Монгол хүүхдүүд олон улсын физикийн олимпиадаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 25

Олон улсын Физикийн 48 дахь олимпиад (IPhO-2017) Индонез улсын Ёгякатра (Yogyakatra) хотод болж өнгөрлөө. Тус олимпиадад манай улсаас таван сурагч оролцсон юм.  Манай багийнхан бүгд медалийн болзол хангаж Монгол орныхоо нэрийг өндөрт өргөжээ.

Амжилттай оролцсон хүүхдүүдийн нэрс:

 • “Шинэ Монгол” сургуулийн сурагч Лхагвадоржийн Дөлгөөн мөнгөн медаль,

• “Сант” сургуулийн сурагч Луубаатарын Оюунтөгс мөнгөн медаль,

• Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч Сарангэрлийн Сумъяажав хүрэл медаль,

• Нэгдүгээр сургуулийн сурагч Бямбажаргалын Амарболд хүрэл медаль,

• Нэгдүгээр сургуулийн сурагч Эрдэнэчулууны Гарьд хүрэл медалийн болзол тус тус хангажээ.

Нийт хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн багийнхныг МУИС-ийн физикийн багш Д.Улам-Оргих ахалсан байна. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ангиа(66.181.179.29) 2017 оны 07 сарын 25

Улам- оргих багшийг сайн цалинжуулаад сайн ашиглах хэрэгтэй! Ховор хун шуу

0  |  0
Б.зочин(124.158.95.187) 2017 оны 07 сарын 25

Монголын маань хойч ирээдүй болсон үрс маань ямарч ухаалаг мундаг юмбэ. Та бүхнээрээ бахархаж байна.Алсын амьдрал нь аз жаргалаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин байхын өлзийт дээд ерөөлийг өргөе.Сайхан үрс юмаа.Аав, ээж, эмээ, өвөө, ахан дүүст нь ч талархал илэрхийлье.

0  |  0
Top