“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтнууд ой хээрийн түймэр унтраалцлаа

2017 оны 07 сарын 26

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөөний ажилчид энэ сарын 16-ны өдөр ой хээрийн гал түймэр унтраалцахад гар бие оролцлоо.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Оорцог энгэрт гарсан түймрийг нутгийн иргэдтэй хамтран унтраасан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газраас мэргэжлийн зааварчилгаа аван ажилласан юм.

Тус сайн дурын үйл ажиллагаанд Төмөртэй өртөөний Хөдөлгөөн зохион байгуулалтын хэсгийн дарга Д.Баясгалан, Өртөөний жижүүр Б.Энхнасан, Туслах машинч Б.Буяннэмэх, Цахилгаан электроникийн засварчин Д.Баярт-Од, Туслах машинч Т.Золбаяр, Нярав М.Мөнх-Эрдэнэ, Вагон үзэгч Б.Энхжин, Дохиоллын механик Н.Нямдорж, Замчин Н.Энхжавхлан, Б.Мөнхбаяр, П.Лхагвадорж, Б.Моломжамц, Э.Ууганбаяр нар нэгдлээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top