ОХУ цөмийн галт тэрэг бүтээнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 25

ОХУ-ын төрийн мэдлийн “Росатом” компани Оросын төмөр замтай энэ оны долдугаар сард багтаан цөмийн хөдөлгүүрт галт тэрэгний загварыг хамтран бүтээх гэрээнд гарын үсэг зурлаа. Оросын төмөр замын дэд ерөнхийлөгч Валентин Гапанович энэ талаар мэдэгдсэн байна. "Би энэ галт тэрэгний загварыг харсан. Надад таалагдсан" гэж В.Гапанович өгүүлсэн байна. Ийм галт тэрэг бүтээхэд хичнээн хэмжээний зардал орох болон аюулгүй байдлын талаарх мэдээлэл одоохондоо алга. 

Цөмийн эрчим хүчийг тээврийн салбарт ашиглах санааг эрдэмтэд өнгөрсөн зууны дунд үеэс дэвшүүлж эхэлсэн бөгөөд “Яндан” сэтгүүлийн 1958 оны дугаарт “Цөмийн хөдөлгүүртэй галт тэрэг нь илчит тэрэгтэй харьцуулахад хүнд жинтэй ч гаргах хүчний хувьд мэдээж хамаагүй их байх болно. Хэрвээ ийм галт тэрэгтэй болчихвол хамгийн хэцүү, хол газар, жишээ нь Арктик руу төмөр зам тавьж, түүгээр явж очсон галт тэрэг жилийн турш ямар ч нэмэлт тэжээлгүй ажиллах боломжтой. Байгаль орчинд учруулах хохирол нь мэдээж илчит тэрэгтэй зүйрлэшгүй байх болно” гэж бичиж байжээ. Оросуудаас гадна Ford компани цөмийн хөдөлгүүртэй Nucleon хэмээх загвар дээр 1958 оноос ажиллаж эхэлсэн ч нэг ч загвар хийж чадаагүй ажээ. Энэ үед АНУ-ын хэвлэлүүд “манай улс удахгүй цөмийн жижиг оврын хөдөлгүүртэй болно” гэж бичиж байсан ч мөн л биеллээ олоогүй юм. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bnm(103.26.193.120) 2017 оны 09 сарын 15

HASHLAG DOTOR NISDEG GALT TEREG SHUUDAN ZOOGCH GALT TEREGNEES OOR GALT TEREG USTANA

0  |  0
55(66.181.176.31) 2017 оны 08 сарын 13

TUSGAI ZAMIIN AVTOBUSNII ZAMIIN HOER TALAAR HASHLAG HIIVEL BOLOVSRONGUI BOLNO

0  |  0
Ха хө(36.100.113.62) 2017 оны 08 сарын 07

Оросууд чадна ш дээ

0  |  0
hahaha(66.181.181.163) 2017 оны 08 сарын 01

dyrak ivanyyd yag hiigeech

0  |  0
Atom(139.5.217.112) 2017 оны 07 сарын 31

ҮХЭЛ РҮҮГЭЭ ЮУНД ИНГЭЖ ЯАРДАГ БАЙНАА. МӨД ЭНЭ ДЭЛХИЙ БИШ ЮМАА ГЭХЭД ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАДАГ ОРНУУД БҮГД ЧЕРНОБЫЛЬ БОЛОХ БАЙХ.

0  |  0
Top