Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 27

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, өдөртөө ихэнх нутгаар хална.

2017 оны 07 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 23-28 хэм, Алтайн өвөр говиор 33-38 хэм,  говийн бүс нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 хэм дулаан байна.


2017 оны 07 дугаар сарын 28-наас 08 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top