ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна...

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 27

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 4. Бархасвадь гараг.  Харцага одтой, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.

                          Барилдлага: Хотол чуулган
                          Шүтэн барилдлага
: Сансар
                          Суудал: 
Огторгуй

Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Онцын хурц үйл явдалгүй бүүдгэр өдөр. Мэдээж таныг аз жаргал, баяр баясгалангүй болно гэсэн үг биш. Урьд өдрүүдийнхээс л бүүдгэр байна гэсэн үг. Гол зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж, хувь заяанаас нэгэн зэрэг бүх сайн сайхныг бүү хүс гэж од эрхас зөвлөж байна.


ҮХЭР (4/20-5/20)

Та шантралгүй ажлаа сайн хийх хэрэгтэй. Таныг маш гоё ирээдүй хүлээж байна. Секс холбоо ихээхэн болгоомжтой байдлыг шаардана. Мэргэжлийн хүрээнд шинэ эргэлт гарах магадлал өндөртэй өдөр болно. Өөрийгөө нээж харуулах олон шинэ боломжууд таны өмнө нээгдэнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Олонхи ганц бие хүмүүс хостой болохоор шийднэ. Энэ нь бүтэлтэй болбол тань шиг хүний үнэ цэнэ өндөрт гарна. Өөрийн нөлөөлөлийн хүрээгээ боломжтой бүхий л аргаар өргөжүүл. Таны амжилтын гол хөдалгүүр нь зөв сурталчилгаа байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өглөөгүүр азтай байна. Гэвч үдээс хойш бичиг баримтаа алдах, хичээл сурлагатай холбоотой, аян замд таагүй явдалтай учрах гэх мэт үйл явдлууд тохиолдоно. Дараа нь үл ойлголцох байдал үүсгэхгүйн тулд удирдлага болон дотны хүмүүстэйгээ ойр холбоотой бай.


АРСЛАН (7/23-8/22)   

Худал хуурмагийн өдөр. Өнөөдөр таныг төөрөлдүүлж магадгүй. Романтик найз чинь ч хуурамч байна. Ажил хэргийн харилцаа холбоонд түншдээ бүү үнэмш. Худал хуурмагаас зайлсхийхийн тулд албан ёсны бичиг баримт шаард. Тамга, гарын үсэг, огноо зөв байгааг шалга.


ОХИН (8/23-9/22)

Сарын эцэст санхүүгийн хүндрэл гаргасан ч ажил байдалд дүгнэлт хийж ажлаа сайн төлөвлө. Хувийн санаачлагадаа анхаар. Шинэ харилцааг эхлүүлэхэд хямралт байдал нүүрлэхгүй байхаар зохицуул. Ажлын өдрийн дараа үдшийг ганцаараа амарч өнгөрүүл. Хэдийгээр нэр хүнд таны хувьд их ач холбогдолтой зүйл биш ч бэхжүүлэх бүхнийг хий.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Зөрүүд өөртөө хэт итгэсэн, өөрийгөө хэтрүүлэн үнэлсэн өдөр. Хэрвээ та өөртөө тохироогүй ажлаар оролдож, өөртөө байхгүй авьяасыг олонд харуулах гэж оролдвол олны доог тохуу болж, бусдын уур уцаарыг хүргэхээс өөр ямар ч сайн зүйлд хүргэхгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Албан хаагчдад өөрийн сайн талуудаа харуулах боломж гарна. Нийгмийн байр сууриа дээшлүүлэх асуудал тавигдана. Энэ нь биелэх бүрэн боломжтой юм. Олонхи хүмүүс санаандаа таарсан ажил олно. Энэ нь тэдний нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлнэ. Улс төрч, төрийн зүтгэлтэн болох сонирхолтой хүмүүс энэ өдрийн таатай хандлагыг ашиглан ирээдүйн улс төрийн карьерынхаа үндэс суурийг тавь.


НУМ (11/22-12/21)

Байнгын хөрөнгө оруулалтууд нь үл хөдлөх хөрөнгөд ашиг олох боломж олгож, ажил дээрх уур амьсгал сайжирна. Таны ажлын амжилт таны найрсаг зан чанар, бусдыг өөртөө татах чадвараас хамаарна. Хэрэв та амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг зорьж байсан бол өнөөдөр түүнийгээ биелүүлэх цаг нь иржээ. Шийдвэр гаргахаас бүү ай.


МАТАР (12/22-1/19)

Уйдаж суух бол таны ажил хэрэг биш. Дарга тань шинэ шинэ ажил үүргүүдээр дарах магадлалтай. Иймээс тайвшралгүй ажиллаад бай. Хамт ажиллагсдадаа бүү гомдол мэдүүл. Үүнийг тань хэн ч тоохгүй нь. Та удирдагчидынхаа санаачилгатай ажилтнуудыг үнэлэх тааламжит мөчийг ашиглаж чадна.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр ямар ч арилжаа наймааны ажил хүссэн үр дүнг авчрахгүй. Санамсаргүй мэдээ ирж бусадтай харьцах харьцааг хүндрүүлнэ. Энэ өдөр гадагш явахгүй байж, халуунаас галаас хол бай.


ЗАГАС (2/19-3/20)

Сарын сүүлчээр олон хүн бүтээлч төлөвлөгөөгөөр дүүрэн байх нь шинэ зүйлд суралцахад нэмэр ч болно, нэрмээс ч болно. Галт тэрэгний өмнө орж гүйснээр од болох ч заримдаа дотор нь суугаад орчин тойрноо харж байсан нь биеэнд амар байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top