Өгөөжийн уулзварыг түр хаана

2017 оны 07 сарын 26

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Өгөөжийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэтгэл, дулааны шугамын хүчитгэлийн таг солих, цахилгаан, холбооны шугамын шилжүүлэг, нөөц турба байрлуулах ажлуудыг хийхтэй холбогдуулан долоодугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас 27-ны өдрийн 22:00 цагийн хооронд тус хэсгийн зам хаагдана.

Зам хаагдахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “СЭЛБЭ АМРАЛТ-МУБИС-ВОКЗАЛ” чиглэлийн замналд түр хугацаанд  өөрчлөлт орно. Чиглэлийн замналыг дараах зурагт харуулав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top