Дэлхийн хамгийн олон үзэгчтэй суваг RT

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 25

Орчин үед ямар мэдээллийн хэрэгсэл хамгийн үнэн зөв мэдээллийг хурдан шуурхай түгээж чадна тэр мэдээллийн суваг үзэгчдийг татаж чадаж байгаа. Тэгвэл энэ жишгээр үйл ажиллагаагаа явуулдаг Оросын RT буюу Russia Today суваг хамгийн олон үзэгчтэй сувгаар шалгараад байна. Учир нь тус сувгийг 2013 онд Youtube  дээр нэг тэрбум хүн мэдээллийг нь үзэж байжээ. Үүнээс хойш тус суваг эрчээ алдалгүй үзэгчдийг татаж чадсаар байгаа юм.

RT суваг нь хоёр жилийн хугацаанд өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан хурц асуудлуудыг үнэн бодитоор үзүүлдэгээрээ үзэгчдийн дунд өндөр үнэлгээтэй байдаг байна. Өнөөдрийн байдлаар RT суваг нь дэлхийн 100 гаруй оронд 430 сая гаруй байнгийн үзэгчидтэй болоод байгаа аж.

2011 оноос АНУ-ын гол гол том хотуудад 85 сая гаруй хүн тус сувгийн нэвтрүүлгүүдийг кабелийн болон сансрын сувгаар захиалж тогтмол хүлээн авч үздэг болжээ. Мөн Европт англи хэл дээр нэвтрүүлгээ цацдаг нь 17 сая гаруй байнгын үзэгчидтэй болгосон байна.

2013 оны зургадугаар сараас Russia Today сувагтай Америкийн нэрт сэтгүүлч Ларри Кинг хамтран ажиллаж эхэлжээ. Улмаар зөвхөн RT  сувгаар үзүүлэх тусгай нэвтрүүлэг хийж эхэлсэн байна.

 АНУ-ын хамгийн том таван хотод Russia Today байнгын үзэгчдийнхээ тоогоор Euronews, France 24, Германы Deutsche Welle, Ойрхи Дорнодын Al Jazeera English, Японы NHK World болон Хятадын CCTV News сувгуудыг хол хаяжээ. Нью-Йоркт л гэхэд RT суваг долоо хоногт үзсэн хүмүүсийнхээ тоогоор Японы NHK World-с ес дахин их, Чикагод өдөр тутмын үзэгчдийнхээ тоогоор Аль-Джазир сувгаас гурав дахин их болсон байна.

RT сувгийг үздэг үзэгчдийн дунд судалгаа явуулжээ. Судалгаагаар тус сувгийг байнга үздэг дундаж нэг үзэгч нь 35-49 настай, дээд боловсролтой эрэгтэй байсан аж. Мөн энэ сувгийн мэдээллийг байнга хүлээн авч байхаар бүртүүлсэн бүх үзэгчдийнх нь 20 гаруй хувь нь магистр эсвэл доктор зэрэгтэй эсвэл бизнесийн эздүүд, менежерүүд, хувиараа бизнес эрхлэгчид, засгийн газрын байгууллагуудад ажилладаг түшмэдүүд байдаг байна.

Британийн телевизийн сувгуудын рейтингийг гаргадаг Broadcasters’ Audience Research Board-ын мэдээлж байгаагаар 2012 оны сүүлийн хагаст ойролцоогоор 2-2,5 сая британичууд RT сувгийг байнга хүлээн авч үздэг аж. Russia Today суваг Их британид BBC ба Sky сувгуудын дараа орох хамгийн том мэдээллийн суваг болсон байна. Мөн Youtube суваг дээр 740 000 хүлээн авагчтай болжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top