“Хүүхдийн мөнгө”-ний хөөрхийлөлтэй хувь тавилан

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 27

-Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхдээр “улстөр хийх”-ээ зогсоо!-

Хүүхэд эх орны ирээдүй. Хүүхэд улс орны хөгжлийн түүчээ. Хүүхэд бол бидний бүх зүйл хэмээн уран донгодох “шувуухайнуудаар” Монголын улс төр дүүрчээ. Тэднийг “Шувуухай” хэмээсэн нь улстөржсөн шийдвэр гаргахдаа уран гоё “жиргэчихээд”, хэргээ дуусахаар нүүдлийн шувуу шиг яваад өгдөгт оршино. Энэ бүхнийг гэрчлэх хамгийн том жишээ бол “ХҮҮХДИЙН МӨНГӨ” юм.

Хүүхдийн мөнгө гэж юу вэ?

Хүүхэд болгонд сар бүр нийгмийн халамж хэлбэрээр олгодог 20 мянган төгрөгийг бид “Хүүхдийн мөнгө” хэмээн нэрлээд буй. Энэ мөнгө эзэндээ хүрдэг бол хамгийн сайхан нэртэй мөнгө. Эзэндээ хүрээд нэмэр болчихоор хэмжээтэй бол туйлын хэрэгтэй мөнгө л дөө. Гэвч өдгөө “Хүүхдийн мөнгө” гол зорилгоо биелүүлж байна уу гэвэл даанч үгүй. Уг нь “Хүүхдийн мөнгө” иргэдэд хүүхэд гаргах, өсгөн хүмүүжүүлэх, эрүүл мэнд боловсролын орчинг сайжруулах, эргээд ажилдаа орох, хүүхэд асрах үед нэмэлт боловсролд хамрагдах боломж, цаашлаад хүүхдийнхээ ирээдүйн амьдрах орчинд итгэх итгэлийг буй болгоход л зарцуулагдах учиртай. Даанч бодит байдал дээр ажилгүй, орлого багатай өрхийн амьжиргааг залгуулах бэлэн мөнгөний багахан халамж болж хувирсан нь туйлын үнэн.

“Ядаж байхад яр” гэгчээр “Хүүхдийн мөнгө”-ний олголт, төрөөс энэ тал дээр баримталж байгаа бодлого нь байнга өөрчлөгдөж, сонгуулийн шоу, улстөржилтийн бамбай болсон нь бодит байдлыг бүр дордуулах болов. Уг нь аливаа халамж тогтвортой байх тусмаа нийгэмд эерэг нөлөө үзүүлдгийг судлаачид хэлдэг.  Гэвч Монгол Улсын хувьд эсрэгээрээ халамжийн бодлого хамгийн тогтворгүй байгааг гэрчлэх сонгодог жишээ бол “Хүүхдийн мөнгө” юм. Өөрөөр хэлбэл, “Хүүхдийн мөнгө” тараагдсанаар эерэгээсээ илүү сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн нь өдөр ирэх тутам  батлагдах болов. Баримт түшье.

“Хүүхдийн мөнгө”-ний олголтын тогтворгүй байдлыг харуулах тогтоол, шийдвэрүүд


Хүүхдийн мөнгөний олголт, түүнийг дагаж мөрдөх хууль, журамтай холбоотойгоор сүүлийн тавхан жилийн дотор таван ч томоохон тогтоол шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраас баталжээ. Батлагдсан тэрхүү тогтоол шийдвэрүүдийн цаг хугацааны циклийг хараад үзэхэд Засаг солигдох, УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байгаа нь хамгийн гол анхаарлыг татаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Хүүхдийн мөнгө” бол улс төрчдийн сонгуульд ашигладаг шоу болсон нь үүгээр батлагдах.

