Геологийн мэдээлэл ил тод, хүртээмжтэй болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

2017 оны 07 сарын 27

Гадаад, дотоодын  хөрөнгө оруулагчдад найдвартай, үнэн зөв, хэрэгцээ шаардлага хангахуйц мэдээлэл авах боломжийг нээлттэй болгох зорилгоор  Австрали- Монголын  эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /АМЕР/-ийн хүрээнд АМГТГ-т геологи, геохими, гидрогеологи, орон зайн мэдээлэл зэрэг геомэдээллийг вебсайтад байршуулахаар  ажиллаж байна. Мэдээлэл ил тод болсноор  геологийн эрэл хайгуулын ажлын зардлыг бууруулж, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нээж өгдөг.

Хайгуулын ажлын гүйцэтгэлийг газар дээр нь бодитоор хийгдсэн үгүйг шалгах ажлаар нийт 2 чиглэл буюу Дорноговь-Дундговь-Өмнөговь, Хэнтий-Сүхбаатар-Дорнод чиглэлээр хяналтын ажллыг гүйцэтгэсэн байна.

Геологийн  мэдээ, мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай бодитоор хүргэх зорилтын хүрээнд МонГеоКат системийг хөгжүүлж байна.

Энэхүү систем нь АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвд  байгаа мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой 2 бүрэлдэхүүн хэсэгтэй нэгдсэн систем юм.

1.ВебГМС систем нь орон зайн дүн шинжилгээ хийдэг ArcGIS программд суурилсан, цахим сүлжээний орчинд орон зайн хайлт хийх боломжтой газарзүйн мэдээллийн систем юм.

Энэ системийн орчинд орон зайн хайлт хийж, төрөл бүрийн суурь зураг,жижиг дунд масштабын геологийн зургууд, сансрын зураг, ашигт малтмалын ордуудын байршил, Google-ын суурь зургууд болон бусад мэдээлэлтэй танилцах боломжтой.

2.Метадата- каталоги  систем нь орон зайн мэдээллийн каталоги хийхэд хэрэглэдэг GeoNetwork программ  дээр суурилсан, геологийн мэдээллийн тухай хураангуйг хайх систем юм.  Энэ системээс уг мэдээллийн зохиогч, эзэмшигч, хэмжээ, хэлбэр, хэлний сонголт бусад мэдээлэлтэй хэрхэн холбогддог, хайгуултай холбоотой мэдээлэл, байрзүйн холболттой эсэх, хандалтын зэрэглэл болон бусад мэдээллийг харах боломжтой.

Та бүхэн дараах холбоосоор хандаж танилцана уу. http://geonet.mris.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
STATIS(202.179.0.46) 2017 оны 07 сарын 27

GEHDEE MEDEE N TAAMAG HEVEEREE BAINA

0  |  0
Top