Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг анх удаа олголоо

2017 оны 07 сарын 26

АМГТГ-аас Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын Эрдэнэтийн овоонд 111.68 гектар талбайд ашигт малтмалын үүсмэл ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “АЧИТ-ИХТ” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Өчигдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын 3475 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Тусгай зөвшөөрлийн төрөл

Тоо ширхэг

Монгол орны газар нутгийн эзлэх хувь

Хайгуулын тусгай зөвшөөрөл

1879

6.5%

Ашиглалтын тусгай зөвшөөрөл

1596

1.0%

Нийт

3475

7.5%

Манай кадастрын бүртгэлийн системд цацраг идэвхит ашигт малтмалын орд илрэл бүхий талбай, Цөмийн энергийн тусгай зөвшөөрлүүдийн талбай,  газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбай, хайгуул болон, эрлийн талбайн мэдээлэл, солбицлыг нэмж бүртгээд байна.

Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох тухай” 210 дугаар тогтоолыг баталсан.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 151 дүгээр тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 160 дугаар тушаалаар “Үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох тухай” 2015 оны 15 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн батлуулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top