Монголын шүүгчид АНУ-д шүүхийн туршлага судалж байна

2017 оны 07 сарын 26

2014 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөл, АНУ-ын Конгрессын дэргэдэх "Нээлттэй дэлхийн манлайлал төв”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Улмаар Монголын шүүхийн шүүгч нар жил бүр АНУ-ын шүүхийн тогтолцоо, шүүхийн захиргааны үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох сургалтад хамрагдах болсон билээ.

Энэ удаагийн ээлжит сургалтад эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 10 шүүгч хамрагдаж байна. Уг сургалт нь 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд АНУ-ын нийслэл Вашингтон болон Орегон мужийн Портланд, Нью Жерси мужийн Принстон хотод болж байна.

АНУ-ын нийслэл Вашингтон хотод 2 хоног үргэлжилсэн сургалтын эхний үе шатанд сургалтад явсан нийт шүүгч оролцсон бөгөөд хоёр дахь үеийн сургалтад шүүгч нар хоёр хэсэгт хуваагдан Орегон мужийн Портланд хотод 5 шүүгч, Нью Жерси мужийн Принстон хотод 5 шүүгч тус бүр хамрагдаж байгаа юм.

Вашингтон хотод: "Нээлттэй дэлхийн манлайлал төв”-ийн гүйцэтгэх захирал, Элчин Сайд Жон О’Кийф, АНУ-ын Төрийн Департаментын шүүхтэй харилцах асуудал хариуцсан ажилтан Жон Жасик, АНУ-ын холбооны Мерилэнд дүүргийн шүүхийн шүүгч Петер Мессит, Холбооны шүүхийн захиргааны төвийн Ёс зүйн хорооны ажлын албаны дарга Эрин Палмер, мөн төвийн Шүүхийн хамтын ажиллагааны газрын захирал Мира Гүр-Эри нар АНУ-ын холбооны болон мужийн шүүхийн хосолсон тогтолцоо, холбооны шүүхийн захиргаа, шүүгчийн ёс зүй, шүүгчийн сонгон шалгаруулалт болон давтан сургалтын талаар лекц уншиж, манай шүүгч нартай сонирхолтой ярилцлага өрнүүлжээ.

Мөн манай төлөөлөгчид хөтөлбөр ёсоор АНУ-ын холбооны шүүхийн захиргааны төв, холбооны дээд шүүх болон төрийн бусад байгууллагуудаар зочилж, харилцан туршлага солилцсон байна.

АНУ нь холбооны болон муж улсын шүүхийн хосолмол тогтолцоотой байгаа нь ихээхэн сонирхол татсан бөгөөд Сенатын танхимын 2 гишүүний саналыг үндэслэн АНУ-ын Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлснээр Сенатын танхимын хуралдаанаар Холбооны шүүхийн шүүгчдийг бүх насаар нь томилдог, харин Мужийн шүүхийн шүүгчдийг тухайн муж улсын онцлогоос шалтгаалан 14, 12, 8, 6 жилийн хугацаатайгаар олон нийтийн санал асуулгын үр дүнд буюу сонгуулиар сонгодог нь бусад улс орноос өвөрмөц аж.

Орегон мужийн Портланд хотод: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл, Завхан аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр, Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн ажилтан М.Номинцэцэг,

Нью Жерси мужийн Принстон хотод: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Тунгалаг, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг, Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн ажилтан М.Хоролсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хоёр баг өөрсдийн зочилсон муж улсын шүүхийн тогтолцоо, хуульчдын холбоо, хорих байгууллага болон тэдгээрийн онцлог, орчин үеийн ололт амжилтаас суралцах, туршлага солилцох, сургалт амжилттай үргэлжилж байна.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.94.173) 2017 оны 07 сарын 27

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Хуульч(103.57.95.110) 2017 оны 07 сарын 26

Огт тэс өөр тогтолцоотой precedent low дээр тулгуурласан АНУ-ын шүүхээс юу сурдаг юм бэ??? Харин ижил төстэй, эх газрын эрх зүйн тогтолцоотой ХБНГУ, Франц, ОХУ-аас туршлага судалсан гэвэл арай үнэмшилтэй болох байжээ.

0  |  0
зочин(119.40.98.162) 2017 оны 07 сарын 26

ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ЗУГААЛХАА БОЛИОЧЭЭ

0  |  0
Top