Архи худалдахыг хориглоно

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 25

ОХУ-ын жижиглэн худалдааны дэлгүүр, кинотеатрын эзэд туйлын ууртай байгаа гэнэ. Учир төрийн ДУМ-аар авч хэлэлцсэн алкогольтой ундааны худалдааг зохицуулах хуулийн төсөлд урлаг уран сайхан, спортын байгууламжид архины төрлийн бүтээгдэхүүн худалдахыг хориглох заалт орсон нь тэднийг ийн бухимдуулах болсон юм байна. Хууль өргөн баригдсан чигээрээ батлагдвал Оросын жижиглэн худалдааны байгууллагуудыг нэгтгэдэг төрийн бус байгууллагууд ширүүн тэмцэл өрнүүлэх юм байна. ОХУ-д кинотеатр, мөсөн гулгуурын талбай зэрэг олон нийтийн үйлчилгээний газарт архи хамгийн гүйлгээтэй бараа байдаг аж. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top