Нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн зөвшөөрөлгүй хашаа хатган өргөтгөл барьж, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн зөрчлүүд гарсан даруйд нийслэл, дүүргийн Газрын алба хамтран цаг алдалгүй зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайн газрыг чөлөөллөө.
Тухайлбал, Баянгол дvvрэг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К106 дугаар байрны зөвшөөрөлгvй барьж байсан өргөтгөлийн барилгыг зогсоож, албадан буулгав. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын урд байрлах “Victory center”-ийн нэг давхрыг зөвшөөрөлгүйгээр сунгахаар хашаа татаж, газрыг ухсан байсныг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв. Мөн Сүхбаатар дүүргийн 8 хороо, 846 дугаар байрны зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байсныг буулгалаа.
Энэ мэтчилэн зөвхөн нэг байгууллага, айл өрх хашаагаа зөвшөөрөлгүй сунгаснаас болж хэдэн мянган хүний эрх ашгийг ноцтой зөрчдөг зөрчлүүдийг цаг алдалгүй арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил үргэлжилсээр байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 4 )
зөв ийм сонин амбаарууд барьдгийг болиулах хэрэгтэй хэзээ болтол ингэж хоцрогдсон сэтгэхүйгээр амьдрах гэсийн,дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлж мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа юм чинь түүхэнд нэрээ үлдээдэггүй юмаа гэхэд,түмэнд хараалгахгүй ухаалаг,соёлтой амьдрах хэрэгтэй ш дээ
Zov sh de zovhon oorsdiigoo bodson duraknuud
зөв. ингэмээр юм даа.
Зөв2