Тогтворгүй байдлаас үүдэх сөрөг үр дагавар

Төрөөс баримтлах халамжийн бодлого тогтворгүй, тэртусмаа “Хүүхдийн мөнгө”-ний олголт ойр, ойрхон өөрчлөгдөж байгаагаас үүдэж, нийгэмд олон сөрөг үр дагавар гарч ирэх болов. Голлох хоёр сөрөг нөлөө бол,

Нэгдүгээрт, эдийн засагт хүндрэл үүсч байна

 

Хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөг олгох шийдвэрийг 2012 оны сүүлээр гаргаснаар 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудын Монгол Улсын төсөвт нийтдээ 1 наяд 80 тэрбум төгрөг тусгагдан зарцуулагджээ. Монгол Улсын жилийн төсөв 6 их наядаар хэмжигддэг. Эндээс дүгнэхэд, хүүхдийн 20 мянган төгрөгийг энэ байдлаараа тараагаад байвал хэдхэн жилийн дотор бүтэн жилийнхээ төсвийг зарцуулах нь тодорхой харагдаж байна. Хамгийн гол нь ийм их хэмжээний бэлэн мөнгө тарааснаар иргэдийн амьдрал сайжирч, эдийн засагт эерэг үр дүн гарч байгаа бол хамаа алга. Харамсалтай нь бодит байдал дээр энэ мөнгө үр дүнгээ өгөхгүй, өнөө маргаашаа аргацаасан, ирээдүйгүй “хөрөнгө оруулалт” болох нь батлагдаж, улсын төсөвт “Улаан гэрэл” асааж орхив. Уг нь улстөржилтийг урьтал болгодоггүй улс орныхоо эдийн засаг, хэтийн ирээдүйг боддог төрийн түшээдтэй байсан бол 1 наяд 80 тэрбумаар хэмжигдэх эл мөнгөөр хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолбор барьж, “Цоожтой хаалга”-ны цаана нулимстай суугаа өр өвтгөм Монголын ирээдүйн замд “Гэрэлт цамхаг”  босгох байлаа.

Хоёрдугаарт, төрд итгэх иргэдийн итгэл суларч байна.

Энэ бол эдийн засгийн сөрөг нөлөөнөөс ч илүү хор уршигтай зүйл. Төрд итгэх иргэдийн итгэл сулрана гэдэг бол тухайн улс орны оршин тогтнох “Дархлаа”  үгүй болж буйн илрэл юм. Засаг солигдох бүрт дагаад төрийн залгамж халаа алдагдаж, түүнийг дагасан бодлогын баримт бичиг өөрчлөгддөг нь өдгөө иргэдийг Монголынхоо төрд итгэх итгэлийг нь мохоож байна. Энэ бүхний бодит жишээ яах аргагүй, “Хүүхдийн мөнгө”-н дээр харагдаж байгаа юм.

Хүндрэлийг хүүхэд дээр тохдог төр хөөрхий

Хямрал. Бүр тодорхой хэлбэл, эдийн засгийн хүндрэл. Энэ үгийг сүүлийн хэдэн жил монголчууд маш ихээр хэрэглэж байна. Улс оронд хямрал нүүрэллээ, эдийн засгийн хямралыг даван туулах гарц хайж байна гээд л....

Харин энэ болгонд төсөвт тодотгол хийх, тэр дундаа хүүхдийн мөнгөн дээр таналт хийх замыг сонгож ирсэн нь үнэхээр өрөвдөлтэй төрийн үнэн төрх гэлтэй. Сав л хийвэл хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно, 40 хувьд нь олгоно. Танана, хасна, хэмнэлт хийнэ гэх. Сайд дарга нарын тансаглал, төрийн өндөрлөгүүдийн хэрэглээнээс хэмнэлт хийгээгүй атлаа хүүхдийн 20 мянгаас хумсалсан шийдвэр гаргаж байсныг эргэн нэг сануулья.

