Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түр хязгаарлана

2017 оны 07 сарын 24

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа СБД-ийн 5 дугаар хорооны нутаг “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

 

Уг ажлын хүрээнд дулааны шугамын хүчитгэлийн таг солих, цахилгаан шугамын шилжүүлэг, нөөц трубо байрлуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн гудамж Сөүлийн гудамжны уулзвараас "Өгөөж чихэр боов"ХХК хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 22:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар боллоо.

Иймд жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top