Цагаач иргэд хүний наймааны золиос болдог

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 27

Мексикийн хүний эрхийн байгууллага улсад нь энэ жилийн эхний хагаст 11 мянган хүн хулгайлагдсан гэж зарлалаа. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Төв Америкаас Мексикээр дамжин АНУ-д цагаачлахаар явж байсан хууль бус цагаачид байжээ.  Нутгийн гэмт бүлэглэлүүд цагаачдыг гэр бүлээс нь мөнгө нэхэмжлэх юм уу хар тамхины тариалан дээр ажиллуулах зорилгоор хулгайлдаг байна. Бөөнөөрөө хил гарахаар явж байсан 72 хууль бус цагаачийг хөнөөгөөд нэг дор булсан байсан хэрэг өнгөрсөн онд гарснаас хойш эрх баригчид энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа юм байна. Гэмт этгээдүүд АНУ-руу найдвартай гаргаж өгнө гэж хуураад Мексикт ирсэн хойноо гэмт үйлдлээ хийдэг байна. Хүний эрхийн байгууллагын ажилтнуудад Гватемалаас ирсэн нэгэн цагаач “Тэд бидний дунд байсан хоёр эмэгтэйг өдөр бүр хүчирхийлдэг байсан” гэж ярьжээ. Цагаачдын 44 хувь нь Гондурас, 16.2 хувь нь Сальвадор, 5 хувь нь Куба, 4.4 хувь нь Никарагуа, 10 хувь нь Мексикийн иргэд байдаг аж.     

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 27

zovhon ene ornuud ch bish hogjiltei ornuudad ch baidag um baina lee, yalanguya zaluu hyyhnyyd ih ortoj baigaa geed bainga l gardag shdee, er ni zagaachlah yamar hereg baina

0  |  0
Top