2015 онд УИХ-ын 103 дугаар тогтоол гарч, хүүхдийн мөнгийг амьжиргааны төвшингөөр нь ялгаж олгохоор болов. Төд удалгүй буюу тус тогтоолыг хэрэгжилтийг хангах Засгийн газрын шийдвэр гарч, 2016 оноос хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох болов. Улмаар улс орны эдийн засагт хүндрэл үүссэн гэх үндэслэлээр ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахын тулд  хүүхдийн мөнгийг 40 хувьд нь олгох Засгийн газрын шийдвэр 2017 оны 2 дугаар сард гарав.

60, 40 хувь болгон бууруулах болсон шалтгаанаа төсөвт хэмнэлт хийж буйтай тайлбарлах. Энэ мэт хүүхдээс хэмнэлтээ эхлүүлэхийг эрхэмд үзсэн хөөрхийлөлтэй Засгийн газрын хамгийн том жишээ бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар. Тэдний ОУВС-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигтээ/Меморандум/ хамгийн түрүүнд Хүүхдийн мөнгийг хасахаар тусгасан нь тунч өрөвдөлтэй.  Нөгөө талаас /ОУВС/ хэмнэлтийн нормыг урьдчилан тохиролцоод тэрийгээ л шаардсан, Тэр нь ч зүйн хэрэг. Харин хаанаас хэмнэлт гаргахыг Сангийн сайд  Чойжилсүрэн хийж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайшаан дэмжсэнийг түмэн мэднэ.  Ард түмний татвар/долоон төрлийн татвар/-ыг чинээнд нь тултал есгеед барилгын фирмын татварыг 1 хувь болгон багасгаж, хүүхдийн мөнгийг 40-хөн хувьд нь олгох теслийг УИХ-д оруулж хэлэлцүүлж байсан сайд нар Гүйцэтгэх засаглалыг удирдаж байгаад урам хугарч байна. Тэдэнд итгэхэд дэндүү бэрх, тэдэнд найдахад даанч хэцүү болсныг “Хүүхдийн мөнгө” дээрээс л тодхон харагдах.

Та бод доо. Ганцхан улирлын өмнө “Хүүхдийн мөнгийг 40 хувьд нь л олгохгүй бол Монгол Улс дампуурах гээд байна” хэмээн гасалж байсан тэд, хэдхэн хоногийн өмнөх сонгуулийн үеэр бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгөх бүрэн боломжтой гэж уран гоёор уянгалан донгодож байгааг юу гэж ойлгох вэ. Улайрсан улстөрчдийн ийм тохуурхал иргэдийн эгдүүцлийг хүргэж байна шүү дээ. Эцсийн эцэст, эх орноо бодохгүй популист амлалт өгч, явуургүй шийдвэрүүд гаргаж байгаа ийм Засгийн газрын  балгаар Монгол Улсын маань эдийн засаг улам хүндэрч, иргэдийн нуруун дээрээ үүрэх ачаа төдий чинээ нэмэгдсээр байгаа нь халагламаар...

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(59.1.100.171) 2017 оны 07 сарын 28

Ингэж байхаар ажилын байр хэрэгтэй юм бишүү ард түмнээрээ наадхаа боль анхнаасаа ойлгомжтой байсан юман дээр

0  |  0
ZOCNIN (108.181.115.137) 2017 оны 07 сарын 28

GADNII ONDOR HOGJILTEI ULS BOLGON IRGEN BOLSON HYYHEDDEE MONGO OLGODOG ZARCNIMTAI .IIM L BH YOSTOISON .

0  |  0
баагий(27.123.213.131) 2017 оны 07 сарын 28

МӨНГӨ хүнд өгөх нь бүрэн төгс зөв үү , гэдгийг дахин ярилцах хэрэгтэй байх, ЭНЭ МӨНГӨӨР юу хийх вэ ... худалдан авалт хийж хэрэгцээгээ өчүүхэн хэлбэрээр хангах туйлын утга оршино.Тэр хэрэгцээ хүүхэддэд чиглэсэн байж болно чиглээгүй байж болно, ХҮҮХЭДИЙН МӨНГӨ юм бол хүүхдийн хэрэгцээ шаардлагийг 100% хангасан хэлбэрт шилжүүлье, ядууралыг дэмжиж байгаа бол өөр хэрэг... Энэ мөнгөөр тодорхой хугацаанд тодорхой тооны хүүхдүүд тодорхой түвшинд хүрсэн нийгэмийнхээ хэрэгцээ шаардлагийг хангасан хүн болоход хувь нэмрээ оруулсан байх ёстой .

