Шүүхээс ”Сентерра Гоулд”-ын Ноён уул дахь лицензийг цуцаллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 26

 "Ноён уул”-ын орчимд олборлолт хийхийг эсэргүүцсэн иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэл  шүүхийн шатанд очсон.  "Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс Ноён ууланд олборлолт явуулах гэж буй "Сентерра Гоулд" компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцлуулах хүсэлт гаргасны дагуу  Нийслэлийн захиргааны хэргийн шүүх   өнөөдөр маргааныг хэлэлцлээ.

 Шүүхээс "Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс гаргасан нэхэмжлэлийг хүчинтэй гэж үзэж, "Сентерра Гоулд" компанийн лицензийг цуцлах шийдвэрг гаргасан байна. "Сентерра Гоулд" компанийн зүгээс давж заалдана гэдгээ мэдэгджээ. Шүүх хуралд УИХ-ын гишүүн асан Г.Уянга болон Ноён уулаа аврая" хөдөлгөөнийнхөн оролцсон байна.

Т.Түвшин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top