Өчигдрийн борооноор 40 настай эмэгтэй, 4 настай эрэгтэй хүүхэд амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 26

Нийслэлд өчигдөр хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны төвд үер болсон байна. Энэ үеэр сураггүй болсон бага насны 1 хүүхдийг олохоор нийслэлийн Аврах анги 105-ийн бүрэлдэхүүний эрэн хайх үйл ажиллагаа үргэлжилж байна. Үерийн улмаас 40 нас эмэгтэй, 4 настай эрэгтэй нар үерт өртөн нас барж, бага насны 4 хүүхэд бэртэж гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүргээд байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орно гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй байгаа тул иргэд, олон нийтийг аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлыг шалгах, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, үерийн аюултай бүсэд оршин сууж байгаа бол нүүх, цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бол(122.201.24.60) 2017 оны 07 сарын 28

Худлаа байх.... итгэсэнгуй

0  |  0
zochin (112.72.11.103) 2017 оны 07 сарын 26

vnenshde partizand aimar yum bolchood bn medkv bol duugai bai mal min

0  |  0
irgen(103.26.194.215) 2017 оны 07 сарын 26

Haana tiim surtei bolov I”m boroo zunduu l ordog sh Dee hudlaa yum bichihiin

0  |  0
Top