0  |  0
Djdbd(1.30.7.189) 2017 оны 07 сарын 28

Bayan humust 20myanga hamagui yum shg sanagdaj bga BH l DA , tsana chin NAD mongor chin huhdudinhe hold huwtsig avdag ail zondoo shu . oorsdo ideh bolhoro heden timer n iddeg bj hutsara

0  |  0
MAN-iin gishuun(31.173.82.199) 2017 оны 07 сарын 27

MAN-GARUUDAA... BELEN MUNGU TARAAJ BAIHAAR SHATAHUUNIIHAA UILDBERT HURUNGU ORUULAACHEE. BUZAR NOVSHNUUS

0  |  0
зочин(49.0.214.170) 2017 оны 07 сарын 27

хүүхдүүдэд өгөх нь зөв шүү. Уулаасаа 60 хувьд нь өгөөд үлдсэн 40 хувийн хүүхдүүдэд оногдохыг хадгаламж хэлбэрээр хадгалж байгаад өгнө гэж сонссон санагдана. Тийм болохоор өгсөнийг яагаад буруутгаад байгаа юм вэ. Халгалж байгаад өгөгх одоо өгөхийн ялгаа юу юм. Хөөрхөн үрс олон болж бүгд мөнгөө аваг л дэ

0  |  0
Бат(202.9.42.136) 2017 оны 07 сарын 27

Хүүхдийн мөнгөө зогсоо төрийн төлөө хүүхэд гаргасан биш

0  |  0
зочин(202.9.42.15) 2017 оны 07 сарын 27

хөгшчүүдэд өгдөг зүйлээ болиод ирээдүй хойч үедээ хөрөнгө зарах хэрэгтэй ш дээ

0  |  0
зочин(202.179.24.106) 2017 оны 07 сарын 27

МАН шиг хүүхдүүдээрээ тоглодог Улс төрийн хүчин гараагүй л юмдаа,

0  |  0
aagii(27.123.214.84) 2017 оны 07 сарын 27

Huuhed mongo awah erhtei,bid ch bas ogoh yostoi Sost ued ch uls oron huuhdeedeedelj ogdog baisan.Odoo zah zeeld herhen yaj hend ogoh ve?bayn chineeleg ni awahgui baij bolno aaw eej ni ajiltai orlogotoi bol hun bur awah geed baihgui bh ajll orlogogui uchraas ene bh ...

0  |  0
b(202.9.42.55) 2017 оны 07 сарын 27

huuhed mungu avh hergtei bid nar socialist yed ch olon huuhdtei ail mungu avdg bsn uursdiinhuu zardliig tanaad huuhded mungu uguh hergtei deedchuul

0  |  0
SSS(202.21.101.174) 2017 оны 07 сарын 27

Zorilgodoo hurenguut bolij baih shiv de . Esvel bugdend ni ogohgui baival yasiin.Er ni halamj havtgairsan yanz buriin mongo amalj terniigee yamarch hamaagui argaar ogoh gesnees bolj ulsiin ediin zasag suirch bga. Odoo mongo amaldgaa boli! Ner tor .ed mongond durlagsadaa .UUl uurhai bayalag chini duusah ni.

0  |  0
irgen(66.181.176.13) 2017 оны 07 сарын 27

BID DENDUU HULZENGUI BN ENE MUU SAIN HAVALZNUUDIIG USTGAH TSAG N BLSON

0  |  0
Top