

Ингэхдээ www.tsetserleg.ulaanbaatar.mn сайт руу орж, зааврын дагуу бүртгүүлэх юм байна. Цэцэрлэгийн бүртгэлийг бүтэн сарын хугацаанд зохион байгуулах учраас ачаалал харьцангуй бага байхыг албаны хүн онцолж байна. Мөн Нийслэлийн боловсролын газраас гаргасан зөвлөмжид зааснаар 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг л төрийн өмчийн цэцэрлэгт харъяаллын дагуу бүртгэх журамтай гэнэ. Тэгэхээр энэ жил онлайн бүртгэлээр 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ. Харин бусад цэцэрлэгийн насныхан өнгөрсөн жил цэцэрлэгт бүртгүүлэхээр сугалаа сугалаад хамрагдаж чадаагүй бол ирэх наймдугаар сарын 10-наас харъяаллын цэцэрлэг дээрээ очиж, бүртгүүлэх боломжтой гэнэ. Дашрамд дурдахад,  төрийн өмчийн цэцэрлэгүүд онлайн бүртгэлд өөрсдийн мэдээллээ өгчихсөн байгаа гэнэ. Энэ жил нийт 223 цэцэрлэг элсэлт авах юм байна. Шинээр долоон цэцэрлэг ашиглалтад орж байгаа аж. Ингээд эцэг эхчүүд хүүхдээ аль цэцэрлэгт өгөх боломжтойг доорхоос харна уу.

 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sodoo(202.21.124.133) 2017 оны 07 сарын 25

bzd 4 r horoo odoo 5 nastai ymaa ongorson jil ogoh gsen suglaand orood awaagvi odoo bsal suglaa ghvv suglaa ghehgv awah bolomj bhgvi ymuu

0  |  0
Top